Wednesday, October 16, 2013

Яг одоо яамаар байна...

Яг одоо би юу хиймээр байна гээч:
- Бага дүүгээ чанга тэврээд үнсмээр байна
- Гитарандаа шинэ дуу тоглож сураад дуулмаар байна
- Нүцгэн модтой ууланд алхмаар байна
- Хэн нэгэнтэй бизнесийн тухай ярилцмаар байна
- Сонирхол татаж эхлээд байгаа Шүгдэн роман, түүнтэй холбоотой материалыг уншмаар байна
- Google Earth програмын Street View-г ашиглан америкийн гудамжаар тэнэмээр байна.
- Гоё шинэ зохиолын санаагаа бичмээр байна - Аймар гоё кино англи хэл дээр үзмээр байна
- Найзуудтайгаа марзаганаж суумаар байна
- Саунд ормоор байна

 Энэ бүгд боломжтой гээд боддоо. Би зөвхөн урдах ажилаа л бушуухан дуусгачихвал энэ бүхэн бүгд боломжтой...

Sunday, October 6, 2013

Хийчихмээр ажилууд

Зээ хө, би гэдэг хүн чинь нэг мэдэхэд л ФБ ухаад сууж байдаг болжээ. Яахав нэг үеээ бодвол охидын зураг үзээд л яваад байдаг байснаа больчихсон л байна. Энд тэндэхийн хүний хэлсэн мэргэн цэцэн үг, шэйр хийсэн чухал чухал мэдээлэл гэх мэтийг үздэг болж. Бас ч гэж дэвшил. Тэхдээ л фанни видео байвал үзнэ л гэнэ шүү... Тэр яахав ээ, зөндөө хийх ажил байгаад байгаа юм биш юм биш үү? Эрэмбэлэлгүй жагсаавал: - Тайлангаа гаргах - ТОЕФЛЬ-д бэлдэх - Шинэ блог хөтлөх - Хуучин блогийнхоо дезайныг янзлах - Бодсон нэг програм байгаа - Бодсон бас нэг програм байгаа - Дүүдээ програмчлал заах - Дүүдээ англи хэл заах - Сургууль судлах - Хүний номыг хурдан уншиж дуусгах - Зарим нэг хүнтэй уулзаж эхэлсэн ажилаа үргэлжлүүлэх, дуусгах - Ямар нэгэн аргаар мөнгө олох... Ийгээд эдгээр ажлыг эрэмбэлж, групэлж, нэгтгэж харваас - Албан ажил: тайлан гаргах - Амбицын ажил: Сургууль судлах, ТОЕФЛЬ-д бэлдэх, Шинэ блог хөтлөх - Ачлалт ахын ажил: Дүүдээ програмчлал, англи хэл заах - Амьдралын ажил: Програмын ажил, бизнесийн ажил, мөнгөний ажил - Ач холбогдолгүй боловч хийх ажил: Блогийн дизайнаа өөрчлөх, номоо уншиж дуусгах болох бөлгөө. Эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэхэд бэлдэх ажил болбосуу - Албаны ажил: Хүнрүү утсаар ярьж баримт материалаа нэхэх /цуглахаар нь сдагаа уншаад л суудаг байхдаа/ - Амбицын ажил: Эхлээд гоёхон шиг дизайнтай шинэ блогоо нээгээд тэндээ англи хэлнээс материал орчуулж тавьж байх. Тэр нь нэгэн төрлийн ТОЕФЛЬ-ийн бэлтгэл болох. Ирэх мягмар гаргаас өмнө буюу маргаашийн дотор дахин хоёр боломжийн сургуулийг судалж мэдээд зорилгодоо оруулан, хэзээ ТОЕФЛЬ өгвөл зохимжтой цагийг товлох. Мягмар гарагт хүнтэй уулзаж зөвлөгөө авахаар цаг авсан тул түүнээс өмнө асуултаа бэлдэж сургуулиа тодорхой болгох - Ачлалт ахын ажил: Англи хэлнээс эхлэх нь зөв юм уу? Програмчлал нь амар ч юм уу? За юутай ч аль алийг нь заах хөтөлбөр маягийн юм бэлдэж, сургалтын материалаа бэлдэх. Эдгээрийг заах өөрийн арга барилыг аль эрт боловсруулсан тул тэр бодсоныхоо дагуу бэлдэх ажил л чухал. Тэгээд мэдээж цаг заваа зохицуулах. Шууд хичээлийн хуваарь шиг цаг зооно оо... - Амьдралын ажил: Мөнгө л хоолой дээр хутга болох юм даа. Эхлээд богино хугацааны хэрэгтэй байгаа мөнгөө олох ажил зохион байгуулаад утасны төлбөр, байрны мөнгө /гэснээс цахилгааны тариф яг яацын бэ? миний байрны мөнгө даблдаж гардаг болчихлоо/ хувцасны мөнгө олох. Миний шунал гэж муухан шуламтай зэрэгцэх эд гоё гоонж, өмд, цамц, гутал, зангиа, дахиад нэг куртик, ороолт, шар савхин бээлий нтр олж авахаас нааш ч амрахгүй дэг ээ. Хоёр хоёрыг авчуул бүр л сайн байна. Бас намар цаг байна даа, айраг тараг олж уугаад жимс мимсхэн идээд баймаар л байна шүү... За тэгээд уртын мөнгөний ажил буюу бизнесийн ажилыг явуулах, хожмын "хоолны мөнгө" буюу миний амьдрах арга болох програмын ажилдаа шамдмой. - Ач холбогдолгүй боловч хийх ажил: Ном унших бол угаасаа хоол иддэгтэй ажилхан хэвшил болсон зүйл. Татна уу л гэхээс түлхүүрдээд байх шаардлага алга. Харин ч өглөө сэрээд ном тэвэрч хэвтэхийн оронд шууд босч байвал амьдрал заавал 12 цагаас хойш эхлээд байдаг ч юм бас биш. Блогийнхоо дизайныг өөрчлөх харин өөрөө жаахан явдалтай болчихоод байгаамаа. Өөр янз бүрийн темплэйт ашиглахаар зарим пост нь уншигдахгүй, эрэмбэлэхгүй, харагдахгүй нтр болж солиороод байсын. Сайн судалж байгаад өөрөө хийнэ ... гэхээр мангар их цаг үрэх гээд байна аа...