Friday, March 15, 2013

My favourites

Би өөрийн дуртай хөгжмүүдийг өөрийн блогтоо оруулахаар шийдлээ.

Thursday, March 7, 2013

Дурсамж, хавар, дуу

Зураг харахаар үнэр үнэртсэн шиг дурсамж сэргэх юм. Зүрх гэдэг үнэхээр сонин эрхтэн шүү. Шороо тавьж шуурга шуурахаар сайхан бүсгүйтэй харц тулсан шиг догдлох юм. Хавар гэдэг бас л сонин улирал шүү. Хаана нуугдаж байгаад яаж сэдэлжиж гардаг дурсамж ч юм бүү мэд, чухам юунд нь байгаад хүнийг ингэж догдлуулаад байдаг хавар ч юм бүү мэд. Дурсамжиндаа юм уу хавартаа юм уу? Дуу л дуулмаар санагдаад байх юм...

Monday, March 4, 2013

Зорилго нь гэгээн юм даа, зайлуул

Хүн болгон тамхины хуулийн тухай ярьж байхад би яаж дутахав, нэг дусал нэмэрлэе.

Тамхи гэдэг болбосу хортой нь хортой. Хортойгоор зогсохгүй хорлонтой, эдийн засагт ч тэр, эрүүл мэндэд ч тэр, гоо сайханд ч тэр. Бага багаар мөнгийг чинь шоглоод л байна. Бас л анзаарагдахгүйгээр эрүүл мэндийг чинь доройтуулаад л байна. Мөн тийм ч хүчтэй бишээр гоо сайхныг чинь үгүй хийсээр л байна. Нэг л мэдэхэд шар шүдтэй, батгатай нүүртэй, цээжиндээ цэртэй, тооцоод үзвэл нисдэг тэрэг авч унах байсан мөнгөөр тамхи аваад татчихсан байна. Хэрэв тиймгүй байсан бол, хэн нэгэн тамхи татаад л хамаг мөнгөө шавхчихдаг байсан бол эсвэл тамхи татаад л тахир дутуу болдог, эрүүл мэнд нь шууд доройтдог эсвэл үүдэн шуд нь шууд унадаг, нүдэнээн шууд "тен тавиулсан" юм шиг хөхөрдөг үгүй ядахдаа л өндрөөс унасан юм шиг өвддөг байсан бол хэн ч тамхи татахгүй л байсан. Тиймээс тамхи гэгч нь хорлонтойгоор хүнийг, нийгмийг хохироож байдаг ажгуу. Аажимхан янаглан хорлогдог тул хүмүүн тамхинаас татгалзаж чададгүй аж. Тамхинд мөн донтоно гэж юм бий. Донтсон хүн бол харин татахгүй байвал өвдөнө, шаналана.