Tuesday, January 26, 2010

Cycle

Тойрог
Би тойрогт дургүй. Тойроод л байвал толгой эргээд тэнэг болчихдог. Төөрсөн хүн тойроод л байдаг гэдэг. Төөрөх гэдгийг тойрох гэж хэлдэг хүмүүс ч байдаг. Тиймээс тойрог бол төөрөгдөл. Арван жилд математикийн олимпиадад бэлдэж байхад ангийн нэг нөхөр маань тойрог бол мөхлийн тэмдэг гэж хэлж билээ. Яагаад гэсэн аливаа битүү олон өнцөгт олон өнцөгтэй болох тусам тойрогруу дөхдөг. Тэгсээр огт өнцөггүй болоход тойрог болдог. Тиймээс тойрог бол мөхлийн илэрхийлэл гэж билээ. Нээрээ ч тийм юм шиг.

Харамсалтай нь амьдарл дээрх олон юм тойрог хэлбэртэй байдаг. Ялангуяа амьдралын хэмнэл, цаг хугацаа... Тун харамсалтай... Ажилдаа явна, ажилаасаа ирнэ. Хоолоо идээд унтана. Яахав хааяа гарч найз нөхөдтэйгээ уулзана, шоудана. Тэгсэн ч гэсэн ажилдаа явна. Тэгэж байгаад дахиад л нэг уулзана. Ямар нэгэн тэмдэглэ
лт баяр тэмдэглэнэ. Дахиад л ажилдаа явна. Ерөнхийдөө нэг хэлбэртэй. Тэр нь тойрог...
Миний зурсан амьдралын тойрог. Танд муруй сарий, хачин л юм харагдаж байгаа байх. Гэвч энэ хачин замаар та бидны амьдрал тойрон явж байгаа (гэж би бодож байна.)

Өчигдөр шөнө нэг кино үзлээ. Triangle гэдэг аймшгийн кино. Үзэхийг хүссэн хүмүүс www.ehlel.com-р зочлоорой. Тэр кинонд нэгэн бүсгүй цаг хугацааны циклд орчихож ээ. Тэр циклээсээ гарч чаддаггүй. Тэгээд гарах гэж зүтгээд л хүн алаад ... Тэр аллага нь яг л өмнөх циклийн хүмүүсийн хийж буй үйлдэл. Тэгээд л бүх юм дахиад л эхлэнэ. Ёстой тэнэг хүүхэн. Хэрэв тойргоос гармаар байгаа бол өмнөх тойрогт хийсэн үйлдлийг давтан хийх ньбуруу шүү дээ. Цоо шинээр шал өөр зүйл хийхийг оролдох хэрэгтэй.

Та бид ч гэсэн дээ нэгэн хэвийн тойрог амьдралаас гарахын тулд амьдралаа өөрчлөх ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Би л гэхэд амьдралаа өөрчлөх программ бичих хэрэгтэй. Нэгэн зүйлийг хэлэхэд амьдралын тойргоос гарч чадах хүчирхэг зүйлийг хийхийн тулд маш их тэсвэр тэвчээр хэрэгтэй бололтой. Жишээ нь би чухам ямар программ бичихээ бараг бодоод олчихсон. Харин хийхгүй юм. Хийх гэхээр л тойрогт амьдралын хэвшил болсон хэв маяг маань саад болоод байх юм. Тэгээд хийдэггүй. Хэрэв тэвчээр гарган хийж чадвал энэ тойргоос гарч чадах билээ...


Энэ нэгэн хэвийн хэвшил болсон тойрогт амьдралаас гарах хүсэл кино үзсэний дараа мөн ч их оргилж билээ. Тиймээс одоо амьдралаа өөрчлөхийн тулд би зоригтойгоор хийх ажилаа эхлэх гэж байна. Надад амжилт хүсээрэй. Хэрэв та бас тойргоосоо гарахыг хүсч байгаа бол танд мөн амжилт хүсье.


