Thursday, June 21, 2012

Хүн шиг амьдрахсан даа


Толгойгоо хичнээн шаасан ч оройтож дээ. Залуу зандансан бол босгоно гээд л зүтгэхсэн, тэр хүн шиг амьдралыг чинь. Даанч тоолгүй явсаар өдийг хүрч. Хүүхэд залуу явахад амттай болгоны идвэл л амьдрал жаргтай юм шиг, агшин бүрт л инээж байвал зорьлого бүтсэн юм шиг, сайхан бүхнийг л авч байвал санаа амрах юм шиг бодож байж. Гэвч хоолонд чихэр биш давс хийдгийн учир, хором бүрт инээх гэж биш, хаая бас уйлах гэж төрдгийг, сайхан бүхнийг авах гэж биш, сайхныг зүгээр л үзэх гэж амьдрал, амь нас байдгийг мэдсэнгүй явж. Амьдрал гэдэг борог дүрэгдүүхэн ч гэсэн бодсон зорьсонтой, хийсэн бүтээсэнтэй, бахархах бахархалтай,  баялаг намтартай байхыг хэлдэг юм байна. Бага залуу насныхаа амьдралыг эргээд бодоход хүн шиг биш, алиа салбадай шиг л амьдарч байж дээ...

Wednesday, June 20, 2012

Нээх гоё


Бороо нээх гоё шаагиад л орно. Бодол нээх гоё ноороод л угаагдана. Сэтгэл нээх гоё шаагиад л шуугиад байна. Сэнгэсэн айраг хамарт үнэртэх шиг догдлуулна. Амьдрал юутай баян билээ, амьд явах юутай жаргалтай билээ. Дуртай дуугаа аялмаар, сэтгэлд хоногшсон дуугаа сонсмоор, жаргалтай. Нимгэн цамцыг нойтон салхи нэвт үлээсэн ч арьсыг л дааруулах төдий, тэр тусам нь харин сэтгэлийн гижиг хүрч бодол улам жаргалтай жавхаалаг болно. Нээх гоё, нээх л гоё тийм нэг өгүүллэг бичихсэн...

Tuesday, June 19, 2012

Аавдаа бичсэн захидал


Ааваа, би танд захиа бичиж байна. Энэ захиа танд яаж очихыг ёстой мэдэх юм алга. Ээжээс асуусан чинь шувуугаар явуулна гэж хэлсэн. Би итгээгүй л дээ, гэхдээ ямар ч байсан бичих нь зөв гэж бодлоо. Манай ангийн хөвгүүд надад захиагаа өөрсөдөө л аваад ирдэг. Хэрэв захиагаа танд өөрөө аваачиж өгөх бол захиа бичих ямар хэрэг байна... Би ээжид ингэж хэлсэн боловч шувуугаар явуулчихна гээд байсан болохоор бичээд үзье гэж бодлоо. 

Wednesday, June 13, 2012

Улс төржвөө хөөрхий...


Авилгал гэдэг монголд гинжин холбоо, хэлхээ үүсэгсэн нийгмийг борхирдуулж, будилаантуулж явах ёстой замаас нь гажуудуулж байгаа ганц шалтгаан. Үүнийг үгүй болговол “...хандах зүг өөрөө тогтох учиртай”.