Saturday, September 29, 2012

Үхэл амьдралын заагт


Өчигдөр “ТВ коктэйл” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг үзлээ. Үнэхээр таалагдсан. Гэхдээ би жүжгийн турш эмээгийнхээ тухай бодсон...

Monday, September 24, 2012

Дунд сургуулийн унших номын жагсаалттай танилцсан минь

Боловсролын яам дунд сургуулийн хүүхдүүдийн уншвал зохилтой номын жагсаалтыг гаргасан байна..
Бага анги /7-14 нас/
 Би өөрийн уншсан хэмжээнд бодлоо хэлэв.
1.    Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр Унших нь зөв. Гэхдээ 14 нэлээд дөхөж байгаад...
2.    Монгол ардын үлгэрүүд Зөв
3.    Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд Зөв, бөгөөд сайхан
4.    Эзопын ёгт үлгэрүүд Зөв бөгөөд сайхан
5.    Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд" Ёстой хөөрхөн зохиол байгаам даа.
6.    С.Надмид "Жаран дэгдээхэй" туужууд Би нэг л санахгүй байна, уншаагүй байж булай болох вий дээ.
7.    Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог" Бас л санадаггүй, уншаагүй юм болов уу? Уншссан ч байж магадгүй.
8.    Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж Яг энийг нь би санахгүй байна, Гэхдээ андуураагүй бол энэ нэлээд өвөрмөц бичлэгтэй сэтгүүлч бүсгүйн ном байх ёстой.
9.    Экзюпери Сент "Бяцхан хун тайж" Уншсан байхөө, санахгүй байна
10. С.Лагерлеф "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин / Энэ бол үнэхээр хөөрхөн, бас яг насанд нь тохирчихож.
11. Нацүмэ Соосэки "Муур-миний өчил" Миний бодлоор үүнийг 14 хүрээгүй хүүхэд уншаад ойлгохгүй байхаа. Нэлээд шог, бас ёж бүтээл шд. Яг л Хекл Берн Финнагийн адал явдал шиг. Би л лав энийг жоохондоо уншаад юу ч ойлгоогүй юм даг. Сая сүүлд уншиж л ямар инээдтэй хөгжилтэй ном болохыг нь мэдсэн.
12. Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/ Энэ бол болж байна өө, бас насандаа яг таарч байна.
13. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/ Уншаагүй юм байжээ /Толгойгоо маажив.../
14. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү" Уншаа байлгүй дээ, үлгэр ер нь алгасч байгаагүй.
15. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд" За ёстой санадаггүй ээ..
16. Лу Синь "Акюгийн үнэн түүх" Энэ бас л нас нь эртэтсэн юм шиг санагдаад байна. Жоохон томорч байгаад уншвал зүгээр байхаа.
17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв / Унших ёстой
18. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү" Санахгүй байна аа
19.  Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь" Уншсан л санагдаад байна, бас л сайн санадаггүй.
20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж”, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж" Яруу найраг нь нээх сонин санагдаад байдгын, хүүрнэл зохиол нь бол гоё өө.
Дунд анги, Ахлах анги, / 14-өөс дээш нас/  
1.    "Монголын Нууц Товчоо" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа Шинэ хөрвүүлэг нь яадгийн мэдэхгүй, ямар ч байсан унших ёстой.
2.    Жангарын туульс, Гэсэр тууж Унших нь зөв. Энэ чинь монголын уран зохиолын ноён оргилууд шүү дээ.
3.    "Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл" 1, 2 цуврал Уншаагүй л ном шиг байхын...
4.    Я. Ганбаатар "Хүннүгийн түүх соёл" 3 боть Бас л уншаагүй бололтой.
5.    Шекспир "Эмгэнэлт жүжгүүд" Гоё гоё.
6.    Б.Ренчин  "Заан залуудай" Энийг харин 14-с доошиход оруулчих байсан юм бишүү?
