Блогтоо пост нэмэлгүй бүтэн сар тойроод сар дуусдагийн даваан дээр явж байна. Нэг харсан би чинь уг нь сар бүр 2-3 пост оруулаад байсан хүн байна шд. Тэгээд дунд нь таслаад яахав гээд ямар ч бэлтгэлгүй, ямар ч ноороггүй шууд пост бичиж сууна. Ойрын үеийн сонин сайхнаасаа хуваалюу даа...
Showing posts with label Миний үнэн Миний худал. Show all posts
Showing posts with label Миний үнэн Миний худал. Show all posts
Thursday, February 28, 2013
Saturday, December 15, 2012
Залхуурал бид хоёр
Залхуурал бид хоёр ёстой үзэж тарж байнаа. Залхууралд "Фэйсбүүк", "Юүтүб", "Блог", "бусад сайтууд", "ТВ", "нойр" гэсэн хэдэн үндсэн зэвсэг байна. Би "мессенжер"-ийг нь зодоод алчихсан. Тэр нь босч ирэхээсээ өнгөрсөн байх.
Friday, December 14, 2012
Ойрын ирээдүй
Ойрын ирээдүй
Ойрын үед хийх
ажил улам л ихсээд байх бололтой юмаа.
- Бизнес төсөл бичих. Жижиг дунд бизнесийн зээл авахаар найз маань бичүүлж байгаа юм. Үүнийг бичихийн тулд 2 өдөр хэрэгтэй. Гэхдээ тооцоонд хэрэглэгдэх судалгааг нь хийхийн тулд 2 өдөр хэрэгтэй. Хурданаар хийвэл 4 өдөр хэрэгтэй юм байна.
- Бизнес төсөл бичих. Найз маань удахгүй баяжих тул хоюул тогтвортой бизнесээ эхлэх болно. Иймд бизнесээ бэлд гэсэн. Төсөлд хэрэгтэй судалгаанууд нь бараг хийгдэж дууссан тул ганц нэгхэн тоо олоод тооцоо болон бичих ажилдаа шууд орно. Нийт гурван өдрөөр тооцоё.
- Мэдээллийн технологийн үр ашгийн тухай. Ийм нэгэн сэдэв бол ... мм..ммм.... миний судалгааны ажлын үндсэн сэдэв л дээ. Энэ талаар бичих ёстой хоёр ч ажил бий. Залхуураад л байгаа болохоос хэцүү ч юм бас биш. Тус бүрийг нь нэг өдөр гэвэл нийт 2 өдөр хэрэгтэй.
- Орчуулагч програм. Дарга маань хувиараа ийм нэгэн програмын захиалга өгсөн бөгөөд хийгээд дуусгачихвал намайг шагнана гэсэн. Алгоритм нь төсөөлөгдөөд байгаа тул гүйцэтгэлийн ажил л байгаа. Гэхдээ програм оролддог хүмүүс бүгд мэднэ. Яаж ч мундаг тооцоолсон алгоритм компайл хийх үед заавал алдаа заадаг гэж. Хурдан хийвэл 4-5 өдөр хэрэгтэй байх.
- Англи хэлний бэлтгэл. Тоефл өгөхөөр амбицалсаан. Гэхдээ тоефлийн сургалтанд суухаас өмнө мэддэг хэдэн дүрмээ баталгаажуулж дэвтэр харалгүй шууд санадаг болохын тулд шаргуу суусан бэлтгэл хэрэгтэй байна. Мэдээж дүрмээ дэвтэр харалгүй санадаг болж байж л тоефл өгөх тактикт суралцахгүй бол амжилт гарахгүй шүү дээ. Дүрэмийн мэдлэг маань харьцангуй шинээрээ байгаа тул амархан баталгаажих байх. Нөгөөтэйгүүр Жетийн тоефлийн ангийн элсэлт бусад күрстэйгээ зөрдөг нь боломж олгож байна. Гэхдээ энэ зөрүү нь 7 хоногоос хэтрэхгүй тул дүрмийн бэлтгэлийг 7 хоногоор тооцсугай.
- Баяжих програм. Програмист хүний гэнэт баяжих арга бол амжилт олох жижиг програм болой. Тийм нэгэн програмын санаа байгаа боловч технологи судлах гэж ажил байгаа тул үүнд нэлээд хугацаа хэрэгтэй. Гэхдээ яс суугаад үзвэл 7 хоногт болчих байх гэсэн цээж тооцоо байна. Худлаа ч байж болох юм.
- Жилийн тайлан. Жилийн эцэс болж буйтай холбоотойгоор жилийн тайлан гаргахад бэлтгэн баримтуудаа янзалж цэгцлэх, журналын бичилтээ эргэн харах, тайланд гарсан байж болзошгүй алдаа эндэгдлийг шалгах. Уул шугамандаа улирал бүрийн тайлан алдаагүй хийгдсэн байх ёстой боловч зарим нэгэн найдваргүй түншээс шалтгаалаад улирлын тайланд бага зэргийн зөрөө гарах юм байдаг аж. Үүнийг харин жилийн эцсийн тайлангаараа залруулж жин тан болгохгүй бол ёстой “нүгэл” болно гэж зөвлөх нягтлан хэлсэн. Тэгээд ч ирэх жил манайд аудит орох учиртай. Энэ лав сарын ажил байгаа даа.
За юу юу
болчихвоо. 4+3+2+5+7+7+30=58 үүнийг “маяа” маягийн тоолоор тооцож үзвэл 2012.12.14+58=2013.2.20-нд
Батболдын ертөнц бүрэн аврагдаж дуусах хугацаа юм биз дээ. Тэр болтол сөнөлт
үргэлжилсээр л байна.
Дээрээс нь уншмаар ном, бичмээр өгүүлэг,
зохиол зөндөө байгаа. Гэтэл замд нь цагаан сар, тоефлийн сургалт, тоефлийн
бэлтгэл, шалгалт гээд зөндөө юм байна. Тэгэж байтал үйл ажиллагаа эхлээд ажил
ихсэнэ. Ажилдаа дарагдаад үхчихжээ гэвэл битгий гайхаарай.
