Wednesday, October 12, 2011

Намрын байшин (Фантаз мөрөөдөл)

Намар үнэхээр сайхан юмаа. Шинэ орсон ажлын маань цонхоор Хээтэй хорооллын арын зам тодоос тод харагдах юм. Хүүхэд байхдаа өгсөж гүйдэг байсан уул, давж алхан гэртээ харьдаг байсан зам, ангиараа дээр нь гарч тоглодог байсан төмөр бөмбөрцөг, одоо дархан хотынхоны маань салхилах дуртай газар болсон морин хуурын цогцолбор гээд бүгд сайхан харагдаж байна.

Энэ жилийн намар эрт болчих шиг санагдах юм, яагаа ч гүй эрт байхад навчис шарлаад бүгд уначихсан. Тэгтэл 9 сар ч дуусаагүй байхад цас ороод, одоо уул тал маань дундуураа хар зураасан замтай цав цагаан өнгөтэй болчихлоо. Тэнгэрт бүдэг бүдэг сэмжин цагаан үүлнүүд хөвөх ч гүй байрандаа байна, харин намрын шар нар байдаг хүчээрээ шарж байгаа нь харваас илт боловч яг л өглөөний нар шиг ямар ч илчгүй байна. Би яг ийм өглөөний нар харж байгаа юм шиг санагдаж байсаар байгаад оройтой золгож байгаа.ккк. Сэтгэл нээх сайхан өөдрөг, баяр жаргалтай. Харин баяр жаргалаа хуваалцах хүнгүй, бага зэрэг ганцаардсан байдалтай... Бага байхдаа “Том болоод...” гэж боддог байлаа, одоо харин “Баяжиж байгаад” гэж боддог болсон нэгэн сайхан бодол бий.

Модтой уулын эргэрт, яг модон дотор модон бяцхан байшинтай болно гэж боддог юм. Намар болохоор очдог. Байшин маань хажуудаа томоос том төмөр ёмкостой, түүнрүү байшин дээр буусан бороо цасны усыг хуримтлуулдаг, тэндээсээ гэрлүүгээ шүүлтүүрээр орж унд болон ариун цэвэрт хэрэглэгддэг байна. Бас байшингийн дээвэр нь бүхлээрээ нарын зай хураагууртай тул хэдийд ч очсон тогтой. Байшин дотор ил ханын зуухтай, бас халаалтын тусдаа зуухтай. Алийг нь ч галалсан байшин бүхлээрээ халдаг, бас шүршүүрийн ус, саун маань халж бэлэн болдог байна. Байшингийн гадаа морьны жижигхэн жүчээтэй байна. Би намар болгон очихдоо айлаас уналаганы 2 морь авч очоод, тэндээ тэжээж хонуулж байх болно. Өдөр нь морио унаад уулаар аялж, номоо бичиж, бас байгалын зураг авна. Уулнаас доошоо бууж загас ч барьсан болж байна. Байшингий хаалганаас 10 алхмын зайд сүүдрэвч бүхий модон ширээ байна. Тэнд найзууд болон олон зочин ирэхэд хооллож байх юм. Бас орой гэртээ ирээд компьютерээ дэлгэж сууж байна. Намар мод шарлаад эхлэнгүүт тэр байшиндаа очиж, намар нэлээд орой явж байх болно. Энэ бол миний мөрөөдлийн намрын байшин. Би зусландаа зун биш намарт гарч байх болно.

Tuesday, October 11, 2011

Амьдралын садаанууд

Ёооё сда уур хүрмээр юмаа. Зүгээр мөрөөрөө сайхан амьдраад явж байхад сдакууд бүүр нэг гай болох гэж гарч ирэхийн… Тэгээд бүүр мэнгэ нь голлож байгаа юм шиг өчнөөн чирэгдэл болж очиход өөдөөс тийм юм яриад сууж байгаа байхгүй юу. Бас нэг муу шуналтай, өлөн гэж. 2000-р шинэ дэвтэр нээж өгнө гэсэн мөртлөө 5000-г өгөхөөр хариулт байхгүй таг болно. Тэгээд шаамал шаамал юм яриад л...