7.    Ги Де Мопассан "Амьдрал" Ямар ичмээр юм бэ? Би уншаагүй
8.    Л.Түдэв " Оройгүй сүм", "Үгсийн нууц уурхай" УБ 1996 Үгсийн чуулганыг бол унших хэрэгтэй. Оройгүй сүм чинь жоохон ахдах юм бишүү, бага зэрэг эротик шийдэлтэй юм гараад байдгийн шд. Их биш л дээ. За уншчихсан ч яахав дээ, угаасаа гоё ч ном. Явж явж оройгүй сүмийг чинь манай төрийн тэргүүн, мяндагтан тушаалтнууд уншаагүй юм шиг байдгийм билээ шд.
9.    Ч.Лодойдамба "Солонго", "Шаргачин" Солонго бол миний хамгийн дуртай хайрын зохиол. Шаргачингийн насыг жоохон урагшлуулаад 14-с өмнөхөд тавьмаар байна. Хүүхдэд зүгээр шд
10.  Мишима "Алтан сүм" Ёстой уйтгартай
11.  "Эергээр сэтгэх урлаг" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель "Мэдрэмжийн тухай ном"   Унших л байгаа даа өсвөр насныхан чинь. Уг нь уншвал зүгээр юмсан.
12.    Гётэ Иоганн Вольфганг "Фауст" За зүйтэй
13.    Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан", "Долоо дэх хөхний гавар" Ээ зүйтэй, насыг нь урагшлуулсан ч болно. Сонирхолтой бас энгийн учир хэдэн ч насны хүүхэд уншсан болно.
14.    Ч.Айтматов "Цайран харагдах хөлөг онгоц", "Улаан алчууртай хонгор минь" Улаан алчууртай хонгор минь гэдгийг нь уншаагүй юм байна, цайран харагдах хөлөг онгоц нь ямар ч байсан гоё боловч гунигтай л зохиол. Сэтгэлд их зовлон аваад ирэх шиг санагдаад байдгийн
15.    Л.Өлзийтөгс "Нүдний шилэнд үлдсэн зургууд" За ёстой мэдэхгүй, уучлаарай.
16.    Жеймс Жойс "Дублинчүүд" Бас л мэдэхгүй, би ичиж байна.
17.    В.Мэгрэ "Анастасия" цуврал Энэ чинь эротик зохиол биш юмуу? Би уншаагүй л дээ
18.   Хорхе Луис Борхес "Хоёр хаан хоёр хонгил" (өгүүллэгийн түүвэр) Энд бас миний ичих цэг байна.
19.   Г.Ловор "Монголын хүүхдийн уран зохиолын дээжис" 1-3 боть Энэ номны насыг урагшлуулж болно. Соц нийгмийн үеийн зохиол болохоор гажууд юм ер байхгүй, маш энгийн бичлэгтэй хөөрхөн зохиолууд байдгийм.
20.   Ж.Неру "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" I, II, III боть УБ 1982 Ичмээр юмаа, би уншаагүй
21.   Ц.Бавуудорж "Дорно зүгт өвс болно" бас нэг ичих цэг
22.   С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд" Энэ бол харин болж байна. Ялангуяа их ачаалалтай улирлын дараа. Би л лав мат-н олимпиадад бэлдэж байхдаа заавал уншдаг байсан. /аль эрт уншсан мөртлөө. Яагаад гэвэл тархи амарч хийж байгаагаасаа  хөндийрөхөд тус болдог юм.
23.   Масару Эмото "Хариулт нь усанд буй", "Усны гайхамшигт хүч чадал" За ёстой нүдээ олно гэдэг чинь энэ байна даа.
24.   Ч.Галсан "Аянгат цагийн тууж", " Тэнгэрийн амьтан" өгүүллэгүүд би улайж байх шиг байнаа.
25.   М.Саруул-Эрдэнэ "Зугаатай хэл шинжлэл" нүүр халуу оргиод байна.
