Диваажин хаана
байдаг бол дандаа надад бодогддог. Тэртээ алсад, тэнгэрт байдаг болов уу? Яг л
хүүхэлдэйн кинонд гардаг шиг үүлэн дээр үлгэрийн оронруу орох алтан хаалгатай
байдаг болов уу? Эсвэл эсэргээрээ газар доор, гал халуун лаваар хүрээлэгдэн
үзэсгэлэн төгөлдөр диваажин маань байдаг байж болох юм. Тэгээд эсэргээ там нь
тэнгэрт байж, буруу хэрэг хийсэн нэгнийг хий газар дүүжилж зовоодог байж
магадгүй.
Эсвэл магадгүй
диваажин зүгээр л дэргэд чинь байдаг байх. Өглөө болгон хагацаж ядан босдог
оронд чинь, өлсөөд ирэхэд ээж чинь амтат хоол хийж өгдөг аяганд чинь, болзоонд
гарах гээд баяраа хуваалцаж ядан байн байн өмнө нь очиж эргэлддэг толинд чинь,
хааяа бүр холын хол явмаар санагдсан ч орой болгон очихоос өөр аргагүй байдаг
гэрт чинь байдаг байх.
Бурхны шашинд хүн
диваажинд очих гэдэгийг дахин хүн төрлийг олох гэж хэлсэн байдаг. Хэрвээ тийм
бол та яг одоо диваажинд байна, тийм биш гэж үү?
No comments:
Post a Comment