2008 онд анх удаа цэргийн үзлэгт орж байсан юм. Тэгэхэд шинэ дэвтэр нээлгээд өвчнөөр чөлөөлөв гэж тамга дараад дахиж цэрэг татлагад орох шаардлагагүй гэсэн юм. Тэрнээс хойш надад угаасаа цэргийн зарлан ч ирээгүй. Тэгтэл энд ажилд ороод 5 хоноогүй байхад нэг хэнхэг хүүр хүрч ирээд цэргийн үүрэгтний үнэмлэх асуугаад болдоггүй. Би тайлбарлаж хэлээд байхад л хамаагүй, зүгээр үнэмлэхээ аваад ир гээд байсын. Тэгээд намайг байгууллагынхаа цэрэгт очиж бүртгүүлэх ёстой хүмүүс дунд аваачаад биччихэж. Би очихгүй гээд байж байтал цэргийн комист цаас хүргэж өгөх ёстой, хүргэх хүн алга бусад нь бүгд оччихоод ирсэн гээд намайг амар заяа үзүүлэхгүй болохоор нь очлоо доо яах аргагүй. Тэгтэл 17 цаг хүртэл байх ёстой нөхөд маань 16:40 гээд очиход байдаггүй ээ. Нэг ч хүн алга. Тэгэхээр нь буцаад хүрээд ирлээ. Маргааш нь бас очих болоод эртээ яваад очто нөгөө байран дээрээ байдаггүй ээ. Өөр сургууль дээр байрлаж байгаа гэнэ. Дахиж очлоо. Тэгсэн байна, гэхдээ шаамалтаал оюутнуудыг хоцроод гэж загнаад л сууж байна. Өчигдөр очих ёстой байсан хүмүүс нь өнөөдөр ирэхээр тэгж байгаан гэнээ. Намайг тэгэж хэлээгүй л дээ. Тэгээд болоогүй ээ, өчигдөр 17 цаг хүртэл байсышдээ гээд улайх ч гүй хэлээд сууж байдгийм даа. Худлаа яриад бай гээд хэрэлдэтэй нь биш, зуулгачих байлгүй, тэгээд ч өөр хүнийг тэгэж загнаад байж байхад нь би хажуугаас нь ороод ч яах билээ гээд юм хэлсэнгүй. Тэгсэн муу хурандаа нь хараин чиний наад үнэмлэх чинь тамгагүй, дугааргүй иймээс хүчингүй гээд дахин өгөх болов оо. Дээр нь уг нь дугаар тавиад л тамгаа дарчихвал болчих юман дээр шинэ үнэмлэх өгч хэдэн цаас олох гэсэн л юм байлгүй гээд нээх тоосонгүй, хоёр мянга гэхээр нь бүхэл тав өгсөн чинь хариулт байдаггүй ээ. Нэхээд байвал бас дургүйг нь хүргэчих юм болов уу гээд бас юм хэлсэнгүй. Тэгсэн харин ёстой шаамалтаж эхэлдэг юм даа. Чи бол одоо ингээд зөндөө төлбөрт унаж байна. Ганц л удаа цэргийн үзлэгт орсон байна, бараг хоёр сая төгрөгний өрөнд орлоо. Миний утсыг тэмдэглээд ав, хориод хоногийн дараа яриарай. Чамайг өөр чөлөөлөх хөнгөлөх юм юу байна судлаж үзье гэнээ. Хахууль авч хааж өгөх гэсэн санаа юм биз дээ. Би асуулаа миний өнөө өвчнөөр чөлөөлөв гэсэн тамга яахын гэсэн чинь ураад хогийн саванд хийчихсэн хойноо тэр чинь нэг удаа чөлөөлөв л гэсэн тамга байсын, бүр чөлөөлсөн тамга чинь бүүр том байдгийн. Тэгээд ч чи бүр чөлөөлөгдөх хүн биш байна. 07-р чөлөөлөгдөж байгаа хүн чинь нэг нүдгүй, тахир дутуу 5 хавиргаа авахуулсан хүн байдгийн гэнээ. Хахаха. 5 хавирга нь ч бас юув дээ. Аа тийн бас элий балай гэсэн. Нэг иймэрхүү л юм болох шив дээ. Одоо тэгээд дахин цэргийнхэнд бүртгэгдээд баригдчихаж байгаа юм байна л даа. Хурандаа гуйтай ярьвал хэдэн цаас өгөөд хаалгачих л гэж хэлэх байхдаа.