26.    Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал" Би ер нь уран зохиол сонирхдог гэж ярихаа больё.
27.   Ким У Жүн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна" өсвөр насныханд яах юм бол, уг нь ч сайхан л ном л доо.
28.   Г.Аюурзана  "2*2=6 суут жаран сэтгэгч", Монтэнь "Сонгомол эссэнүүд" Сонгомол эссэг хүүхэд уншаад ойлгохгүй ээ, оюутан болоод ч бараг нь ойлгохгүй. Харин суут жаран сэтгэгч бол болж байна.
29.   Б.Явуухулан "Яруу найргийн түүвэр" Одоогийн ихэнх залуучууд Чойном гэсэн ганц яруу найрагчийг таньдаг. Уг нь яруу найргын ноён оргил чинь Явуухулан, Бавуугийн Лхагвасүрэн нар юм байгаан шд.
30.   Эверетт Шостром "Антикарнеги" УБ 1997 он Намайг ичээсэн нэрс ямар олон байнаа...
31.   "Тантрын дуудлага" Бас л нэг ичингүйрэл
32.   С.Хокинг "Цаг хугацааны товч түүх", "Хар нүх" Сонирхолтой сайхан сонсогдож байна, мөнгөний бололцоогүйгээс би авч чадаагүй юм даг.
33.   Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр Энэ Х.Болор-Эрдэнэ гэдэг чинь нээх гоё өвөрмөц сэтгэлгээгнйи ном бичээд байдаг мөн үү?. Хэрэв мөн бол ном нь нэг л удаа цөөн хувиар хэвлэгддэг гэж өөрөө хэлж байсан. Ном нь олдохын болов уу даа?
34.   Д.Урианхай "Учрахуй ба Хагацахуй" УБ 1978 Би ямар ичмээр юм бэ?
35.   Барбара Марсианик "Хүчний зам" Би яагаад ийм олон ном уншаагүй өнгөрсөн юм бол оо?
36.   Р.Акутагава "Намрын уулс" өгүүллэгүүд Ичиж амьдрая
37.   Р.Гамзатов "Миний Дагестан" Би ичиж үхье ээ
38.   П.Лувсанцэрэн "Хаврын шувууд" За харин танил нэр харагдаж байх чинь ээ? Гэхдээ санадаггүй ээ
39.   Д.Нямсүрэн "Ирж буй цаг" 1, 2, 3 Д.Нямсүрэн бол танилцах ёстой яруу найрагч
40.   Д.Пүрэвдорж "Бурхад ба хүмүүс" за ёстой бүү мэдээ
41.   Д.Төмөртогоо  "Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх" УБ 2009,  "Монголын Шидтэнүүд" 2006 Уншаагүй юм байна өө
42.   Ч.Эрдэнэ "Бид Ялав", "Их Гурвалжин" УБ 1997, 2002 Бас л байдаггүй.
43.   Э.Мулдашев "Хүн мичнээс үүсээгүй" цуврал Ээ мэдэхгүй шүү. Миний л бодлоо аймар фантазтай сонин ном шиг санагдсан. Шинжлэх ухаанлаг шинэ содон юм мэдүүлмээр байгаа бол тэр хариулт нь усанд буй чинь зөв санаа, харин өвөрмөц сэтгэлгээ суулгах гэж байгаа бол Х.Болор-Эрдэнэ чинь зүгээр. Энийг бол хүн сонирхлоороо унш л гэж зөвлөх байна.
44.   Д.Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц", "Саахалтын нууранд ангир дуугарна" өгүүллэгийн түүвэр  за байдаггүй дээ, одоо ч улаандаа гарч байх шиг байна дөө.
45.  Джон Перкинс /орч Х.Болорболд/ "Эдийн засгийн алуурчны наминчлал", /орч Х.Болорболд "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл" За унших нь зөв, гэхдээ ахлах ангид ороод
46.  Габрель Маркес /орч Г.Аким/ "Зуун жилийн ганцаардал" Миний гүн ичингүйрлийн цэг
47.  Райчиндорждагва "Мила Богдын намтар", "Зэн буддизмийн үндэс" Унших хэрэгтэй байхөө, би уншаагүй юм байна.