Thursday, October 25, 2012
Кямрал
Ёстой яг жинхэн утгаараа хямарч байнаа сда гэж. Хоёр сар төлбөрөө төлөөгүй юм чинь утас яг удахгүй хаагдана. Гэрийн интернетийн гэрээ дуусч байгаа сунгах мөнгөгүй юм чинь 28 гээд гэртээ нэтгүй болно. Хоёр сар байрны мөнгө төлөөгүй юм чинь угаасаа удахгүй тог таслана. Тэгэхээр интернетээр ч угаасаа яахав дээ. Тэгэж байтал ус тасрахын байгаа биз. Гурил нам дууссан, будаа ч бас нам дууссан. Төмс 2 ш үлдсэн, лууван нижгээд бий. Мах бол харин байгаа байгаа, сайн аав ээжийн буянд. ккк. Эрх биш гурил будааханаа авчих байлгүй. Тэгсэн тоггүй ээ.
Monday, October 15, 2012
Насан багадаа сурах минь яалаа...
Өнгрсөн долоо хоногоос Alyssa Bernal гэдэг америкид амьдран суудаг охины дууг сонсох дуртай болов оо хөөрхий. Анх Jason Mraz -ийн I'm yours дууны гитар коверийг хайснаас эхэлж энэ охины дууг сонсох дуртай боллоо. 2010 оноос мэргэжлийн студитэй хамтран ажиллаж жинхэнэ утгаараа дуучин болж яваа залуу дуучин юм байна. Сонирхсон хүн нь http://www.youtube.com/user/hchsknights08?feature=results_main энэ линк-ээр орж албан ёсны youtube channel-с нь дууг нь сонсож болно.
Saturday, September 29, 2012
Үхэл амьдралын заагт
Өчигдөр “ТВ коктэйл” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал”
драмын жүжгийг үзлээ. Үнэхээр таалагдсан. Гэхдээ би жүжгийн турш эмээгийнхээ
тухай бодсон...
Monday, September 24, 2012
Дунд сургуулийн унших номын жагсаалттай танилцсан минь
| Боловсролын яам дунд сургуулийн хүүхдүүдийн уншвал зохилтой номын жагсаалтыг гаргасан байна.. Бага анги /7-14 нас/ |
Би өөрийн уншсан хэмжээнд бодлоо хэлэв. |
| 1. Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр | Унших нь зөв. Гэхдээ 14 нэлээд дөхөж байгаад... |
| 2. Монгол ардын үлгэрүүд | Зөв |
| 3. Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд | Зөв, бөгөөд сайхан |
| 4. Эзопын ёгт үлгэрүүд | Зөв бөгөөд сайхан |
| 5. Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд" | Ёстой хөөрхөн зохиол байгаам даа. |
| 6. С.Надмид "Жаран дэгдээхэй" туужууд | Би нэг л санахгүй байна, уншаагүй байж булай болох вий дээ. |
| 7. Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог" | Бас л санадаггүй, уншаагүй юм болов уу? Уншссан ч байж магадгүй. |
| 8. Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж | Яг энийг нь би санахгүй байна, Гэхдээ андуураагүй бол энэ нэлээд өвөрмөц бичлэгтэй сэтгүүлч бүсгүйн ном байх ёстой. |
| 9. Экзюпери Сент "Бяцхан хун тайж" | Уншсан байхөө, санахгүй байна |
| 10. С.Лагерлеф "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин / | Энэ бол үнэхээр хөөрхөн, бас яг насанд нь тохирчихож. |
| 11. Нацүмэ Соосэки "Муур-миний өчил" | Миний бодлоор үүнийг 14 хүрээгүй хүүхэд уншаад ойлгохгүй байхаа. Нэлээд шог, бас ёж бүтээл шд. Яг л Хекл Берн Финнагийн адал явдал шиг. Би л лав энийг жоохондоо уншаад юу ч ойлгоогүй юм даг. Сая сүүлд уншиж л ямар инээдтэй хөгжилтэй ном болохыг нь мэдсэн. |
| 12. Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/ | Энэ бол болж байна өө, бас насандаа яг таарч байна. |
| 13. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/ | Уншаагүй юм байжээ /Толгойгоо маажив.../ |
| 14. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү" | Уншаа байлгүй дээ, үлгэр ер нь алгасч байгаагүй. |
| 15. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд" | За ёстой санадаггүй ээ.. |
| 16. Лу Синь "Акюгийн үнэн түүх" | Энэ бас л нас нь эртэтсэн юм шиг санагдаад байна. Жоохон томорч байгаад уншвал зүгээр байхаа. |
| 17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв / | Унших ёстой |
| 18. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү" | Санахгүй байна аа |
| 19. Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь" | Уншсан л санагдаад байна, бас л сайн санадаггүй. |
| 20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж”, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж" | Яруу найраг нь нээх сонин санагдаад байдгын, хүүрнэл зохиол нь бол гоё өө. |
| Дунд анги, Ахлах анги, / 14-өөс дээш нас/ | |
| 1. "Монголын Нууц Товчоо" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа | Шинэ хөрвүүлэг нь яадгийн мэдэхгүй, ямар ч байсан унших ёстой. |
| 2. Жангарын туульс, Гэсэр тууж | Унших нь зөв. Энэ чинь монголын уран зохиолын ноён оргилууд шүү дээ. |
| 3. "Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл" 1, 2 цуврал | Уншаагүй л ном шиг байхын... |
| 4. Я. Ганбаатар "Хүннүгийн түүх соёл" 3 боть | Бас л уншаагүй бололтой. |
| 5. Шекспир "Эмгэнэлт жүжгүүд" | Гоё гоё. |
| 6. Б.Ренчин "Заан залуудай" | Энийг харин 14-с доошиход оруулчих байсан юм бишүү? |
