Залуу та ямар бүсгүйд дуртай вэ? Мэдээж ухаалаг, гоолиг, царайлаг байх хэрэгтэй. Ухаалаг мөрлөө царай муутай, эсвэл бие хаа нь дэлбэ явчихсан байвал танд таалагдахгүй нь лавтай. Надад лав тийм. Тэрэн дорвол царайлаг, гоолиг шоучин охинтой явалдаж байсан нь дээр байлгүй./Энд гэр бүл болох тухай огт яриагүй гэдгийг анхаараарай. Гэр бүл болох бол заавал сэтгэлд бүрэн нийцсэн төгс бүсгүйгээ олох хэрэгтэй. Олдохгүй бол яарах хэрэггүй гэж../
Тэгэхээр бүсгүйчүүд ямар байх ёстой вэ? Гэж асуулт. Би боддог юм, “Загвар өмсөгч мисс болох нь байг ээ, гэхдээ л бие хаа, царай зүсдээ анхаарч баймаар юм. Ялангуяа биеийн хэлбэр галбир, тарган турахайн асуудалдаа. Тэгээд л би бүдүүн шдээ гэх мөртлөө юу ч хийхгүй, тэгээд хүнээс байдалд оруулах гэж байгаа юм шиг би ямар байна гэж асуухыг нь яаана...Арчаагүй гэдэг нь... ” гэж. Тиймээс бүх бүсгүйчүүд маань өөрийн бие бялдартаа анхаарал тавьж фитнесс аэробекээр хичээлэх, бассейнд явах, хоол идэшээ тааруулах тухай бодож байгаасай гэж хүсдэг юм. Бүх л бүсгүй хүн чинь тарган турайнхай нь таараад, үс зүс нь тохирсон бол хайрламаар л хүмүүс шүү дээ.
Эмэгтэй хүн заавал мисс байх албагүй, ийм байхад бол болж байна. |
Ингээд л бодоод явж байсан нь эрчүүд юу билээ гэж бодогддог юм. Бид өөрсөдөө гуалиг бүсгүйд дуртай атлаа өөрсөдөө боди байж чаддаг билүү? Өөрсөдөө царайлаг бүсгүйд дуртай байж өөрсөдийнхөө нүүр, царай, арьсанд анхаарал тавьдаг билүү? Яс юман дээр бидний нүүрэндээ анхаарал тавих асуудал бол бүсгүйчүүдийн дэргэд ёстой амархан ажил байгаа шдээ. Тиймээс бид арчаагүй байгаа юм бишүү? Бүсгүйчүүд эмэгтэйлэг сайхан биетэй болсон бол биднээс мөн л эрэгтэйлэг сайхан бие хааг хүсэх нь дамжиггүй шүү дээ. Яс арь болсон туранхай, толгойгоо унжуулж дорой явдаг хүнийг хүсэхгүй нь мэдээж. Эсэргээрээ явж сууж ч чадахгүй аахилсан бүдүүн юм болчихвол мөн л таалагдахгүй байх. Эрчүүд маань бүгд БОДИБИЛДИНГ-ийн мастер болох нь хаашаа ч юм. Гэхдээл залуусаа Twilight –н Жекобийг харсан бүх л бүсгүйчүүд ямар гоё биетэй юм бэ гэдэг юм шүү.
Миний хувьд эр хүн болгон дөрвөлжилсөн булиа байх албагүй, гэхдээ цээж нь ингээд цамцны цаанаас мэдэгдэж байвал болж байна. |
Энд би оюун ухаанаа хөгжүүлэх тухай ярьсангүй, гэхдээ та бүхэн /эрэгтэй ч тэр эмэгтэй ч тэр/ үүнгүй бол нэг шөнийн л сонголт болно гэдгээ ойлгож байгаа биз дээ...
No comments:
Post a Comment