48.    Б.Ичинхорлоо "Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй" цуврал Цуврал номноос би ядаж хараа ч гүй байна гэхээр...
49.    Клеменс Күби "Дараачийн хэмжээст орох замд" Их л гоё нэр сонсогдож байна даа, ядаж барааг нь харчих юмсан даа.
50.    Б.Лхагвасүрэн "Гашуун өвс" Байдаггүй ээ
51.    Жон Кехо "Далд ухамсар бүхнийг чадна" Энэ чинь гоё шд
52.    Док.Мухаммэд Бозпаг "Сэтгэ амжилтанд хүр", "Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/ Ээ мэдэхгүй, унших юм болов уу даа? Баян аав ядуу аавын нэгдүгээр дэвтэр нь дээргүй юу?
53.    Пауло Кольео "Алхимич" (тууж) гоё сонсогдож байна, даанч би уншаагүй.
54.     Б.Золбаяр "Бүлээн" Бас л уншаагүй
55.     Руперт Шельдрейд "Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт" Ичмээр юмаа
56.     Ричард Бах "Цахлай Жонатан Ливинстон" Зовлонтой л ном шиг санадгсан шд. Ном шохоорхож уншдаггүй хүн бол орхичих байхөө, нэг өгүүлбэрээ дахин дахин унших гэж зүгээ...
57.    Друнвало Мелхиседик "Амьдралын цэцэгийн эртний нууц" 1, 2, "Зүрхэн дотроо амьдрахуй" Би уншаагүй юм байна
58.    Д.Баттогтох "Шилдэг шүлгүүд" 1, 2 Бас л уншаагүй
59.    Парамахамса Йогананда "Йогчийн намтар" УБ 2011 Байдаггүй ээ
60.   Фердинанд Оссендовски "Хүн, араатан, бурхад" /орч Ж. Нэргүй/ ичиж үхмээр дамшиг юмаа
61.   Г.Аким "Тэнгэрийн нохой" Бас л байдаггүй.
62.    Дэнзэнноргай "Цаст уулын барс", К.Н Илюмжинов "Миний зам" 1995 он миний зам чинь гоё шд, нөгөөхийнх нь барааг ч хараагүй юм байна.
63.   Зян Рун "Чонон сүлд" /орч Д. Болдбаатар/ Алдарт чонон сүлд үү?
64.   "Үхлийн тууриуд" /орч Д.Дашмөнх/ Ёооё ингэж нэг танилтайгаа таарах гэж. Энэ бол үнэхээр өвөрмөц сэтгэлгээнйи сонгодог жишээ. Юу яасан хүн мич. Эндээс өөр сэтгэлгээг, сонирхолтой зохиолуудыг уншиж болно. Нас нь ч яаг таарч байна.
65.   Л.Н.Толстой "Дайн ба эх" 1, 2, 3, 4 Миний нэр төрийн уналт, би уншаагүй
66.   Джек Лондон "Мартин иден", "Хуурмаг нарны түмэн зөргөөр" Жек Лондоны олон зохиолыг уншсаны хувьд заавал унших хэрэгтэй гэж зөвлөх байна. Яг энэ хоёрыг нь би уншаагүй юм шиг байхын
67.   Михаил Шолохов "Донын өгүүллэгүүд" Шолохов чинь Дөлгөөн донгийн зохиолч мөн биз дээ, өгүүллэг байдаг гэж эндээс л мэдэж байна
68.  Александр Сергеевич Пушкин "Хүүрнэл зохиолын түүвэр" зэрэг номуудыг хүүхэд, залуусын уншвал зохих номд тооцжээ.  Пушкин бол гоё шд. Угаасаа хэлсэн хэлээгүй хүмүүс унчих байлгүй дээ.