Sunday, January 6, 2013

Дурсамж


Хурааж байсан мөнгөө хулгайд алчихвал хэр их харамсах вэ?
Компьютерт чинь хадгалаастай байсан файлууд бүгд устчихвал хэр харамсдаг вэ?
Утсаа гээсэн хүн үнэтэй утсандаа гэхээсээ илүү түүн дээр хадгалсан байсан дугаарууд, мессежүүд, зурагнууддаа илүү харамсаж харагддаг. Та алинд нь илүү харамсах вэ?

Tuesday, December 18, 2012

Чи бид хоёр



Бид бие биендээ...
Чи намайг сонирхдог гэдгийг би мэддэг боловч би чамайг сонирхдог гэдгээ нуухыг хичээдэг. 

Saturday, December 15, 2012

Залхуурал бид хоёр

Залхуурал бид хоёр ёстой үзэж тарж байнаа. Залхууралд "Фэйсбүүк", "Юүтүб", "Блог", "бусад сайтууд", "ТВ", "нойр" гэсэн хэдэн үндсэн зэвсэг байна. Би "мессенжер"-ийг нь зодоод алчихсан. Тэр нь босч ирэхээсээ өнгөрсөн байх.

Friday, December 14, 2012

Ойрын ирээдүй


Ойрын ирээдүй
Ойрын үед хийх ажил улам л ихсээд байх бололтой юмаа. 
  • Бизнес төсөл бичих. Жижиг дунд бизнесийн зээл авахаар найз маань бичүүлж байгаа юм. Үүнийг бичихийн тулд 2 өдөр хэрэгтэй. Гэхдээ тооцоонд хэрэглэгдэх судалгааг нь хийхийн тулд 2 өдөр хэрэгтэй. Хурданаар хийвэл 4 өдөр хэрэгтэй юм байна.

  • Бизнес төсөл бичих. Найз маань удахгүй баяжих тул хоюул тогтвортой бизнесээ эхлэх болно. Иймд бизнесээ бэлд гэсэн. Төсөлд хэрэгтэй судалгаанууд нь бараг хийгдэж дууссан тул ганц нэгхэн тоо олоод тооцоо болон бичих ажилдаа шууд орно. Нийт гурван өдрөөр тооцоё.
  • Мэдээллийн технологийн үр ашгийн тухай. Ийм нэгэн сэдэв бол ... мм..ммм.... миний судалгааны ажлын үндсэн сэдэв л дээ. Энэ талаар бичих ёстой хоёр ч ажил бий. Залхуураад л байгаа болохоос хэцүү ч юм бас биш. Тус бүрийг нь нэг өдөр гэвэл нийт 2 өдөр хэрэгтэй.

  • Орчуулагч програм. Дарга маань хувиараа ийм нэгэн програмын захиалга өгсөн бөгөөд хийгээд дуусгачихвал намайг шагнана гэсэн. Алгоритм нь төсөөлөгдөөд байгаа тул гүйцэтгэлийн ажил л байгаа. Гэхдээ програм оролддог хүмүүс бүгд мэднэ. Яаж ч мундаг тооцоолсон алгоритм компайл хийх үед заавал алдаа заадаг гэж. Хурдан хийвэл 4-5 өдөр хэрэгтэй байх.
  • Англи хэлний бэлтгэл. Тоефл өгөхөөр амбицалсаан. Гэхдээ тоефлийн сургалтанд суухаас өмнө мэддэг хэдэн дүрмээ баталгаажуулж дэвтэр харалгүй шууд санадаг болохын тулд шаргуу суусан бэлтгэл хэрэгтэй байна. Мэдээж дүрмээ дэвтэр харалгүй санадаг болж байж л тоефл өгөх тактикт суралцахгүй бол амжилт гарахгүй шүү дээ. Дүрэмийн мэдлэг маань харьцангуй шинээрээ байгаа тул амархан баталгаажих байх. Нөгөөтэйгүүр Жетийн тоефлийн ангийн элсэлт бусад күрстэйгээ зөрдөг нь боломж олгож байна. Гэхдээ энэ зөрүү нь 7 хоногоос хэтрэхгүй тул дүрмийн бэлтгэлийг 7 хоногоор тооцсугай.
  • Баяжих програм. Програмист хүний гэнэт баяжих арга бол амжилт олох жижиг програм болой. Тийм нэгэн програмын санаа байгаа боловч технологи судлах гэж ажил байгаа тул үүнд нэлээд хугацаа хэрэгтэй. Гэхдээ яс суугаад үзвэл 7 хоногт болчих байх гэсэн цээж тооцоо байна. Худлаа ч байж болох юм.

