Monday, December 27, 2010

Бүсгүй хүн ямар байвал гоё вэ?


Залуу та ямар бүсгүйд дуртай вэ? Мэдээж ухаалаг, гоолиг, царайлаг байх хэрэгтэй.  Ухаалаг мөрлөө царай муутай, эсвэл бие хаа нь дэлбэ явчихсан байвал танд таалагдахгүй нь лавтай. Надад лав тийм. Тэрэн дорвол царайлаг, гоолиг шоучин охинтой явалдаж байсан нь дээр байлгүй./Энд гэр бүл болох тухай огт яриагүй гэдгийг анхаараарай. Гэр бүл болох бол заавал сэтгэлд бүрэн нийцсэн төгс бүсгүйгээ олох хэрэгтэй. Олдохгүй бол яарах хэрэггүй гэж../

Wednesday, December 15, 2010

Хүлцэл өчих ину

Олноороо амгалан сайхан амарч одоо эрдэм номдоо шамдан байна уу?
Өчүүнхэн миний бие эрдэм номыг түр умартан их өрнүүн ажилд шамдаад та бүхнийгээ түрхэн зуур огоорон мартсан нь үнэн бөлгөө, үүндээ ихэд харамсаж та бүхнээсээ хүлцэл өчин захидал илгээж байнам.
Бултаараа шинэ оноо угтаж, баясан наадна гэдэг нь түмэнтэй сайшаалтай машид зүйтэй санал ажгуу. Иймд та бүхэнтэйгээ уулзан учирч өдөр гаргыг товлон тохирсугай хэмээн би санаж байнам. Иймд та бүхэн аль нэгэн олноороо эрдэмд шамдан суудаг өдрөө надан дуулгатугай. Би эрдмийн цаг дуусах үед морилон очиж бултаараа нэгэн мөч сайхан уулзацгаая.

Хүндэтгэлийг алдсандаа харуусч
Хүлцэл өчин мэхийе.

Э.Батболд

Friday, December 10, 2010

Блог ертөнц

Би ер нь тал дутуу хүн юмаа. Би монголын блог ертөнцийхөнийг бараг танихгүй юм. Тэд болохоор хоорондоо аймар сайн, хэзээний найзууд... Би байдаггүй ээ. Гэхдээ блог ертөнцийн топуудын тоонд зүй ёсоор тооцогддог Гамп, Артгаа, Игаа нарыг таньнаа. Гэхдээ тэд бас намайг танихгүй. хахах. Ер нь бол блог ертөнцийн хэн ч намайг танихгүй, угаасаа миний блогоор тоотойхон хүн зочилдог.

Thursday, December 9, 2010

Бодол ба үйлдэл

Толгойд ШИНЭ ЖИЛ эргэлдэж байхад шаал хачин ажил өгөөд хүн дарамтлаад байх юмаа... Би байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж хөтлөхөөр болсон юм, миний хувьд энэ бол амьдралд минь тохиож байгаа сайхан боломж гэж, мөн ямар нэгэн өөр таатай мэдрэмж авах нөхцөл гэж үзэж байгаа учир баяртай л байна. Тиймээс тэр тухайнаа л бодоод сууж баймаар байна. Гэтэл ажил гэж юм дарамтлаад байх юм. Шаааал далий юм хийлгэж байгаа байхгүй юу? Дээрээс нь маргааш нэг газар очиж IT хяналт хийх юм гэнэ, түүнтэй холбоотой зарим нэг юм судал гэж манай гадаад мэргэжилтэн ноён Умбак лүндэн буулгасан байдаг... Англиар юм уншмааргүй байнаа. Ойрд Харри Поттероор амьгалаад дахин дахин уншаад үнэн кайфтай байж байхад энэ мэтийн хүсэхгүй байгаа сэдвийн дагуу харь хэлээр юм уншина гэдэг чинь зүгээр л ял гэсэн үг. Аль насандаа хийсэн үйлийн үр вэ? нтр гээд солиороод байхгүй юу... ккк. Гэхдээ л онцгүй байна шүү. Би шинэ жилийнхээ үгийг бэлдэж, тэмцээн уралдаанд зориулсан ая дуугаа сонгож, хамт хөтлөх хүндээ үүнийгээ таилцуулсаныхаа дараа гэртээ хариад Харри Поттер оо уншмаар байна. Толгойд ийм юм эргэлдэж байхад компьютерийн дэлгэц дээр гарсан цонхнууд, гараараа үйлдэж, амаараа ярьж буй зүйлс маань шаааал өөр, тэс хөндлөн... Ийм байхад яаж амжилт гаргахын бэ? Бурхан гуй та юм бодож байна уу? Дургүйд хүчгүй гэдэг бус уу?