Friday, October 7, 2011

Умартахуй

Оройд нэг жоохон юм хийчихдэг байх юм сан. Англи хэл ч юмуу, зохиол бүтээл ч юмуу, эсвэл програмчлалыг ямар нэгэн жижиг юм ч юмуу... юу ч байсан яахав. Жоохон л үр бүтээлтэй байвал болчих гээд байна. Дэлхийрүү бууж ирэхээсээ өмнө “Амжилт гуйтай” уулзах болзоо тавьсан юмсан. Одоо болтол уулзсангүй, хальт хальт тааралдах ч юмуу толгой дохих төдий зөрөөд өнгөрсөнийг эс тооцвол. Уулзаад уг нь найзалчихвал амьдралын том зорьлого биелэх сэн дээ...

Wednesday, June 15, 2011

Өдрийн зөнч сонины 2024 оны 6 сарын 15-ны дугаар: 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-г өрийн эх орондоо зохион байгуулах эрхийг авсан Монгол улс өөрсдийн хөгжлийн нууцаа дэлгэж байна.


Энэ жилийн олимпийн эрхийг аваад зогсохгүй хоёр жилйн дараа болох хөлбөмбөгийн дэлхийн аваргыг өөрийн эх орондоо зохиох эрхийг аваад байгаа, одоогоос хэдхэн жилийн өмнө өөрсдийн үсрэнгүй хөгжлөөрөө дэлхий дахиныг байлдан дагуулж бас алмайруулж чадсан Монгол улс өөрсдийн хөгжлийн нууцаа бидэнд дэлгэж байна. 

Tuesday, May 31, 2011

Дуртай зүйлээ хийнэ гэдэг эрх чөлөө, хийж байгаа ажилдаа дуртай байна гэдэг аз жаргал

Дуртай зүйлээ хийнэ гэдэг эрх чөлөө, хийж байгаа ажилдаа дуртай байна гэдэг аз жаргал. Ийм нэгэн гайхалтай үгийг уншсанаас хойш их боддог боллоо. Мэдээж өмнө нь энэ тухай боддог байсан, бас мэддэг байсан ч ингэж хялбар бас ойлгомжтойгоор тодорхойлж байгаагүй юм.
Сая өнгөрсөн бямба гарагийн шөнө аваргуудын лигийн шигшээ тоглолт боллоо. Тэрийг үзэж суухдаа найзтайгаа хөлбөмбөгчдийн тухай ярилцлаа л даа. Тэд хамгаас дуртай зүйлээ бүхнээс сайнаар хийгээд түүнийхээ төлөө цалин авч тэр нь амьдралд нь хангалттай хүрэлцэж байна. Түүгээр зогсохгүй дэлхий дахинд нэр алдар нь түгэн дэлгэрч байна. Энэ жинхэнэ жаргал биш гэж үү?

Friday, May 6, 2011

Бин Ладен сайн хүн байсан гэж үү?

Бин Ладен сайн хүн байсан гэж үү?
Фэйсбүүкийн хуудаснаа олныг хамран хэлэлцэгдэж буй нэгэн асуудал бол Бин Ладен үнэхээр муу хүн байсан гэж үү? Олонд алан хядагч, террост гэж ад үзэгдээд буй энэ хүнийг зарим нэг нь харин өөрийн үнэт зүйлтэй түүнийхээ төлөө тэмцэж чадсан “сайн” хүн гэж үнэлэх хандлага бас байна.

