![]() |
| Бид бие биендээ... |
Tuesday, December 18, 2012
Чи бид хоёр
Monday, October 15, 2012
Насан багадаа сурах минь яалаа...
Tuesday, March 22, 2011
Гарфилд муурын дүрмийг амьдралд хэрэгжүүлэх нь
Monday, March 21, 2011
Зохион бичлэг
Thursday, March 10, 2011
Заримдаа
Thursday, February 17, 2011
aer;lnj';er aesk.rj;
as;dkgja 'isrgjiowgn za'isjdgm aisj ga/ksdgi[aW ENF/;zkSDVNJ qwegtm.zkmxpj aswern gz nj'ifgha
wrgtaz;slgv kiiw g'zpsiojrg /3nwaipnsd'gWEGN Z'PSRJG A
W GZ.L KISGRJZNMS' DIPs 'rirjg 'desmg 'zporgjk zorj gt/z;jg
aorg zxijr;g jenah'irgj aiorgj ;ailwhjr4qip]gza/knhjlzkiykznf'iog a;rkyznkg'ak
Friday, February 11, 2011
Wednesday, January 19, 2011
Өнгөрсөн жилийн цагаан сарын паян
Тусдаа гарсан ину
Wednesday, December 15, 2010
Хүлцэл өчих ину
Өчүүнхэн миний бие эрдэм номыг түр умартан их өрнүүн ажилд шамдаад та бүхнийгээ түрхэн зуур огоорон мартсан нь үнэн бөлгөө, үүндээ ихэд харамсаж та бүхнээсээ хүлцэл өчин захидал илгээж байнам.
Бултаараа шинэ оноо угтаж, баясан наадна гэдэг нь түмэнтэй сайшаалтай машид зүйтэй санал ажгуу. Иймд та бүхэнтэйгээ уулзан учирч өдөр гаргыг товлон тохирсугай хэмээн би санаж байнам. Иймд та бүхэн аль нэгэн олноороо эрдэмд шамдан суудаг өдрөө надан дуулгатугай. Би эрдмийн цаг дуусах үед морилон очиж бултаараа нэгэн мөч сайхан уулзацгаая.
Хүндэтгэлийг алдсандаа харуусч
Хүлцэл өчин мэхийе.
Э.Батболд
Thursday, December 9, 2010
Бодол ба үйлдэл
Thursday, November 4, 2010
Эрийн сайн Рэнцэндорждоо
- Юу байна хөгшөөн?
- Тайван сайхан. Чамаар юутай?
- Надаар тайван дөө. Төрөөд нэг хоночихлоо. Уйдах маягтай байсан чинь чи хүрээд ирлээ.
- Аа харин, дөнгөж төрөөд л ирж байгаа нь энэ. Гэнэт гэрэлд гарах ч бас эвгүй золиг байна шүү.
Monday, November 1, 2010
Wednesday, September 15, 2010
Өөрийгөө хөгжүүлэх express төлөвлөгөө
Надад амжилтанд хүрэх маш сайхан "цахилгаан" төлөвлөгөөний загвар байна. Жоохон мөнгө хэрэгтэй. Гэхдээ үр дүнтэй гэж найдаж байна.
1. Хатанбаатарын ой тогтоолт сайжруулах сургалтанд сууна. Тэгээд ой тогтоолт сайжраад мөн хурдан уншдаг болчихно.
2. Хэлний курст сууна. Тоефл ч юмуу эсвэл Айлтс-ийн шалгалтанд бэлдэж амжилттай өгнө. /Хурдан уншдаг, мундаг цээжилдэг болсон бол энэ нь амархан байх болов уу?/
3. Мэргэжлийн шалтаглтаа сайтар бэлдэж байгаад амжилттай өгөх. Жишээ нь: Азийн орнуудын мэдээлэл технологийг инженерийн шалгалтыг амжилттай өгч болно. Англи хэлдээ асуудалгүй болсон бол эдгээрийн ихэнх материал нь англи хэл дээр байдаг учир хүндрэл бэрхшээл бараг гарахгүй.
Ингээд маш амжилттайгаар өөрийгөө хөгжүүлж, мөн тодорхой амжилтанд хүрнэ. За одоо үнийн дүнг нь тооцож үзъе.
Ой тогтоолт хөгжүүлэх сургалт - ойролцоогоор 100000
Тоефлийн сургалт - 400000 /Шалгалт өгөх үнэ 150 USD/
Инженерийн шалгалтын бэлтгэл - 24500 /20000 төг/
Тоефлийн шалгалт өгөх дүнтэйгээ нийлээд 750 000 орчим. Чанга байна шүү.
