Зураг харахаар
үнэр үнэртсэн шиг дурсамж сэргэх юм. Зүрх гэдэг үнэхээр сонин эрхтэн шүү. Шороо
тавьж шуурга шуурахаар сайхан бүсгүйтэй харц тулсан шиг догдлох юм. Хавар гэдэг
бас л сонин улирал шүү. Хаана нуугдаж байгаад яаж сэдэлжиж гардаг дурсамж ч юм
бүү мэд, чухам юунд нь байгаад хүнийг ингэж догдлуулаад байдаг хавар ч юм бүү
мэд. Дурсамжиндаа юм уу хавартаа юм уу? Дуу л дуулмаар санагдаад байх юм...
Thursday, March 7, 2013
Monday, March 4, 2013
Зорилго нь гэгээн юм даа, зайлуул
Хүн болгон
тамхины хуулийн тухай ярьж байхад би яаж дутахав, нэг дусал нэмэрлэе.
Тамхи гэдэг
болбосу хортой нь хортой. Хортойгоор зогсохгүй хорлонтой, эдийн засагт ч тэр,
эрүүл мэндэд ч тэр, гоо сайханд ч тэр. Бага багаар мөнгийг чинь шоглоод л
байна. Бас л анзаарагдахгүйгээр эрүүл мэндийг чинь доройтуулаад л байна. Мөн
тийм ч хүчтэй бишээр гоо сайхныг чинь үгүй хийсээр л байна. Нэг л мэдэхэд шар
шүдтэй, батгатай нүүртэй, цээжиндээ цэртэй, тооцоод үзвэл нисдэг тэрэг авч унах
байсан мөнгөөр тамхи аваад татчихсан байна. Хэрэв тиймгүй байсан бол, хэн нэгэн
тамхи татаад л хамаг мөнгөө шавхчихдаг байсан бол эсвэл тамхи татаад л тахир
дутуу болдог, эрүүл мэнд нь шууд доройтдог эсвэл үүдэн шуд нь шууд унадаг, нүдэнээн шууд "тен тавиулсан" юм шиг хөхөрдөг үгүй ядахдаа л өндрөөс унасан юм шиг өвддөг
байсан бол хэн ч тамхи татахгүй л байсан. Тиймээс тамхи гэгч нь хорлонтойгоор
хүнийг, нийгмийг хохироож байдаг ажгуу. Аажимхан янаглан хорлогдог тул хүмүүн
тамхинаас татгалзаж чададгүй аж. Тамхинд мөн донтоно гэж юм бий. Донтсон хүн
бол харин татахгүй байвал өвдөнө, шаналана.
Thursday, February 28, 2013
Ачаалалтай улирал
Блогтоо пост нэмэлгүй бүтэн сар тойроод сар дуусдагийн даваан дээр явж байна. Нэг харсан би чинь уг нь сар бүр 2-3 пост оруулаад байсан хүн байна шд. Тэгээд дунд нь таслаад яахав гээд ямар ч бэлтгэлгүй, ямар ч ноороггүй шууд пост бичиж сууна. Ойрын үеийн сонин сайхнаасаа хуваалюу даа...
Sunday, January 6, 2013
Дурсамж
Хурааж байсан
мөнгөө хулгайд алчихвал хэр их харамсах вэ?
Компьютерт чинь
хадгалаастай байсан файлууд бүгд устчихвал хэр харамсдаг вэ?
Утсаа гээсэн хүн
үнэтэй утсандаа гэхээсээ илүү түүн дээр хадгалсан байсан дугаарууд, мессежүүд,
зурагнууддаа илүү харамсаж харагддаг. Та алинд нь илүү харамсах вэ?
Tuesday, December 18, 2012
Чи бид хоёр
Saturday, December 15, 2012
Залхуурал бид хоёр
Залхуурал бид хоёр ёстой үзэж тарж байнаа. Залхууралд "Фэйсбүүк", "Юүтүб", "Блог", "бусад сайтууд", "ТВ", "нойр" гэсэн хэдэн үндсэн зэвсэг байна. Би "мессенжер"-ийг нь зодоод алчихсан. Тэр нь босч ирэхээсээ өнгөрсөн байх.
Friday, December 14, 2012
Ойрын ирээдүй
Ойрын ирээдүй
Ойрын үед хийх
ажил улам л ихсээд байх бололтой юмаа.
- Бизнес төсөл бичих. Жижиг дунд бизнесийн зээл авахаар найз маань бичүүлж байгаа юм. Үүнийг бичихийн тулд 2 өдөр хэрэгтэй. Гэхдээ тооцоонд хэрэглэгдэх судалгааг нь хийхийн тулд 2 өдөр хэрэгтэй. Хурданаар хийвэл 4 өдөр хэрэгтэй юм байна.
