Monday, May 13, 2013

Пятка

Ёстой пятка болж байнаа. Энэ хагас сайнд ТОЕФЛ өгөхөөр болсон. Гэтэл гавьтай бэлдээ шалисан юм алга. Ядаж байтал яг бэлдээд суутал копютер эвдэрчих юм. Зайлуул надтай хамт мөн ч олон жил зүтгэсийм дөө. Аргагүй цаг нь болсон. Гэхдээ би асааж чадна л даа. Одоо гол нь тийм юманд үрэх цаг алга. Шууд л майныг нь уншаад хэсэг амраасан нь зөв. Гол нь яаж ур чадвар мэдлэгээ хүссэн хэмжээндээ хүртэл өсгөх вэ? Яажшуухан гайгүй оноотой болох вэ? 5хан хоног юу байхав дээ...

Friday, March 15, 2013

My favourites

Би өөрийн дуртай хөгжмүүдийг өөрийн блогтоо оруулахаар шийдлээ.

Thursday, March 7, 2013

Дурсамж, хавар, дуу



Зураг харахаар үнэр үнэртсэн шиг дурсамж сэргэх юм. Зүрх гэдэг үнэхээр сонин эрхтэн шүү. Шороо тавьж шуурга шуурахаар сайхан бүсгүйтэй харц тулсан шиг догдлох юм. Хавар гэдэг бас л сонин улирал шүү. Хаана нуугдаж байгаад яаж сэдэлжиж гардаг дурсамж ч юм бүү мэд, чухам юунд нь байгаад хүнийг ингэж догдлуулаад байдаг хавар ч юм бүү мэд. Дурсамжиндаа юм уу хавартаа юм уу? Дуу л дуулмаар санагдаад байх юм...

Дурсамж, хавар, дуу



Зураг харахаар үнэр үнэртсэн шиг дурсамж сэргэх юм. Зүрх гэдэг үнэхээр сонин эрхтэн шүү. Шороо тавьж шуурга шуурахаар сайхан бүсгүйтэй харц тулсан шиг догдлох юм. Хавар гэдэг бас л сонин улирал шүү. Хаана нуугдаж байгаад яаж сэдэлжиж гардаг дурсамж ч юм бүү мэд, чухам юунд нь байгаад хүнийг ингэж догдлуулаад байдаг хавар ч юм бүү мэд. Дурсамжиндаа юм уу хавартаа юм уу? Дуу л дуулмаар санагдаад байх юм...

Monday, March 4, 2013

Зорилго нь гэгээн юм даа, зайлуул



Хүн болгон тамхины хуулийн тухай ярьж байхад би яаж дутахав, нэг дусал нэмэрлэе.

Тамхи гэдэг болбосу хортой нь хортой. Хортойгоор зогсохгүй хорлонтой, эдийн засагт ч тэр, эрүүл мэндэд ч тэр, гоо сайханд ч тэр. Бага багаар мөнгийг чинь шоглоод л байна. Бас л анзаарагдахгүйгээр эрүүл мэндийг чинь доройтуулаад л байна. Мөн тийм ч хүчтэй бишээр гоо сайхныг чинь үгүй хийсээр л байна. Нэг л мэдэхэд шар шүдтэй, батгатай нүүртэй, цээжиндээ цэртэй, тооцоод үзвэл нисдэг тэрэг авч унах байсан мөнгөөр тамхи аваад татчихсан байна. Хэрэв тиймгүй байсан бол, хэн нэгэн тамхи татаад л хамаг мөнгөө шавхчихдаг байсан бол эсвэл тамхи татаад л тахир дутуу болдог, эрүүл мэнд нь шууд доройтдог эсвэл үүдэн шуд нь шууд унадаг, нүдэнээн шууд "тен тавиулсан" юм шиг хөхөрдөг үгүй ядахдаа л өндрөөс унасан юм шиг өвддөг байсан бол хэн ч тамхи татахгүй л байсан. Тиймээс тамхи гэгч нь хорлонтойгоор хүнийг, нийгмийг хохироож байдаг ажгуу. Аажимхан янаглан хорлогдог тул хүмүүн тамхинаас татгалзаж чададгүй аж. Тамхинд мөн донтоно гэж юм бий. Донтсон хүн бол харин татахгүй байвал өвдөнө, шаналана.

Thursday, February 28, 2013

Ачаалалтай улирал

Блогтоо пост нэмэлгүй бүтэн сар тойроод сар дуусдагийн даваан дээр явж байна. Нэг харсан би чинь уг нь сар бүр 2-3 пост оруулаад байсан хүн байна шд. Тэгээд дунд нь таслаад яахав гээд ямар ч бэлтгэлгүй, ямар ч ноороггүй шууд пост бичиж сууна. Ойрын үеийн сонин сайхнаасаа хуваалюу даа...

Sunday, January 6, 2013

Дурсамж


Хурааж байсан мөнгөө хулгайд алчихвал хэр их харамсах вэ?
Компьютерт чинь хадгалаастай байсан файлууд бүгд устчихвал хэр харамсдаг вэ?
Утсаа гээсэн хүн үнэтэй утсандаа гэхээсээ илүү түүн дээр хадгалсан байсан дугаарууд, мессежүүд, зурагнууддаа илүү харамсаж харагддаг. Та алинд нь илүү харамсах вэ?