  • Жилийн тайлан. Жилийн эцэс болж буйтай холбоотойгоор жилийн тайлан гаргахад бэлтгэн баримтуудаа янзалж цэгцлэх, журналын бичилтээ эргэн харах, тайланд гарсан байж болзошгүй алдаа эндэгдлийг шалгах. Уул шугамандаа улирал бүрийн тайлан алдаагүй хийгдсэн байх ёстой боловч зарим нэгэн найдваргүй түншээс шалтгаалаад улирлын тайланд бага зэргийн зөрөө гарах юм байдаг аж. Үүнийг харин жилийн эцсийн тайлангаараа залруулж жин тан болгохгүй бол  ёстой “нүгэл” болно гэж зөвлөх нягтлан хэлсэн. Тэгээд ч ирэх жил манайд аудит орох учиртай. Энэ лав сарын ажил байгаа даа.

За юу юу болчихвоо. 4+3+2+5+7+7+30=58 үүнийг “маяа” маягийн тоолоор тооцож үзвэл 2012.12.14+58=2013.2.20-нд Батболдын ертөнц бүрэн аврагдаж дуусах хугацаа юм биз дээ. Тэр болтол сөнөлт үргэлжилсээр л байна.
 Дээрээс нь уншмаар ном, бичмээр өгүүлэг, зохиол зөндөө байгаа. Гэтэл замд нь цагаан сар, тоефлийн сургалт, тоефлийн бэлтгэл, шалгалт гээд зөндөө юм байна. Тэгэж байтал үйл ажиллагаа эхлээд ажил ихсэнэ. Ажилдаа дарагдаад үхчихжээ гэвэл битгий гайхаарай. 

Thursday, November 29, 2012

Хэнхэглэл


АН төрд гараад олон зүйл өөрчлөгдөж байна өө. Дийлэнх нь хүмүүст таалагдаж байна. Зарим нь надад ч бас таалагдаж байна. Жишээ нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулсан арга болон нийтийн тээврийг хурдан явуулдаг болсон нь том дэвшил байлаа. Гэтэл үүнийг шүүмжлэх надаас ухаантай хүмүүс захаас аваад гараад л ирсэн. Гээд яах билээ энэ бол тухайн л хүний бодол бөгөөд шийдвэр гаргах эрх нь АН-д байгаа тул тэд л эцсийн шийдвэрийг гаргана. Харин шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санаа бодлыг сонсох уу сонсохгүй юу гэдэг тэдний асуудал. Энэ нь дараагийн сонгуульд тэдэн дүн болон оноологдоно гэдгээ эрх биш мэдэж байгаа байлгүй.

Thursday, October 25, 2012

Кямрал

Ёстой яг жинхэн утгаараа хямарч байнаа сда гэж. Хоёр сар төлбөрөө төлөөгүй юм чинь утас яг удахгүй хаагдана. Гэрийн интернетийн гэрээ дуусч байгаа сунгах мөнгөгүй юм чинь 28 гээд гэртээ нэтгүй болно. Хоёр сар байрны мөнгө төлөөгүй юм чинь угаасаа удахгүй тог таслана. Тэгэхээр интернетээр ч угаасаа яахав дээ. Тэгэж байтал ус тасрахын байгаа биз. Гурил нам дууссан, будаа ч бас нам дууссан. Төмс 2 ш үлдсэн, лууван нижгээд бий. Мах бол харин байгаа байгаа, сайн аав ээжийн буянд. ккк. Эрх биш гурил будааханаа авчих байлгүй. Тэгсэн тоггүй ээ.

Wednesday, October 17, 2012

Төөрсөн өдрийн мэнд


Бурхан босгон тавьсан зүүн дээр будаа асгаж тоглоно. Түүн дээр нь нэг ширхэг будаа тогтвол тэнэж яваа сүнснүүдээс нэгийг нь хүн болгож төрүүлнэ. Яг логик нь бол зүгээр л төрлөө олох гэж тэнэж яваа сүнснүүд хорхой шавьж, адгуус мал бололгүй хүн болж төрөх магадлал нь бурхан тийнхүү будааг зүүний үзүүр дээр тогтоохтой адил маш бага гэж үздэг билээ.