Friday, April 22, 2011

Хаврын синдром

Өчигдөр синдром хөдлөгсөн баахан дуу сонсчихсон чинь өнөөдөр нэг л бишээ... хэхэ. Гарч гүймээр санагдаад байх юм. Хавар бас л сайхан шүү, салхи нь үлээх тоолонд бага нас, хүүхэд үе, дурлаж явсан цаг маань санаад буугаад байдаг юм. Ингээд дурсамжаа тантай хуваалцая.

Tuesday, April 12, 2011

Олны газар үгээ мэд

Зүйр үгийн үлдсэн талыг нь санадаггүй ээ. Зохиож болох л юм. "Хол газар унаагаа мэд", "Хүний газар явдлаа мэд", "Ноёны газар дэгээ мэд", "Номын газар ёсоо мэд" гэх мэтчилэн зохиож болж байна. Гэхдээ энэ удаад би зүйр үг зохиох гэсэнгүй, харин "Олны газар үгээ мэд"-эх тухай тухай л ярих гэсэн юм.
Миний хэлэх дуртай үг байдаг юм. "Шудрага байна гэдэг тэнэг байхыг хэлдэггүй" гэж. Би л шудрага үнэнч хүн, хүний сайн мууг нүүрэн дээр нь хэлж нүдэн дээр нь засна гээд цагаа олоогүй цухал үгсийг хэлж хүмүүст ад болохгүй байх тухай л сургасан үг л дээ. Таны үг хэл, үйлс явдал чинь шудрага үнэнч байж болно, мөн таны эргэн тойронд шудрага бус үйл, худал хуурмаг үгс байж болно. Тэр болгонд өөг нь хэлж өөнтөгчин нэр зүүж, бурууг нь засах гэж буруутан болох албагүй. Аливаа юманд цаг хугацаа гэж бий. Хэрэв цаг нь болоогүй бол хэд давтаж хэлээд ч хүнд хүрэхгүй, харин цаг нь болвол хүн болгон шулганан хэлнэ, үгүй юмаа гэхэд ганц хэлэхэд хүн бүр хүлээн авна. Үг ч гэлтгүй үйл явдалд ч өөрийн цаг үе бий. Түүхэнд тийм баримт зөндөө бий. Спартакийн бослого бол түүхэн дэх цаг үеээ олсон бас олоогүй хамгийн том үйл явдал билээ. Тухайн цаг үеийн боолчлол арай дэндүү харгис хэрцгий болж хүний амиар наадах ноёдын зугаа хэрээс хэтрэх үед мэсчин боол /бидний хэлж заншиснаар ГЛАДИАТОР/ Спартак бослого гаргасан байдаг. Тэрнээс өмнө эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн боолчуудын бослого олон гарч байсан боловч хамгийн их хүчээ авч олны хамарсан нь Спартакийн бослого юм. Хэдийгээр Спартакийн бослого цаг үеэ олж боолын эздэд "ухамсрын шанаа" өгөн боолчуудад арай хүнлэг энэрэнгүй ханддаг болгосон боловч боолчлолыг бүрэн арилгаж чадаагүй юм. Тиймээс энэ бол үнэндээ цагаа бүрэн олж чадаагүй гэж үзэж болно.
Хятадын алдарт зохиолч Лу Синь-н Буяны ерөөл гэж ном бий. /8-р ангид А Киюгийн үнэн түүх зохиолыг нь үздэг/. Тэр номын хамгийн сүүлд нэгэн бяцхан үлгэр бий.
"Багш нь шавьдаа үлгэр ярьж өгч гэнээ. Нэгэн айлд шинэ хүүхэд мэндэлж айл хөрш хотол олноороо найр хийхээр очиж гэнэ. Орсон нэгэн зочин "Энэ хүүхэд гуа үзэсгэлэнт нэгэн болж олны гайхашруулах нь ээ" гэж хэлээд найрын ширээний хойморт заларчээ. Бас нэгэн зочин "Энэ том болоод уянгалаг сайхан хоолойтой болж бид бүхнийг баясгах болно" гэж хэлээд мөн л хойморт уригджээ. Гэтэл өөр нэгэн зочин "Хэзээ нэгэн цагт энэ хүүхэд хорвоо ертөнцөөс одох л болно" гэж хэлээд найраас хөөгдөн гарчээ. Ор тас худал байж мэдэх үгийг хэлсэн хүмүүс хойморт уригдаж байхад цор ганц үнэнийг хэлсэн хүн найраас хөөгдөн гарах бөлгөө хэмээтэл шавь асуув. Багшаа үнэнийг хэлбэл хүнд аз үзэгдэн, худал хэлбэл ёсонд харшилна. Хожим бас худал болвол нэрэнд муухай. Тэгээд юу хэлэх ёстой юм бэ? гэсэнд багш нь "Хай... энэ хүүхдийг хар даа, хэхэ хай, энэ ээ.... Гүй энэ хүүхдийг ээ. хэхэ..." л гэхгүй юу."