| 7. Ги Де Мопассан "Амьдрал" | Ямар ичмээр юм бэ? Би уншаагүй |
| 8. Л.Түдэв " Оройгүй сүм", "Үгсийн нууц уурхай" УБ 1996 | Үгсийн чуулганыг бол унших хэрэгтэй. Оройгүй сүм чинь жоохон ахдах юм бишүү, бага зэрэг эротик шийдэлтэй юм гараад байдгийн шд. Их биш л дээ. За уншчихсан ч яахав дээ, угаасаа гоё ч ном. Явж явж оройгүй сүмийг чинь манай төрийн тэргүүн, мяндагтан тушаалтнууд уншаагүй юм шиг байдгийм билээ шд. |
| 9. Ч.Лодойдамба "Солонго", "Шаргачин" | Солонго бол миний хамгийн дуртай хайрын зохиол. Шаргачингийн насыг жоохон урагшлуулаад 14-с өмнөхөд тавьмаар байна. Хүүхдэд зүгээр шд |
| 10. Мишима "Алтан сүм" | Ёстой уйтгартай |
| 11. "Эергээр сэтгэх урлаг" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель "Мэдрэмжийн тухай ном" | Унших л байгаа даа өсвөр насныхан чинь. Уг нь уншвал зүгээр юмсан. |
| 12. Гётэ Иоганн Вольфганг "Фауст" | За зүйтэй |
| 13. Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан", "Долоо дэх хөхний гавар" | Ээ зүйтэй, насыг нь урагшлуулсан ч болно. Сонирхолтой бас энгийн учир хэдэн ч насны хүүхэд уншсан болно. |
| 14. Ч.Айтматов "Цайран харагдах хөлөг онгоц", "Улаан алчууртай хонгор минь" | Улаан алчууртай хонгор минь гэдгийг нь уншаагүй юм байна, цайран харагдах хөлөг онгоц нь ямар ч байсан гоё боловч гунигтай л зохиол. Сэтгэлд их зовлон аваад ирэх шиг санагдаад байдгийн |
| 15. Л.Өлзийтөгс "Нүдний шилэнд үлдсэн зургууд" | За ёстой мэдэхгүй, уучлаарай. |
| 16. Жеймс Жойс "Дублинчүүд" | Бас л мэдэхгүй, би ичиж байна. |
| 17. В.Мэгрэ "Анастасия" цуврал | Энэ чинь эротик зохиол биш юмуу? Би уншаагүй л дээ |
| 18. Хорхе Луис Борхес "Хоёр хаан хоёр хонгил" (өгүүллэгийн түүвэр) | Энд бас миний ичих цэг байна. |
| 19. Г.Ловор "Монголын хүүхдийн уран зохиолын дээжис" 1-3 боть | Энэ номны насыг урагшлуулж болно. Соц нийгмийн үеийн зохиол болохоор гажууд юм ер байхгүй, маш энгийн бичлэгтэй хөөрхөн зохиолууд байдгийм. |
| 20. Ж.Неру "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" I, II, III боть УБ 1982 | Ичмээр юмаа, би уншаагүй |
| 21. Ц.Бавуудорж "Дорно зүгт өвс болно" | бас нэг ичих цэг |
| 22. С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд" | Энэ бол харин болж байна. Ялангуяа их ачаалалтай улирлын дараа. Би л лав мат-н олимпиадад бэлдэж байхдаа заавал уншдаг байсан. /аль эрт уншсан мөртлөө. Яагаад гэвэл тархи амарч хийж байгаагаасаа хөндийрөхөд тус болдог юм. |
| 23. Масару Эмото "Хариулт нь усанд буй", "Усны гайхамшигт хүч чадал" | За ёстой нүдээ олно гэдэг чинь энэ байна даа. |
| 24. Ч.Галсан "Аянгат цагийн тууж", " Тэнгэрийн амьтан" өгүүллэгүүд | би улайж байх шиг байнаа. |
| 25. М.Саруул-Эрдэнэ "Зугаатай хэл шинжлэл" | нүүр халуу оргиод байна. |
| 26. Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал" | Би ер нь уран зохиол сонирхдог гэж ярихаа больё. |
| 27. Ким У Жүн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна" | өсвөр насныханд яах юм бол, уг нь ч сайхан л ном л доо. |
| 28. Г.Аюурзана "2*2=6 суут жаран сэтгэгч", Монтэнь "Сонгомол эссэнүүд" | Сонгомол эссэг хүүхэд уншаад ойлгохгүй ээ, оюутан болоод ч бараг нь ойлгохгүй. Харин суут жаран сэтгэгч бол болж байна. |
| 29. Б.Явуухулан "Яруу найргийн түүвэр" | Одоогийн ихэнх залуучууд Чойном гэсэн ганц яруу найрагчийг таньдаг. Уг нь яруу найргын ноён оргил чинь Явуухулан, Бавуугийн Лхагвасүрэн нар юм байгаан шд. |
| 30. Эверетт Шостром "Антикарнеги" УБ 1997 он | Намайг ичээсэн нэрс ямар олон байнаа... |
| 31. "Тантрын дуудлага" | Бас л нэг ичингүйрэл |
| 32. С.Хокинг "Цаг хугацааны товч түүх", "Хар нүх" | Сонирхолтой сайхан сонсогдож байна, мөнгөний бололцоогүйгээс би авч чадаагүй юм даг. |
| 33. Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр | Энэ Х.Болор-Эрдэнэ гэдэг чинь нээх гоё өвөрмөц сэтгэлгээгнйи ном бичээд байдаг мөн үү?. Хэрэв мөн бол ном нь нэг л удаа цөөн хувиар хэвлэгддэг гэж өөрөө хэлж байсан. Ном нь олдохын болов уу даа? |
| 34. Д.Урианхай "Учрахуй ба Хагацахуй" УБ 1978 | Би ямар ичмээр юм бэ? |
| 35. Барбара Марсианик "Хүчний зам" | Би яагаад ийм олон ном уншаагүй өнгөрсөн юм бол оо? |
| 36. Р.Акутагава "Намрын уулс" өгүүллэгүүд | Ичиж амьдрая |
| 37. Р.Гамзатов "Миний Дагестан" | Би ичиж үхье ээ |
| 38. П.Лувсанцэрэн "Хаврын шувууд" | За харин танил нэр харагдаж байх чинь ээ? Гэхдээ санадаггүй ээ |
| 39. Д.Нямсүрэн "Ирж буй цаг" 1, 2, 3 | Д.Нямсүрэн бол танилцах ёстой яруу найрагч |
| 40. Д.Пүрэвдорж "Бурхад ба хүмүүс" | за ёстой бүү мэдээ |
| 41. Д.Төмөртогоо "Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх" УБ 2009, "Монголын Шидтэнүүд" 2006 | Уншаагүй юм байна өө |