Өө нээрээ мартах шахлаа. Хэрэв та тойргоосоо гарахгүй удвал тэр тойрогтоо дасаад гарах аргагүй болдог. Энэ байдлыг маш өвөрмөц бөгөөд оновчтой байдлаар дүрсэлсэн нэгэн зохиол байдаг. Аюурзанын хар номнуудын нэг “Дэлхийн 80 сод туурвил”. Одоо шинэчлэгдсэн хэвлэл нь 85 сод зохиол болсон байлуу даа. Тэр номон дээр “Элсний эмэгтэй” гэдэг зохиолын тухай байх ёстой. Заавал уншиж үзээрэй. Амжилт хүсье.

Thursday, January 14, 2010

Цасан дээр мөр гаргах

Шинэ оны анхны бичлэг... Гадаа их цастай, цасан дунд явахад элт урьдийн дурсамж сэргээд...

Олоооон жилийн өмнө, аравдугаар ангид байхдаа Найрамдал зусланд ангийн хэдэн нөхөдтэйгээ амрахаар очивоо. Өвлийн ээлж байлаа, цас орсон байлаа, агаар сайхан байлаа, амралт ч мөн сайхан байлаа... Нэгэн өдөр найзтайгаа гарч хоюулахнаа найрамдлын хашаан дуундуур жаахан зугаалав. (Бусад нөхөд маань юу ч билээ хийгээд завгүй явсан юм.) Бид амьдралдынхаа тухай ирээдүйнхээ тухай ярилцаж явсан юм. Найз маань хэллээ. “Хэний ч яваагүй замаар шинэ мөр гарган явъя” гээд замаас гарч цасан дээгүүр алахлаа. Би ч зэрэгцээд л алахлаа. Тэр “Амьдралд бид хэний ч яваагүй замаар явж хэний ч хүрээгүй амжилтанд хүрнэ. Өөрсдийн мөрөө гаргаж, өөрсдийн нэрээ мөнхөлж явах хэрэгтэй.” гэж хэлж дуусаагүй байтал гүнзгий цасан хунгарт орчихов. Цаашаа явбал нэлээн гүйнзгий цас туушиж, хөөрхөн зовж байж очих газраа очих гээд байв. Би буцаад замаар явах бодолтой байлаа. Харин найз маань “Хэний ч гаргаагүй замаар, хэний ч яваагүй газраар өөрсдийн мөрөө гаргаж явахад энэ зэргийн бэрхшээл тохиолдолгүй яахав. Даваад гарах хэрэгтэй” гээд салтаа хүрсэн цасан дундуур туучиж гарлаа. Би ч хэлсэн үгэнд нь хөөрөөд дагаад л туучсан. (Гэхдээ хажууд нь бас шинэ мөр гаргаад байгаа юмаа...)

Салтаа давсан цасан дундуур явахад хэцүү байсан гэдгийг хүлээн зөвшөөрнөө. Хөл зөөгдөхгүй бүдчиж, гараараа цас даран унах явдал зөндөө байсан. Гар даарч, бээрч, улайн үзлийн юм болсон байсан. Гэхдээ туулсаар яваад гарсаний дараа үнэхээр бахдам том үйл бүтээсэн мэт санагдаж байж билээ. Хатуу бэрхийг даван туулаад том амжилтанд хүрэх цагт үүнээс ч сайхан мэдрэмж төрдөг байлгүй.

Харин энд нэгэн зүйлийг цохон тэмдэглэхэд хунгар цас туулсан ул мөр, шаналгаа мөд арилахгүй дагасан юм даг. Гуталруу цас шигчихэд дараа нь явахад нэлээд төвөгтэй байсан. Өрөөндөө ороод гуталаа тайлаад суусан ч хөл шал нойтон болчихсон, даарчихсан, гар бас бээрчихсэн байлаа. Оймс бас норчихсон... их л зовлонтой байсан даа... ГЭХДЭЭ Л САЙХАН БАЙСАН...