Tuesday, March 22, 2011

Гарфилд муурын дүрмийг амьдралд хэрэгжүүлэх нь

Гарфилд муурын 10-р дүрэм: Хэрэв ажил хиймээр санагдаад байвал суугаад тайвшир. Энэ мэдрэмжээ алга болох хүртэл...
Би ч одоо яг л ингэж байна даа. Хийх ажил ямар их байна гээч... Дипломоо бичих, түүнтэй холбоотой материал цуглуулах, судалгаа дүгнэлт гаргах, багштайгаа очиж уулзах... Тэгтэл бас шинэ гарсан DXpress 10,1,6-г судлах. Үүнийг судлаад үүн дээр шинэ программаа бичихээр нөхөдтэйгээ тохиролцсон тул би судлах л ёстой, тэгээд ч дээрхийг бодвол энэ нь илүү сонирхолтой байгаа юм. Гэхдээ дээрх нь илүү чухал шаардлагатай... Тэгтэл ажил гэж нэг юм бас хүн дарамтлаад байх юм. Сервер гэж нэг юмны зай нь дүүрчих юм. Тэгээд одоо би том серверийг ажилд оруулах ажилтай болов. Хамгийн гол асуудал нь би том серверийн пассийг нь мэдэдгүй ээ. хэхэхэ. Би яаж асааж, жижиг серверийн юмыг хуулж чөлөөлөх юм бүү мэд. Тэгээд пассийг нь унагая гэсэн нөгөөх нь CD-нээс бүүт авдаггүй ээ. Бүүр нэг мэнгэ нь гололж байна аа. Нэт-с хайсан чинь CD нь салгаатай байгаа юм шиг байна, би одоо задлаж залгах юм шиг байна л даа. Серверийн рак дотрохыг бүгдийг нь буулгаад, том серверээ гаргаж ирж задлаад /тагийг нь татаж сөхөөд/ CDROM оо залгаад буцаагаад асаангууд аягүй бол системтэй байсан хардыг нь салгачихсан байна даа. хахаха. Иймэрхүү л юм болох гээд байна даа...
Гарфилд муурын 6-р дүрэм: Өнөөдөрийн ажлаа бүү хойшлуул, болж өгвөл татгалз. /Сүлжээнийхээ хардыг ажиллагаанд оруулаад дата нөөцлөлтийг тийш нь хийчиж байя дөө... Угаасаа том сервер аймар дуутай юм чинь.../

Monday, March 21, 2011

Зохион бичлэг

Арван жилд байхдаа монгол хэлний хичээлийн зохин бичлэгийн хичээлд хамгийн дуртай байж билээ. Өдгөө эргээд бодоход тэр хичээл л ганцхүү миний хүсэл сонихол, хоббиг минь бүрэн илэрхийлж, гаргаж чаддаг байж. Бас авъяс чадварыг минь хөгжүүлдэг байж. Тодорхой сэдэв өгдөг, тодорхой, хугацаанд тодорхой үгийн хүрээнд тийм төрлийн зохион бичлэг бич гээд л... Жишээлбэл "Хүчтэний өмнө хүчгүй" сэдвээр 120-150 үгтэй өгүүлэмж бич... Ингээд л бичдэг байсан даа. Доор би 10-р ангид бичиж байсан дээрх сэдвийн өгүүлэмжээ дахин нэг бичиж үзье.