| 42. Ч.Эрдэнэ "Бид Ялав", "Их Гурвалжин" УБ 1997, 2002 | Бас л байдаггүй. |
| 43. Э.Мулдашев "Хүн мичнээс үүсээгүй" цуврал | Ээ мэдэхгүй шүү. Миний л бодлоо аймар фантазтай сонин ном шиг санагдсан. Шинжлэх ухаанлаг шинэ содон юм мэдүүлмээр байгаа бол тэр хариулт нь усанд буй чинь зөв санаа, харин өвөрмөц сэтгэлгээ суулгах гэж байгаа бол Х.Болор-Эрдэнэ чинь зүгээр. Энийг бол хүн сонирхлоороо унш л гэж зөвлөх байна. |
| 44. Д.Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц", "Саахалтын нууранд ангир дуугарна" өгүүллэгийн түүвэр | за байдаггүй дээ, одоо ч улаандаа гарч байх шиг байна дөө. |
| 45. Джон Перкинс /орч Х.Болорболд/ "Эдийн засгийн алуурчны наминчлал", /орч Х.Болорболд "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл" | За унших нь зөв, гэхдээ ахлах ангид ороод |
| 46. Габрель Маркес /орч Г.Аким/ "Зуун жилийн ганцаардал" | Миний гүн ичингүйрлийн цэг |
| 47. Райчиндорждагва "Мила Богдын намтар", "Зэн буддизмийн үндэс" | Унших хэрэгтэй байхөө, би уншаагүй юм байна. |
| 48. Б.Ичинхорлоо "Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй" цуврал | Цуврал номноос би ядаж хараа ч гүй байна гэхээр... |
| 49. Клеменс Күби "Дараачийн хэмжээст орох замд" | Их л гоё нэр сонсогдож байна даа, ядаж барааг нь харчих юмсан даа. |
| 50. Б.Лхагвасүрэн "Гашуун өвс" | Байдаггүй ээ |
| 51. Жон Кехо "Далд ухамсар бүхнийг чадна" | Энэ чинь гоё шд |
| 52. Док.Мухаммэд Бозпаг "Сэтгэ амжилтанд хүр", "Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/ | Ээ мэдэхгүй, унших юм болов уу даа? Баян аав ядуу аавын нэгдүгээр дэвтэр нь дээргүй юу? |
| 53. Пауло Кольео "Алхимич" (тууж) | гоё сонсогдож байна, даанч би уншаагүй. |
| 54. Б.Золбаяр "Бүлээн" | Бас л уншаагүй |
| 55. Руперт Шельдрейд "Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт" | Ичмээр юмаа |
| 56. Ричард Бах "Цахлай Жонатан Ливинстон" | Зовлонтой л ном шиг санадгсан шд. Ном шохоорхож уншдаггүй хүн бол орхичих байхөө, нэг өгүүлбэрээ дахин дахин унших гэж зүгээ... |
| 57. Друнвало Мелхиседик "Амьдралын цэцэгийн эртний нууц" 1, 2, "Зүрхэн дотроо амьдрахуй" | Би уншаагүй юм байна |
| 58. Д.Баттогтох "Шилдэг шүлгүүд" 1, 2 | Бас л уншаагүй |
| 59. Парамахамса Йогананда "Йогчийн намтар" УБ 2011 | Байдаггүй ээ |
| 60. Фердинанд Оссендовски "Хүн, араатан, бурхад" /орч Ж. Нэргүй/ | ичиж үхмээр дамшиг юмаа |
| 61. Г.Аким "Тэнгэрийн нохой" | Бас л байдаггүй. |
| 62. Дэнзэнноргай "Цаст уулын барс", К.Н Илюмжинов "Миний зам" 1995 он | миний зам чинь гоё шд, нөгөөхийнх нь барааг ч хараагүй юм байна. |
| 63. Зян Рун "Чонон сүлд" /орч Д. Болдбаатар/ | Алдарт чонон сүлд үү? |
| 64. "Үхлийн тууриуд" /орч Д.Дашмөнх/ | Ёооё ингэж нэг танилтайгаа таарах гэж. Энэ бол үнэхээр өвөрмөц сэтгэлгээнйи сонгодог жишээ. Юу яасан хүн мич. Эндээс өөр сэтгэлгээг, сонирхолтой зохиолуудыг уншиж болно. Нас нь ч яаг таарч байна. |
| 65. Л.Н.Толстой "Дайн ба эх" 1, 2, 3, 4 | Миний нэр төрийн уналт, би уншаагүй |
| 66. Джек Лондон "Мартин иден", "Хуурмаг нарны түмэн зөргөөр" | Жек Лондоны олон зохиолыг уншсаны хувьд заавал унших хэрэгтэй гэж зөвлөх байна. Яг энэ хоёрыг нь би уншаагүй юм шиг байхын |
| 67. Михаил Шолохов "Донын өгүүллэгүүд" | Шолохов чинь Дөлгөөн донгийн зохиолч мөн биз дээ, өгүүллэг байдаг гэж эндээс л мэдэж байна |
| 68. Александр Сергеевич Пушкин "Хүүрнэл зохиолын түүвэр" зэрэг номуудыг хүүхэд, залуусын уншвал зохих номд тооцжээ. | Пушкин бол гоё шд. Угаасаа хэлсэн хэлээгүй хүмүүс унчих байлгүй дээ. |
Friday, August 24, 2012
Түр баяртай
Түр баяртай
найзуудаа, түр баяртай блог минь, түр баяртай фэйсбүүк, түр баяртай яахүү, түр баяртай скайп болон
бусад мессенжерүүд минь. Нэг сар та бүхэнтэй уулзахгүй. Би өөр чухал ажилд
анхаарлаа төлөрүүлэх хэрэгтэй байна.
Ний нуугүй
хэлэхэд залхаж байна. Англи хэлийг мэддэг ч юм шиг мэддэгүй ч юм шиг байхаас,
авъяс билэгээ хэгжүүлэх завтай ч юм шиг завгүй ч юм шиг байдлаас, найзуудтайгаа
уулзаж наргиж цэнгэх нь сайхан ч юм шиг саар ч юм шиг санагдахаас, түүний
хойноос гүйх нь зөв ч юм шиг буруу ч юм
шиг бодогдохоос, амьдрал минь сонирхолтой ч юм шиг сонирхолгүй ч юм шиг
өрнөхөөс, сайхан зорилгодоо шатаад ч байх шиг шаналаад ч байх шиг тэмүүлэхээс,
унших ном минь нэмэгдээд ч байх шиг цөөрөөд ч байх шиг тоолохоос, хийх ажил
минь чухал ч юм шиг чухал бус ч юм шиг урд хойноо орон эрэмбэлэгдэхээс, гитар
минь хөгтэй ч юм шиг хөггүй ч юм шиг дугарахаас би залхаад байна. Энэ бүхнийг
цэгцэлж яг өнөөдрөөс би нийгмийн идвэхтэй амьдралаас өөрийгөө тусгаарлаж байна.
