* * *
Дондог элсэн цөлд гартаа ганц ташууртай, тамир тасарч, ам цангаж байгаагын дээр өөрөөс нь одоо 10 алхам хүрэхгүй газар ойртон суугаад эвшээлгэн байгаа сүүлгүй азарган чонотой ингээд зогсож байна чинээ төсөөлж байсангүй. Газрын хажуугын гуу жалгаас гэнэт үсэрч гараад ирэхэд нь морь үргэж Дондог ойччихсон билээ. Энэ азарган чонотой хамт байсан бусад нь чоно нь морийг нь элдээд алга болсон бол бяруу шиг том болсон энэ боохой Дондогтой хамт үлдээд алхам алхамаар ойртсоор одоо бүр ирээд долоохын наахнуур юм болсон байна. Нэлээд хэдэн жилийн өмнө эхийнх нь арьсийг хуулж ах дүүсийг нь алаад хамгийн доожоогүй жижиг нь юм гэж тавлан сүүлийг таслаад тавьж байсан тэр бэлтрэг өнөөдөр энэ эзгүй, хээр талын эзэн хаан нь болоод эргээд өөртэй нь уулзаж байгаад Дондог үнэхээр итгэж ядан байж ядаж ташуураа савчих авч чоно огтоос үл тооно... (122)
* * *
Аав маань энэ хичээлийг орж таарсан билээ. Шалгалтын материалыг тарааж өгөхдөө онцгой болсон зохион бичлэгийг уншиж өгч, дүгнэлт өгдөг уламжлалтай билээ. Миний зохион бичлэгийг уншаад дараа нь " Энэ өгүүлэмж сэдвийнхээ утга санааг бүрэн гаргаж ирж чадсан байна. Юу гэвэл, хэдэн жилийн өмнө чонын үүрэнд очиж бэлтрэг авлаж байхдаа Дондог хүчтэн бэлтрэг хүчгүй байсан бол өнөөдөр Дондог эсэргээрээ хүчтэний өмнө хүчгүй болоод байна. Ингэснээрээ энэ нь сэдвийг илүү өргөн хүрээтэй, утга агуулга сайтай болгожээ" гэж билээ.Хэрэв танд сэдэв байвал санал болгоорой, би чадах хэрээрээ бичье.
No comments:
Post a Comment