Thursday, March 10, 2011

Заримдаа

Заримдаа, бүүр заримдаа нээх сайхан санаа алдах сайхан. Гүнзгий амьсгаа аваад буцаагаад гаргах... Сайхан тайвширчих шиг санагддаг юм. Шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол санаа алдалт нь цусан дахь хүчил төрөгчийг нэмэгдүүлдэг бөгөөд тэр нь оюун ухаанд эергээр нөлөөлж сэргэсэн мэт сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа юм гсн... Хахаха. Солиорч байгаан шүү. Ямар ч шинжлэх ухаан байхгүй, би донгосч байгаан. Заримдаа бас ингэж донгосч солиорох сайхан байдаг юм. Хахаха. 

Thursday, March 3, 2011

Харри Поттер ба Нууцат өрөө зохиолын орчуулгын харьцуулалт

Би Харри Поттер-н шүтэн бишрэгч. Тиймдээ ч энэ гайхалтай зохиолыг хүмүүст онцгүй хүргэхийг тэвчмээргүй байна. Доор Даваа гуйн орчуулсан "Харри Поттер ба Нууц өрөө" номын орчуулгыг Непко компанийн орчуулж эрхлэн гаргасан "Харри Поттер ба Нууцат өрөө" номын орчуулгатай харьцуулсан харьцуулалтыг хүргэж байна. (Хэрэв сонирхвол энэхүү орчуулга нь асуулт форум дээр бүрэн эхээрээ байдаг бөгөөд доорх нийтлэлийг энэ линкээр орж уншиж болно).

Monday, February 28, 2011

Дурлалын түүх

Өнгөрсөн ч гэсэн Валентиний баярын мэндийг хүргээд уншигч тандаа хэдэн сонирхолтой дурлалын түүхийг хүргэе.

Thursday, February 17, 2011

aer;lnj';er aesk.rj;

a;slkj tir angiz .sdngf'[ nvnas;mkna sd;lgkkaw ennmzcxk]owo a;wek z';kjd ;kw zaosk vfa'j
as;dkgja 'isrgjiowgn za'isjdgm aisj ga/ksdgi[aW ENF/;zkSDVNJ qwegtm.zkmxpj aswern gz nj'ifgha
wrgtaz;slgv kiiw g'zpsiojrg /3nwaipnsd'gWEGN Z'PSRJG A
W GZ.L KISGRJZNMS' DIPs 'rirjg 'desmg 'zporgjk zorj gt/z;jg
aorg zxijr;g jenah'irgj aiorgj ;ailwhjr4qip]gza/knhjlzkiykznf'iog a;rkyznkg'ak