Өнөөдрөөс эхлээд
ажлын өдөр зөвхөн ажил хэрэгч хувцас өмсөж, амралтын өдрийг зөвхөн гэртээ, цор
ганцаар өнгөрүүлнэ. Мессенжер, фэйсбүүк, блогтоо ч орохгүй. Тэр бүү хэл мэдээ
үзэх гэж сайтуудыг ч ухаж төнхөхгүй. Үдэш болгон цагтаа харьж, хоолоо тогтмол
хийж идэж, өөрийнхөө бодлыг цэгцэлж бясалгал хийх болно. (Би
бясалгал хийх дуртай, надад таалагддаг) Гол нь англи хэл давтана.
Би өөр юу ч
хийхгүй, гар дээрээ суниахгүй, гантил өргөхгүй, гитар балбахгүй, зурагт
үзэхгүй, ном ч уншихгүй, найзуудтайгаа ч уулзахгүй, утасны дуудлагыг авахгүй,
уншсан ч мессежинд хариулахгүй.
Түр баяртай, би
ичээндээ орлоо. Сарын дараа уулзацгаая. C YA
Monday, August 20, 2012
Баян болуул...
Macbook Pro 13” – 2’500’000
Мэргэжлийн хүний хувьд сайхан комьютертэй байх
юмсан гэж их боддын. Энэ бол 13 инч буюу жижиг хэмжээтэй гэхдээ Про буюу
мэргэжлийнхэнд зориулсан үзүүлэлт хүчин чадал сайтай компьютер. Аль болох жижиг
нь надад зүгээр байдаг юм.
Sunday, May 13, 2012
2012 оны 5 сарын 13. Бүтэн сайн өдөр.
Өглөө сэрээд
хэвтэж байхдаа өөрийгөө ёстой жаргалтай байгаагаа мэдэрч байлаа. Учир нь
хамгаас дуртай хатуу ааруулаа мэрээд уран зохиол, түүхийн хосолмол бүтээл болох
Василий Янийн “Чингис хаан” гэдэг номыг уншин орондоо хэвтэж байсан юм. Ерөөс
миний хамгийн дуртай зүйлс маань уран зохиол (бас түүх) унших, унтах (ялангуяа яг
өнөөдөр шиг хүйтэн өдөр), хавын
хатуу ааруул идэх гурав болохоор үүнийг жаргал гэхгүй өөр юу гэхсэн билээ дээ. Уншиж
байгаад эргэж унтваа хөөрхий. Нэг цагийн үед өлсөхийн эрхэнд сэрээд өчигдөр
оройны хоолоо халаагаад идчихлээ. Идэх завсараа Спорт бокс сувгаар гарч байсан
бэйс болын шигшээ багийн тухай киног үзэж дуусгав. Холивудын бас л нэг алдартай
бүтээлийн нэг бөгөөд өмнө нь би үзэж байсан ч дахин үзэхээс татгалзахааргүй
сайхан кино. Тэгээд ч миний дуртай жүжигчин Том Хэнкс тоглосон юм чинь...
Өнөөдөр чинь юутай жаргалтай өдөр вэ? Миний дуртай жүжигчний тоглсон сайхан
кино хүртэл гарлаа шүү дээ.
Friday, April 20, 2012
Диваажинд өрөө захиалъя (уншдаггүй, үздэг нийтлэл)
Байна уу? Бурхан уу? Аа би зөв мэдлэгт хөтөлдөг Батболд байнаа. Диваажинд чинь өрөө захиалах гэсэн юм. Миний хэзээ очихыг та мэдэж байгаа болохоор миний очихыг дөхүүлж байгаад энэ өрөөг бэлдчихнэ биз дээ. Гал тогооны өрөөний зураг оруулсангүй шүү, диваажинд өлсдөггүй гэж бодсон болохоор. Хэтэрхий эртэч зан гаргасанд уучлаарай. Гэхдээ дөхүүлж байгаад гэвэл мартчих байх гэж бодоод. Та бурхан юм чинь мартахгүй байлгүй гэж найдсан юм. Ер нь тэгээд энэ дэлхий дээр чинь танд найдаж танай диваажинд очих гэсэн түмэн хүн л байна. Зарим нь маань уншиж байхад зарим нь танд итгэдэг болгох гээд л цаас тараагаад байна. Өө нээрээ санаснаас ингэхэд таныг Будда гэдэг юмуу, Есүс гэдэг юмуу? Эсвэл Аллах юмуу?...
Sunday, March 18, 2012
Бухимдсан нь
Үнэн тэнэг юм байхымаа. Бүүр уур хүрмээр. Аппел хэрэглэгч үүсгэсэн чинь өөр хуудаснаас бол зүгээр үүсчихэж байгаан. Тэгээд айТунес-ээр орох гэхээр энүүгээр чинь орж болохгүй байна энийгээ шалгаадах гэж байгаан. Шалгахаар төлбөр хийх банкны картын дугаараа оруул гэж байгаан. (Уг нь бол өмнө нь төлбөр хийх нөхцөл гэж юм асуумаар юм, гэтэл надаас лав тийм юм асуусангүй.) За оруулчийлдаа яадын гээд өөрийн худалдаа хөгжлийн банкны картын дугаараа оруулахаар өөдөөс энэ чинь болохгүй байна гэж байгаан. Яагаад болдоггүйн гэсэн чинь орноо зөв сонго гэж байгаан. Орноо сонгоюу хэмээн орны сонголтруу нь орсон чинь миний муу бичигхэн Монгол тэнд байхгүй байгаа байхгүй юу. Уур хүрээл скрийн зураг авч байгаад аппелруу мэйл-р "Яахаараа орнуудын жагсаалт дунд чинь Монгол байдаггүйн. Монгол байхгүй байхад би яаж банкны картын дугаараа оруулахын" гэж мэйл бичих гээл саппорт сайтруу нь орж байгаал контакт ас гэдэгрүү нь орсон чинь мэйл хаяг байдаггүйн байна. Аппел нээрээ үнэн санаатай байгаа байхгүй юу. Тэгэхээр нь миний мэйл хаягаа бүргүүлэхэд мэйл илүүлж байсан мэдээлэл явуулдаг мэйл хаягруу нь реплэй хийгээд мэйлээ явуулцан. хахаха. Уншихгүй л байх л даа. Тэрийг шалгаад суудаг юм ч гэж юу байхав. Харин ч мэйл явахгүй байх гэж байсан чинь явчихлаа. Гэхдээ л үнэн дургүй хүрмээр байгаа биз дээ. Монгол чинь одоо дорой буурай орны тооноос хасагдчихсан шд. Тэгэхэд, зүгээр муу орнуудын жагсаалтандаа л Монголыг оруулчихгүй байгаа байхгүй юу. Нээрээ үнэн гомдмоороо. Ер нь тэгээд Монголоор л нэг мэдээллийн технологийн мэргэжилтэнүүд, монголоор л нэг програмистууд байна даг. Энэ тухай ямар нэг юм бодож ядаж энэ мэтэд нь Монголынхоо нэрийг оруулмаар юмаа. Улс орнуудынх нь жагсаалтыг харахаар Африкийн модноосоо ч бүрэн буугаагүй юмнуудын нэр байж л байх юм билээ дэг.