Залхуураагүй бол энэ мөнгийг хэмнэж болно л доо. Ингэхээр миний энэ залхуу зан нэг юм дуулгана шүү...
Tuesday, August 17, 2010
Ойлгомжгүй
Friday, August 6, 2010
Мөнгөө яаж үрэх үү?
Миний цалин гэж шалихгүй юм бий. Гамтай хэрэглэж, өөрөөсөө хүртэл харамласных хоёр сарын цалин маань бараг бүтэн байж байна. Одоо харин үрэхгүй бол бүүр гар загатнаад болдоггүй ээ. Ийм "их мөнгөтэй" байж үзээгүй хүний шинж байхдаа. Хэхэ.
Хэрэгцээ шаардлага гэвэл тоймгүй олон юм бий. Дээрээс нь шунал нэмэгдээд дийлдэх юм биш. Харсан болгоноо л авчихмаар байна. Харамсалтай нь хүрэхгүй юм чинь чухал хэрэгтэй гэдэгээ л сонгох хэрэгтэй болно гэсэн чинь ингэхэд би яг мөнгө үрэх ёстой билүү гүй билүү гэдгээ бас бодох ёстойгоо саналаа... Ээж маань хэлэхдээ “чи мөнгөө хуримлуулж бай,хожим хойно хэрэг болно. Чамайг тусдаа гаргахад мөнгө багадахгүй шүү!!!” гэсэн юм. Ээжийн хэлдэг түмэн зөв. Айлд амьдрах угаасаа тухгүй. Тиймээс тусдаа гарахын төлөө байгаа бүхнээ зориулах л хэрэгтэй. Гэхдээ байгаа маань үнэхээр шалихгүй шүү дээ. Тэгээд хаа хол байгаа тусдаа амьдралын төлөө одоо байх сайхан бас шаардлагатай зарим зүйлсээсээ татгалазана гэхээр тэнэг хэрэг шиг санагдаад байх юм. Мэдээж амин чухал шаардалагатай зүйлсээсээ татгалзаагүй гэдгийг ойлгож байгаа биз дээ.
Тэгэхээр одоо мөнгөө үрвэл яаж үрэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ер нь тэгээд оновчтой зөв зарцуулах төсвийн төсөл гаргаад ээжид өргөн барьвал батлагдах ч юм билүү хэн мэдлээ.
Tuesday, February 9, 2010
Матар ингэчүүл.
Би уг нь түүнийгээ матар гэж хэлье гэж бодоогүй юмаа. Зүгээр л уур хүрээд, хэл хальтраад хэлчихсэн юм. (Гэхдээ тэрмуу чинь өөрөө уур хүргээд байсан юм чинь. Наймаг найзтайгаа хамт кино үзүүлнэ гээд... Би түүнтэй хамт л кино үзэхийг хүссэн болохоос хэн нэгэнтэй хамт кино үзэх гэсэн юм биш ш дээ.) Тэгээд би түүнийгээ аргадах санаатай зөндөө гуйлөө. “Би чамайг дахиж матар ингэхгүй ээ. 2уулаа одоо сайнды л даа тэхүү” гээд л... Тэгсэн харин “Битгий шалчиганаад бай. Хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй юм болж яах гэж хэлдгийн. Хэлэхээсээ өмнө бодож бай” гэнээ. Би одоо ... минь матар мөн билүү? биш билүү? гэж бодох юм байхдаа. Сайн ойлгохгүй л байна.
Ёстой аймар уурласан шүү. Мессенжрээр бариж идэхээ шахсан. Аан тий нээрээ “Би чамтай хэзээ ч кино үзэхгүй” гэсэн. Угаасаа үздэг байгаагүй л дээ. Гэхдээ энэ байдлыг сайжруулж хамт үзэх ёстой байсан маань ингээд бүтэлгүйтэж хэзээ ч үзэхгүй хар тамга даруулваа хөөрхий.
Матар ингэж хэлүүлээд ууралсан бүсгүйг яаж аргаддаг юм болоо?