Wednesday, January 19, 2011

Өнгөрсөн жилийн цагаан сарын паян


ПАЯН
Төмөр бар жилийн шиний нэгнийн өглөө. Уламжлал ёсоор нагац эмээгийндээ очлоо. Мөн л уламжлал ёсоор ээжийн маань дүү нар ирсэн байна. Намайг дөнгөж эмээтэй золгочихоод жижиг өрөөнд орж иртэл ээжийн том дүү үүдрүү нэг хараад л надруу нэг хараад аяархан хүрч ирлээ...
-          Бообоо,.. хаан байгаа? Гээд асуусан нүдээр надруу харна. Би гайхав.
-          Юу?..
-          Яагаав, жижигхэн, булцгар цагаан.... гэв. Би хөмсөгөө зангидлаа. Намайг ойлгохгүй байгааг анзаарав бололтой үргэлжлүүлэн
-          ногоон нүдтэй гэж гүйцээв. Миний нүд дэмий тэнэж, өрөөгөөр хэсч байгаад буцаад эгч дэр буулаа. Надруу асуусан харцаар харсан хэвээр. Би духаа маажив...
-          муур уу?
-          Юун муур...?
-          Жижигхэн, булцгар, цагаан, ногоон нүдтэй... муур биш юмуу?
Хэргийн эздийн тэсвэр алдагдав. Пис пас, тас няс, хаха, хэхэ. Өрөөгөөр дүүрэн инээдэм.
ТАЙЛАЛ
Дүү маань эмээгээр тоглох гээд намайг найз охинтой болсон түүнийгээ дагуулаад ирсэн гэж эмээгийнд битүүрч байсан олонд буюу хоёр нагац эгчийн маань гэр бүлд бас эмээд маань зарлачихаж ээ. Мөн дүүг гэр хүргэж ирээд буцсан бага нагац эгчийн нөхөр, тохитой томоотой, худлаа хэлэхээргүй хөөрхөн бор залуу хамт хуувилдаад, жижигхэн булцгар цагаан охин байна лээ гээд гөвөөдхөж. Зүггүй бага эгч маань өөрөө хараагүй ч нөхөртөө итгэж байсан ба угийн сахилгагүй зантай тул ногоон нүдтэй гээд нэмчихэж... Битүүний оройжингоо миний найз охины тухай ярилцсан юм байхаа.
Найз охин энэ тэр гэж дуулиан тарьдаггүй намайг найз охинтой болсон сураг олон хүний анхаарлыг татав бололтой. Битүүхэн хүлээгээд л байгаа юмаа даа. Энэ жил бас энэ сэдэв хөндөгдөх л байх даа. Гэхдээ энэ чинь цаанаа бас учир жанцантай юм шдээ. Эн тэргүүнд гэвэл үнэхээр таалагдсан, чаргууцалдаад гүймээр сайхан охинтой учраагүй л байна. Нөгөөтэйгүүр би онц яарахгүй байна. Ялангуяа гэр бүл зохиох тал дээр. Надад өөр төлөвлөгөө байна...

Тусдаа гарсан ину

2011 оны 1 сарын 11 өдөр. Амьдралдаа мартамгүй дурсамжтай өдөр маань болж өнгөрлөө, Учир юун гэвэл байрныхаа түлхүүрийг гардаж авлаа л даа. Эко констракшны туранхай бор охин хаана байгаа билээ гэж ухаж байгаад, дэлбэ үсрээд скочоор боочихсон цаасан хайрцагтай таван хэлхээ түлхүүр өглөө. Май гээд л болоо... Ингээд л би байрныхаа түлхүүрийг авчихлаа гэж үү? 

Хоёр жилийн өмнө компани байгуулах болоод бүртгэлийн газар нь компани байгуулж өгдөг хэсэг нөхдөд мөнгийг нь төлөн компаниа байгуулав аа. Үгийн далимд хэлэхэд тэд нар чинь их шуурхай, найдвартай зүгээр юм билээ. Нэг нь надад 60-р байгуулж өгие гэсэн нөгөө нь 50-р хийж өгие гээд үнэ цохиод захиалгыг маань авчихсан. Бүх бичиг баримт юм хумыг маань бүрэн бүрдүүлээд бидний хүссэн нэр дээр компаний гэрчилгээг авч өгөх ба биднээр сонгуулсан өнгө хэлбэр бүхий тамганы хамт гардуулж өгнө. Гардуулахдаа их сүртэй ээ... Алд цэнхэр хадган дээр тамга тавиад “За баяр хүргэе, таны компанын ажил үйлсэд амжилт хүсье” гээд өгч билээ. Авч байхад ямар их догдолж, ямар их баярласан гээч. Ингээд л хувийн компанитай боллоо доо гэж бодохоор амжилт хамрын үзүүрт үнэртэж, жоохон тонгойх төдийд тэрхүү амжилтыг үмхээд авах юм шиг төсөөлөгдөж байлаа шүү дээ.