Friday, March 16, 2012
Блогшрохуй
Блог бид хоёр нөхөрлөөд 4 жил болж байна. Анх нээхдээ эссэ болон илтгэл бичиж байхаар бодож нээсэн боловч тэр бүр хүссэн шигээ олон сонин, содон, шинэлэг эссэ, илтгэл нийтэлсэнгүй байсаар өнөөдөртэй буюу блогынхоо шинэ чиг хандлагыг зарлах өдөртэйгээ золголоо. ккк
Блогтоо шинэ лэбэл (үүлэн шошго) нэмэх ёслолын нийтлэлд маань тавтай морил. Энэхүү ёслолын нийтлэлийг би улаан хивсний ёслолоор нээе гэж бодож байна. Тэгэхээр уншигч та хамгийнхаа гоё хувцсыг өмсөөд компьютерийнхээ ард загвар өмсөгч шиг тэгшхэн сууж улаан хивсээр алхсаар нийтлэлийн үргэлжлэлийг уншаарай.
Saturday, January 7, 2012
Anti plan
Онигоо: - Байна уу? Ээжээ, хүүгийнх нь ажил тарчихлаа. Захих юм байна уу? Замаараа юу авах уу?
-Замаараа байр аваад надаас тусдаа амьдарч үз.
Wednesday, October 12, 2011
Намрын байшин (Фантаз мөрөөдөл)
Намар үнэхээр сайхан юмаа. Шинэ орсон ажлын маань цонхоор Хээтэй хорооллын арын зам тодоос тод харагдах юм. Хүүхэд байхдаа өгсөж гүйдэг байсан уул, давж алхан гэртээ харьдаг байсан зам, ангиараа дээр нь гарч тоглодог байсан төмөр бөмбөрцөг, одоо дархан хотынхоны маань салхилах дуртай газар болсон морин хуурын цогцолбор гээд бүгд сайхан харагдаж байна.
Энэ жилийн намар эрт болчих шиг санагдах юм, яагаа ч гүй эрт байхад навчис шарлаад бүгд уначихсан. Тэгтэл 9 сар ч дуусаагүй байхад цас ороод, одоо уул тал маань дундуураа хар зураасан замтай цав цагаан өнгөтэй болчихлоо. Тэнгэрт бүдэг бүдэг сэмжин цагаан үүлнүүд хөвөх ч гүй байрандаа байна, харин намрын шар нар байдаг хүчээрээ шарж байгаа нь харваас илт боловч яг л өглөөний нар шиг ямар ч илчгүй байна. Би яг ийм өглөөний нар харж байгаа юм шиг санагдаж байсаар байгаад оройтой золгож байгаа.ккк. Сэтгэл нээх сайхан өөдрөг, баяр жаргалтай. Харин баяр жаргалаа хуваалцах хүнгүй, бага зэрэг ганцаардсан байдалтай... Бага байхдаа “Том болоод...” гэж боддог байлаа, одоо харин “Баяжиж байгаад” гэж боддог болсон нэгэн сайхан бодол бий.
Модтой уулын эргэрт, яг модон дотор модон бяцхан байшинтай болно гэж боддог юм. Намар болохоор очдог. Байшин маань хажуудаа томоос том төмөр ёмкостой, түүнрүү байшин дээр буусан бороо цасны усыг хуримтлуулдаг, тэндээсээ гэрлүүгээ шүүлтүүрээр орж унд болон ариун цэвэрт хэрэглэгддэг байна. Бас байшингийн дээвэр нь бүхлээрээ нарын зай хураагууртай тул хэдийд ч очсон тогтой. Байшин дотор ил ханын зуухтай, бас халаалтын тусдаа зуухтай. Алийг нь ч галалсан байшин бүхлээрээ халдаг, бас шүршүүрийн ус, саун маань халж бэлэн болдог байна. Байшингийн гадаа морьны жижигхэн жүчээтэй байна. Би намар болгон очихдоо айлаас уналаганы 2 морь авч очоод, тэндээ тэжээж хонуулж байх болно. Өдөр нь морио унаад уулаар аялж, номоо бичиж, бас байгалын зураг авна. Уулнаас доошоо бууж загас ч барьсан болж байна. Байшингий хаалганаас 10 алхмын зайд сүүдрэвч бүхий модон ширээ байна. Тэнд найзууд болон олон зочин ирэхэд хооллож байх юм. Бас орой гэртээ ирээд компьютерээ дэлгэж сууж байна. Намар мод шарлаад эхлэнгүүт тэр байшиндаа очиж, намар нэлээд орой явж байх болно. Энэ бол миний мөрөөдлийн намрын байшин. Би зусландаа зун биш намарт гарч байх болно.
