Би ер нь тал дутуу хүн юмаа. Би монголын блог ертөнцийхөнийг бараг танихгүй юм. Тэд болохоор хоорондоо аймар сайн, хэзээний найзууд... Би байдаггүй ээ. Гэхдээ блог ертөнцийн топуудын тоонд зүй ёсоор тооцогддог Гамп, Артгаа, Игаа нарыг таньнаа. Гэхдээ тэд бас намайг танихгүй. хахах. Ер нь бол блог ертөнцийн хэн ч намайг танихгүй, угаасаа миний блогоор тоотойхон хүн зочилдог.
Миний найзууд болон дүү маань л гэж бодож байна. Гэхдээ энэ чухал биш, гол нь би блогтой, блог ертөнцөд данстай. Мөн өөрийн блогтоо сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл миний блог дээр өөр хаана ч тавигдахгүй мэдээлэл буюу миний өөрийн бодол санаа л бичигддэг. Зарим нэгэн блог шиг мэдээллийн сайт шиг ажилладаггүй. Нөгөө талаас өдрийн тэмдэглэл шиг ч ажилладаггүй. Энд миний элдэв бодол, эссэ, илтгэлүүд бас надад тохиолдсон явдал маань тавигддаг. Тиймээс би блогтоо сэтгэл хангалуун байдаг.
Хүн унших уншихгүй нь тийм ч чухал биш /мэдээж хүн уншдаг, сэтгэл бодол санаагаа хуваалцдаг бол сайн л хэрэг/ хамгийн гол эргээд өөрөө уншихад, өөрийгөө тольдоход энэ нь тустай байдаг юм. Жишээ нь маргаашийн хүн танаа нийтлэл маань надад өөрт минь л зориулагдсан. Би түүнийгээ унших болгондоо, би ингэж бодож зорьж байсан, хормын төдийд ч мартаж болохгүй шүү гэж өөртөө дахин дахин сануулдаг. Энэ л байхад миний блогын ач тус надад хангалттай.
Эцэст нь миний бодол санаа, бүтэлтэй, бүтэлгүй үйл явдлыг минь хадгалан, хэзээ хүссэн цагт минь харуулж байдаг блог чамдаа баярлалаа. Хоюулаа илүү ихийг хийх болноо. Бас бид хамтдаа амжилтанд хүрэх болно. Би хувьдаа өөрийн хүсч байгаа амжилтаа хүрнэ гэсэн итгэл дүүрэн байдаг, биелэх мөч ч ойрхон байгаа гэж боддог. Блог минь чи харин юу бодож байна даа?
No comments:
Post a Comment