Sunday, December 13, 2009
Чөтгөр аваг
Би амжилтанд хүрэх гэж ямар их яарч байна гээч... Тэгтэл гай болох гэсэн юм шиг нэг юм энэ байсаар л байх юм. 34 инчийн LCD TV-г 61 сувагтай кабелийн телевизтэй нь хамт чөтгөр аваасай. Би бүтэн сайн өдрийг өөрийгөө хөгжүүлэх болон ирээдүйдээ хөрөнгө оруулалт болгож ашиглахыг бүх насаараа мөрөөдлөө. Гэтэл энэ муу олон телевийн өнгөт зурагт гай болсоор л байна. Хэрэв зурагт байгаагүй бол аль эрт амжилтанд хүрэх ч байсан юм билүү... Энгийн логикоор бодох юм бол аль эрт амжилтанд хүрчих байсан дөө. Энэ зурагт зөвхөн миний амжилтанд хүрэхэд ч саад болоод байгаа юм биш. Хумсаа авахад ч бас саад болоод байна. Орой болохоос өмнө хумсаа авчихъя гэж бодож байсан боловч зурагт харсаар байгаад амжсангүй. Одоо компьютер дээрээ юм бичихээр тас няс гээд дугараад байх юм. (Ний нуугүй хэлэхэд ингэж дугарах уг нь бол ч гоё л байна л даа. Гэхдээ хумстай байх эвгүй байдаг юм.) Энэ муу зурагт ёстой хар гай юмаа... Чөтгөр ирээд аваад явчихаасай...
Онцгой тохиолдол
Бас л бүтэлгүй дурлалын тухай өгүүлэх гэж байна. (Сэтгэл зүрхний асуудлаа мөн ч харамгүй дэлгэж байна даа. Болж байгаа ч юмуу гүй ч юмуу. Гэхдээ яахав дээ. Угаасаа миний блогоор хүн ордоггүй ганц уншигч нь би өөрөө юм чинь блогтоо шалдан гүйсэн ч асуудал байхгүй л дээ. хэхэ)
Би уг нь ажил хэрэгч, амбицтай, өөртөө итгэлтэй, эелдэг даруу зантай, хамгийн гол маш хөөрхөн охинд дуртай. Тийм охидод хайртай. Лав л 2 удаагийн бүтэлгүй дурлал минь 2уулаа тийм хүмүүс байсан даг. Магадгүй би төгс төгөлдөр хүнийг хайгаад байдаг байж болох юм. Баргийн хүнийг сонирхохгүй. Тиймдээ ч өдий болтол ганцаараа яваа байлгүй. Гэхдээ гомдоллоод байх юм алга. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн төгс бүсгүйг олно гэдэгтээ итгэлтэй байна. Энэ яахав тусдаа асуудал...
Гэтэл нэгэн онцгой тохиолдол гараад байна л даа. Дурлаж байсан бүсгүйчүүдтэй минь харьцуулах юм бол царай муутай, тэдэн шиг ажил хэрэгч бус, амбиц багатай, хэт чөлөөт имэж (хэв маяг) –тай бүдүүлэг үг хэрэглэдэг, надтай хөөрхөн харьцдаггүй, бусадтай болохоор сайхан харьцаад байдаг, өөр хүн тэвэрч болдог, би болдоггүй, тийм нэг бүсгүй таалагдаад удаж байна өө. Түүнийхээ инээхийг харах гэж ямар их хүснэ гээч. Уулзахаараа ихэвчлэн муудалцана. Гэхдээ сүртэй юм болохгүй л дээ. Жирийн л тоглоомон хэрүүл. Ихэвчлэн надаас болдог юм.Хамт байхад ямар сайхан гээч... Би нэг л жаргалтай болчихдог. Бүх зүйлд санаа амарч тайтгараад зүрхний хаанаа ч юм үргэлж шаналган зовоож байдаг ганцаардал үгүй болчихно. Тэгээд зөвхөн хийх ёстой зүйлсдээ анхаарлаа хандуулдаг ч юмуу, эсвэл зүгээр л юу ч хиймээргүй санагдаад ангайгаад суучихдаг. Түүнтэй хамт байхад цаг хүртэл хурдан өнгөрнө. Гэртээ хариад бага дүүгээ тэврэхэд л нэг тийм мэдрэмж төрдөгсөн.
За энэ ч яахав, чухал биш л дээ. Яагаад ийм юм болоод байгааг л ойлгохгүй байна. Онолын хувьд бол тэр надад тохирохгүй бүсгүй. Томъё ёсоор бол таалагдах ч ёсгүй. Гэтэл ийм нэг онцгой тохиолдол гарчихаад байх юм... Яая дөө байз...
Яах юу байхав дээ. Томъё ёсоороо л амьдаръя. Онцгой тохиолдлыг алдаа гээд тооцохгүй орхиё. Иймээс уран зохиол сонирхдог ойлгодог, ажил хэрэгч, амбицтай, хамгийн гол нь маш хөөрхөн тийм бүсгүйг хайж олох болно. Ерөнхийдөө бол иймрхүү бүсгүйчүүд ихэвчлн урлагынхан, эсвэл сэтгүүлчид байдаг. Тиймээс миний хайрыг булаах бүсгүй маань сэтгүүлч юмуу эсвэл жүжигчин л байж таарах болов уу даа.