Энэ жилийн намар эрт болчих шиг санагдах юм, яагаа ч гүй эрт байхад навчис шарлаад бүгд уначихсан. Тэгтэл 9 сар ч дуусаагүй байхад цас ороод, одоо уул тал маань дундуураа хар зураасан замтай цав цагаан өнгөтэй болчихлоо. Тэнгэрт бүдэг бүдэг сэмжин цагаан үүлнүүд хөвөх ч гүй байрандаа байна, харин намрын шар нар байдаг хүчээрээ шарж байгаа нь харваас илт боловч яг л өглөөний нар шиг ямар ч илчгүй байна. Би яг ийм өглөөний нар харж байгаа юм шиг санагдаж байсаар байгаад оройтой золгож байгаа.ккк. Сэтгэл нээх сайхан өөдрөг, баяр жаргалтай. Харин баяр жаргалаа хуваалцах хүнгүй, бага зэрэг ганцаардсан байдалтай... Бага байхдаа “Том болоод...” гэж боддог байлаа, одоо харин “Баяжиж байгаад” гэж боддог болсон нэгэн сайхан бодол бий.
Модтой уулын эргэрт, яг модон дотор модон бяцхан байшинтай болно гэж боддог юм. Намар болохоор очдог. Байшин маань хажуудаа томоос том төмөр ёмкостой, түүнрүү байшин дээр буусан бороо цасны усыг хуримтлуулдаг, тэндээсээ гэрлүүгээ шүүлтүүрээр орж унд болон ариун цэвэрт хэрэглэгддэг байна. Бас байшингийн дээвэр нь бүхлээрээ нарын зай хураагууртай тул хэдийд ч очсон тогтой. Байшин дотор ил ханын зуухтай, бас халаалтын тусдаа зуухтай. Алийг нь ч галалсан байшин бүхлээрээ халдаг, бас шүршүүрийн ус, саун маань халж бэлэн болдог байна. Байшингийн гадаа морьны жижигхэн жүчээтэй байна. Би намар болгон очихдоо айлаас уналаганы 2 морь авч очоод, тэндээ тэжээж хонуулж байх болно. Өдөр нь морио унаад уулаар аялж, номоо бичиж, бас байгалын зураг авна. Уулнаас доошоо бууж загас ч барьсан болж байна. Байшингий хаалганаас 10 алхмын зайд сүүдрэвч бүхий модон ширээ байна. Тэнд найзууд болон олон зочин ирэхэд хооллож байх юм. Бас орой гэртээ ирээд компьютерээ дэлгэж сууж байна. Намар мод шарлаад эхлэнгүүт тэр байшиндаа очиж, намар нэлээд орой явж байх болно. Энэ бол миний мөрөөдлийн намрын байшин. Би зусландаа зун биш намарт гарч байх болно.
Tuesday, October 11, 2011
Амьдралын садаанууд
Ёооё сда уур хүрмээр юмаа. Зүгээр мөрөөрөө сайхан амьдраад явж байхад сдакууд бүүр нэг гай болох гэж гарч ирэхийн… Тэгээд бүүр мэнгэ нь голлож байгаа юм шиг өчнөөн чирэгдэл болж очиход өөдөөс тийм юм яриад сууж байгаа байхгүй юу. Бас нэг муу шуналтай, өлөн гэж. 2000-р шинэ дэвтэр нээж өгнө гэсэн мөртлөө 5000-г өгөхөөр хариулт байхгүй таг болно. Тэгээд шаамал шаамал юм яриад л...
2008 онд анх удаа цэргийн үзлэгт орж байсан юм. Тэгэхэд шинэ дэвтэр нээлгээд өвчнөөр чөлөөлөв гэж тамга дараад дахиж цэрэг татлагад орох шаардлагагүй гэсэн юм. Тэрнээс хойш надад угаасаа цэргийн зарлан ч ирээгүй. Тэгтэл энд ажилд ороод 5 хоноогүй байхад нэг хэнхэг хүүр хүрч ирээд цэргийн үүрэгтний үнэмлэх асуугаад болдоггүй. Би тайлбарлаж хэлээд байхад л хамаагүй, зүгээр үнэмлэхээ аваад ир гээд байсын. Тэгээд намайг байгууллагынхаа цэрэгт очиж бүртгүүлэх ёстой хүмүүс дунд аваачаад биччихэж. Би очихгүй гээд байж байтал цэргийн комист цаас хүргэж өгөх ёстой, хүргэх хүн алга бусад нь бүгд оччихоод ирсэн гээд намайг амар заяа үзүүлэхгүй болохоор нь очлоо доо яах аргагүй. Тэгтэл 17 цаг хүртэл байх ёстой нөхөд маань 16:40 гээд очиход байдаггүй ээ. Нэг ч хүн алга. Тэгэхээр нь буцаад хүрээд ирлээ. Маргааш нь бас очих болоод эртээ яваад очто нөгөө байран дээрээ байдаггүй ээ. Өөр сургууль дээр байрлаж байгаа гэнэ. Дахиж очлоо. Тэгсэн байна, гэхдээ шаамалтаал оюутнуудыг хоцроод гэж загнаад л сууж байна. Өчигдөр очих ёстой байсан хүмүүс нь өнөөдөр ирэхээр тэгж байгаан гэнээ. Намайг тэгэж хэлээгүй л дээ. Тэгээд болоогүй ээ, өчигдөр 17 цаг хүртэл байсышдээ гээд улайх ч гүй хэлээд сууж байдгийм даа. Худлаа яриад бай гээд хэрэлдэтэй нь биш, зуулгачих байлгүй, тэгээд ч өөр хүнийг тэгэж загнаад байж байхад нь би хажуугаас нь ороод ч яах билээ гээд юм хэлсэнгүй. Тэгсэн муу хурандаа нь хараин чиний наад үнэмлэх чинь тамгагүй, дугааргүй иймээс хүчингүй гээд дахин өгөх болов оо. Дээр нь уг нь дугаар тавиад л тамгаа дарчихвал болчих юман дээр шинэ үнэмлэх өгч хэдэн цаас олох гэсэн л юм байлгүй гээд нээх тоосонгүй, хоёр мянга гэхээр нь бүхэл тав өгсөн чинь хариулт байдаггүй ээ. Нэхээд байвал бас дургүйг нь хүргэчих юм болов уу гээд бас юм хэлсэнгүй. Тэгсэн харин ёстой шаамалтаж эхэлдэг юм даа. Чи бол одоо ингээд зөндөө төлбөрт унаж байна. Ганц л удаа цэргийн үзлэгт орсон байна, бараг хоёр сая төгрөгний өрөнд орлоо. Миний утсыг тэмдэглээд ав, хориод хоногийн дараа яриарай. Чамайг өөр чөлөөлөх хөнгөлөх юм юу байна судлаж үзье гэнээ. Хахууль авч хааж өгөх гэсэн санаа юм биз дээ. Би асуулаа миний өнөө өвчнөөр чөлөөлөв гэсэн тамга яахын гэсэн чинь ураад хогийн саванд хийчихсэн хойноо тэр чинь нэг удаа чөлөөлөв л гэсэн тамга байсын, бүр чөлөөлсөн тамга чинь бүүр том байдгийн. Тэгээд ч чи бүр чөлөөлөгдөх хүн биш байна. 07-р чөлөөлөгдөж байгаа хүн чинь нэг нүдгүй, тахир дутуу 5 хавиргаа авахуулсан хүн байдгийн гэнээ. Хахаха. 5 хавирга нь ч бас юув дээ. Аа тийн бас элий балай гэсэн. Нэг иймэрхүү л юм болох шив дээ. Одоо тэгээд дахин цэргийнхэнд бүртгэгдээд баригдчихаж байгаа юм байна л даа. Хурандаа гуйтай ярьвал хэдэн цаас өгөөд хаалгачих л гэж хэлэх байхдаа.
