Sunday, March 18, 2012
Бухимдсан нь
Үнэн тэнэг юм байхымаа. Бүүр уур хүрмээр. Аппел хэрэглэгч үүсгэсэн чинь өөр хуудаснаас бол зүгээр үүсчихэж байгаан. Тэгээд айТунес-ээр орох гэхээр энүүгээр чинь орж болохгүй байна энийгээ шалгаадах гэж байгаан. Шалгахаар төлбөр хийх банкны картын дугаараа оруул гэж байгаан. (Уг нь бол өмнө нь төлбөр хийх нөхцөл гэж юм асуумаар юм, гэтэл надаас лав тийм юм асуусангүй.) За оруулчийлдаа яадын гээд өөрийн худалдаа хөгжлийн банкны картын дугаараа оруулахаар өөдөөс энэ чинь болохгүй байна гэж байгаан. Яагаад болдоггүйн гэсэн чинь орноо зөв сонго гэж байгаан. Орноо сонгоюу хэмээн орны сонголтруу нь орсон чинь миний муу бичигхэн Монгол тэнд байхгүй байгаа байхгүй юу. Уур хүрээл скрийн зураг авч байгаад аппелруу мэйл-р "Яахаараа орнуудын жагсаалт дунд чинь Монгол байдаггүйн. Монгол байхгүй байхад би яаж банкны картын дугаараа оруулахын" гэж мэйл бичих гээл саппорт сайтруу нь орж байгаал контакт ас гэдэгрүү нь орсон чинь мэйл хаяг байдаггүйн байна. Аппел нээрээ үнэн санаатай байгаа байхгүй юу. Тэгэхээр нь миний мэйл хаягаа бүргүүлэхэд мэйл илүүлж байсан мэдээлэл явуулдаг мэйл хаягруу нь реплэй хийгээд мэйлээ явуулцан. хахаха. Уншихгүй л байх л даа. Тэрийг шалгаад суудаг юм ч гэж юу байхав. Харин ч мэйл явахгүй байх гэж байсан чинь явчихлаа. Гэхдээ л үнэн дургүй хүрмээр байгаа биз дээ. Монгол чинь одоо дорой буурай орны тооноос хасагдчихсан шд. Тэгэхэд, зүгээр муу орнуудын жагсаалтандаа л Монголыг оруулчихгүй байгаа байхгүй юу. Нээрээ үнэн гомдмоороо. Ер нь тэгээд Монголоор л нэг мэдээллийн технологийн мэргэжилтэнүүд, монголоор л нэг програмистууд байна даг. Энэ тухай ямар нэг юм бодож ядаж энэ мэтэд нь Монголынхоо нэрийг оруулмаар юмаа. Улс орнуудынх нь жагсаалтыг харахаар Африкийн модноосоо ч бүрэн буугаагүй юмнуудын нэр байж л байх юм билээ дэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Өө уурандаа гарчигаа хүртэл буруу биччиж. Сда гэж.
Бобоо, энэ чинь их учир жанцантай эд байгаан. Billing address-ээ хийцэн байхад ашиглаж болно. Төлбөрийн карт нтр гэсэн мэдээлэл бөглөх хэрэггүй. Бас нэг анхаарах зүйл нь billing address-ээ тэр жагсаалтанд байгаа улсуудын нэгнээр нь хийх хэрэгтэй. Монголынхоо хаягаар хийж болохгүй.
Монгол улс яагаад энэ жагсаалтанд байхгүй байгаа гэхээр тайлбарлахад их адармаатай. Энэ нь зөвхөн Apple-ийн асуудал биш юм байгаан. Apple хүсэхгүй байгаадаа Монголыг жагсаалтандаа хийгээгүй бус харин эрх зүйн хувьд хийх боломжгүй багаатай холбоотой. Харин ийм боломжтой болгохын тулд Монголын эрх бүхий төрийн байгууллагууд идэвхи зүтгэлтэй ажиллах хэрэгтэй дээ. Энд нэг хүний бичсэнийг иш татъя: "Монгол банк, Монголын Засгийн газрын холбогдох байгууллагууд бодлогын, хуулийн хүрээний асуудлаа шийдэж, сүлжээний банкны нууцлал хамгаалалт тодорхой төвшинд хүрэх үед мөнгө шилжүүлэх хүшлээн авах боломж бий болно. Эдийн засаг, санхүүгийн салбар ICTPA бүгд хамтарч байж үүнийг шийднэ, түүнээс Microsoft, Google, эсвэл Apple гээд нэг бизнес үүнийг шууд шийдэж чадахгүй." (by Jagdag)
Шонхоо
Post a Comment