- Бизнес төсөл бичих. Найз маань удахгүй баяжих тул хоюул тогтвортой бизнесээ эхлэх болно. Иймд бизнесээ бэлд гэсэн. Төсөлд хэрэгтэй судалгаанууд нь бараг хийгдэж дууссан тул ганц нэгхэн тоо олоод тооцоо болон бичих ажилдаа шууд орно. Нийт гурван өдрөөр тооцоё.
- Мэдээллийн технологийн үр ашгийн тухай. Ийм нэгэн сэдэв бол ... мм..ммм.... миний судалгааны ажлын үндсэн сэдэв л дээ. Энэ талаар бичих ёстой хоёр ч ажил бий. Залхуураад л байгаа болохоос хэцүү ч юм бас биш. Тус бүрийг нь нэг өдөр гэвэл нийт 2 өдөр хэрэгтэй.
- Орчуулагч програм. Дарга маань хувиараа ийм нэгэн програмын захиалга өгсөн бөгөөд хийгээд дуусгачихвал намайг шагнана гэсэн. Алгоритм нь төсөөлөгдөөд байгаа тул гүйцэтгэлийн ажил л байгаа. Гэхдээ програм оролддог хүмүүс бүгд мэднэ. Яаж ч мундаг тооцоолсон алгоритм компайл хийх үед заавал алдаа заадаг гэж. Хурдан хийвэл 4-5 өдөр хэрэгтэй байх.
- Англи хэлний бэлтгэл. Тоефл өгөхөөр амбицалсаан. Гэхдээ тоефлийн сургалтанд суухаас өмнө мэддэг хэдэн дүрмээ баталгаажуулж дэвтэр харалгүй шууд санадаг болохын тулд шаргуу суусан бэлтгэл хэрэгтэй байна. Мэдээж дүрмээ дэвтэр харалгүй санадаг болж байж л тоефл өгөх тактикт суралцахгүй бол амжилт гарахгүй шүү дээ. Дүрэмийн мэдлэг маань харьцангуй шинээрээ байгаа тул амархан баталгаажих байх. Нөгөөтэйгүүр Жетийн тоефлийн ангийн элсэлт бусад күрстэйгээ зөрдөг нь боломж олгож байна. Гэхдээ энэ зөрүү нь 7 хоногоос хэтрэхгүй тул дүрмийн бэлтгэлийг 7 хоногоор тооцсугай.
- Баяжих програм. Програмист хүний гэнэт баяжих арга бол амжилт олох жижиг програм болой. Тийм нэгэн програмын санаа байгаа боловч технологи судлах гэж ажил байгаа тул үүнд нэлээд хугацаа хэрэгтэй. Гэхдээ яс суугаад үзвэл 7 хоногт болчих байх гэсэн цээж тооцоо байна. Худлаа ч байж болох юм.
- Жилийн тайлан. Жилийн эцэс болж буйтай холбоотойгоор жилийн тайлан гаргахад бэлтгэн баримтуудаа янзалж цэгцлэх, журналын бичилтээ эргэн харах, тайланд гарсан байж болзошгүй алдаа эндэгдлийг шалгах. Уул шугамандаа улирал бүрийн тайлан алдаагүй хийгдсэн байх ёстой боловч зарим нэгэн найдваргүй түншээс шалтгаалаад улирлын тайланд бага зэргийн зөрөө гарах юм байдаг аж. Үүнийг харин жилийн эцсийн тайлангаараа залруулж жин тан болгохгүй бол ёстой “нүгэл” болно гэж зөвлөх нягтлан хэлсэн. Тэгээд ч ирэх жил манайд аудит орох учиртай. Энэ лав сарын ажил байгаа даа.
За юу юу
болчихвоо. 4+3+2+5+7+7+30=58 үүнийг “маяа” маягийн тоолоор тооцож үзвэл 2012.12.14+58=2013.2.20-нд
Батболдын ертөнц бүрэн аврагдаж дуусах хугацаа юм биз дээ. Тэр болтол сөнөлт
үргэлжилсээр л байна.
Дээрээс нь уншмаар ном, бичмээр өгүүлэг,
зохиол зөндөө байгаа. Гэтэл замд нь цагаан сар, тоефлийн сургалт, тоефлийн
бэлтгэл, шалгалт гээд зөндөө юм байна. Тэгэж байтал үйл ажиллагаа эхлээд ажил
ихсэнэ. Ажилдаа дарагдаад үхчихжээ гэвэл битгий гайхаарай.
Subscribe to:
Posts (Atom)