2008 онд анх удаа цэргийн үзлэгт орж байсан юм. Тэгэхэд шинэ дэвтэр нээлгээд өвчнөөр чөлөөлөв гэж тамга дараад дахиж цэрэг татлагад орох шаардлагагүй гэсэн юм. Тэрнээс хойш надад угаасаа цэргийн зарлан ч ирээгүй. Тэгтэл энд ажилд ороод 5 хоноогүй байхад нэг хэнхэг хүүр хүрч ирээд цэргийн үүрэгтний үнэмлэх асуугаад болдоггүй. Би тайлбарлаж хэлээд байхад л хамаагүй, зүгээр үнэмлэхээ аваад ир гээд байсын. Тэгээд намайг байгууллагынхаа цэрэгт очиж бүртгүүлэх ёстой хүмүүс дунд аваачаад биччихэж. Би очихгүй гээд байж байтал цэргийн комист цаас хүргэж өгөх ёстой, хүргэх хүн алга бусад нь бүгд оччихоод ирсэн гээд намайг амар заяа үзүүлэхгүй болохоор нь очлоо доо яах аргагүй. Тэгтэл 17 цаг хүртэл байх ёстой нөхөд маань 16:40 гээд очиход байдаггүй ээ. Нэг ч хүн алга. Тэгэхээр нь буцаад хүрээд ирлээ. Маргааш нь бас очих болоод эртээ яваад очто нөгөө байран дээрээ байдаггүй ээ. Өөр сургууль дээр байрлаж байгаа гэнэ. Дахиж очлоо. Тэгсэн байна, гэхдээ шаамалтаал оюутнуудыг хоцроод гэж загнаад л сууж байна. Өчигдөр очих ёстой байсан хүмүүс нь өнөөдөр ирэхээр тэгж байгаан гэнээ. Намайг тэгэж хэлээгүй л дээ. Тэгээд болоогүй ээ, өчигдөр 17 цаг хүртэл байсышдээ гээд улайх ч гүй хэлээд сууж байдгийм даа. Худлаа яриад бай гээд хэрэлдэтэй нь биш, зуулгачих байлгүй, тэгээд ч өөр хүнийг тэгэж загнаад байж байхад нь би хажуугаас нь ороод ч яах билээ гээд юм хэлсэнгүй. Тэгсэн муу хурандаа нь хараин чиний наад үнэмлэх чинь тамгагүй, дугааргүй иймээс хүчингүй гээд дахин өгөх болов оо. Дээр нь уг нь дугаар тавиад л тамгаа дарчихвал болчих юман дээр шинэ үнэмлэх өгч хэдэн цаас олох гэсэн л юм байлгүй гээд нээх тоосонгүй, хоёр мянга гэхээр нь бүхэл тав өгсөн чинь хариулт байдаггүй ээ. Нэхээд байвал бас дургүйг нь хүргэчих юм болов уу гээд бас юм хэлсэнгүй. Тэгсэн харин ёстой шаамалтаж эхэлдэг юм даа. Чи бол одоо ингээд зөндөө төлбөрт унаж байна. Ганц л удаа цэргийн үзлэгт орсон байна, бараг хоёр сая төгрөгний өрөнд орлоо. Миний утсыг тэмдэглээд ав, хориод хоногийн дараа яриарай. Чамайг өөр чөлөөлөх хөнгөлөх юм юу байна судлаж үзье гэнээ. Хахууль авч хааж өгөх гэсэн санаа юм биз дээ. Би асуулаа миний өнөө өвчнөөр чөлөөлөв гэсэн тамга яахын гэсэн чинь ураад хогийн саванд хийчихсэн хойноо тэр чинь нэг удаа чөлөөлөв л гэсэн тамга байсын, бүр чөлөөлсөн тамга чинь бүүр том байдгийн. Тэгээд ч чи бүр чөлөөлөгдөх хүн биш байна. 07-р чөлөөлөгдөж байгаа хүн чинь нэг нүдгүй, тахир дутуу 5 хавиргаа авахуулсан хүн байдгийн гэнээ. Хахаха. 5 хавирга нь ч бас юув дээ. Аа тийн бас элий балай гэсэн. Нэг иймэрхүү л юм болох шив дээ. Одоо тэгээд дахин цэргийнхэнд бүртгэгдээд баригдчихаж байгаа юм байна л даа. Хурандаа гуйтай ярьвал хэдэн цаас өгөөд хаалгачих л гэж хэлэх байхдаа.
Friday, October 7, 2011
Умартахуй
Оройд нэг жоохон юм хийчихдэг байх юм сан. Англи хэл ч юмуу, зохиол бүтээл ч юмуу, эсвэл програмчлалыг ямар нэгэн жижиг юм ч юмуу... юу ч байсан яахав. Жоохон л үр бүтээлтэй байвал болчих гээд байна. Дэлхийрүү бууж ирэхээсээ өмнө “Амжилт гуйтай” уулзах болзоо тавьсан юмсан. Одоо болтол уулзсангүй, хальт хальт тааралдах ч юмуу толгой дохих төдий зөрөөд өнгөрсөнийг эс тооцвол. Уулзаад уг нь найзалчихвал амьдралын том зорьлого биелэх сэн дээ...
Subscribe to:
Posts (Atom)





