Monday, February 28, 2011

Дурлалын түүх

Өнгөрсөн ч гэсэн Валентиний баярын мэндийг хүргээд уншигч тандаа хэдэн сонирхолтой дурлалын түүхийг хүргэе.

1. 2004 оны зун, бид нэгдүгээр курсээ төгсөөд амралтаараа төрсөн өссөн нутаг дархан хотдоо ирсэн байлаа. Тэр үед сонгууль гэдэг чинь яасан ч гоё болдог байсан юм бэ дээ? Дандаа л шоу, урлагийн тоглолт болдог байлаа шүү дээ. Том нэр дэвшигчийн шоу бүр том болно. Тийм нэгэн том шоу Залуучууд театрын өмнөх талбай дээр болж байлаа. Хашаа Рэнцэн гэдэг хоёр найз маань зогсож байтал арван жилээ ч төгсөөгүй хоёр жоохон охин хүрч ирээд танилцая гэсэн гэнэ. “Юу яриад байгаа хүүхдүүдэв, задарсан гэдэг нь, гэртээ харьцгаа” гээд хөөгөөд явуулж гэнээ. Шоу ч тарж манай хоёр ч гэр гэрийн зүг салж. Маргааш нь уулзаад ярьтал нөгөө хоёр нь Рэнцэнтэй маань хуучин хороололруу дагаж яваад хоргоогоод байсан гэнээ. Тэгэхээр нь мань хүн Хашаагийнхаа утасыг өгчихөж гэнэ. Угаасаа ч Хашаагийн маань утсыг асуугаад байсан юм билээ л дээ. Тэрнээс хойш их л удаан мессежээр харилцаж билээ. Лав л 2 жил харилцсан. Тэгээд 3-р курс төгсдөг зун би дэлгүүртээ сууж байтал Хашаа маань орж ирлээ. “Мань Укатай уулзахаар боллоо. Энд ирнэ гэнэ”. Жоохон сууж байгаад “Ирчихлээ гэнэ”. Би ухас хийн босч “Мань харчихаад ирье”. Гараад хартал хоёр охин байна. Эргээд орлоо. “Хоёр охин байна шдээ. Аль нь вэ?” “Өндөр нь байхаа. Мань харчихаад ирье”. Эргэж орж ирээд нүдээ том болгон “Зэрлэг охин байна шд” гэж билээ. Хэхэ. Түүнээс хойш нээх удалгүй үерхсэн дээ. Удсан ч билүү. Гэхдээ ямар ч байсан нэг жилийн дараа үерхсэн. Эхлээ манай хүний араас гүйж байсан бол сүүлдээ манай хүн гүйсээр нийлж билээ. Ай хөөрхий амьдралаа гэж. Одоо хөөрхөн охинтой болсон.
Хоёр найздаа амьдралд нь аз жаргал хүсээд Ewan McGeren-н "Down With Love" киног зориулъя.

2. 2006 оны зун, бид мөн л 3-р курсээ төгсөөд зун нь гэртээ амрахаар дархандаа ирсэн байлаа. Зун ч дархан хот маань шоу цэнгээний хот болдог хойно дөө. Баясаа маань шоудаад, шөнө, согтуу найзындаа очин хонов. Тэгэхдээ ТВ-н хөгжийн сувгаар дуу захиалтал утсанд нь мессеж ирж гэнээ. “Захиалсан дуу чинь гоё дуу байлаа, би бас дуртай” /Дууны сувгаар захиалсан дуу нь явахдаа дор нь захиалсан утас нь бас гардаг юм л даа/. Тэгээд л мессежээр танилцаж гэнээ. Хэд хоногийн дараа уулзаж, бие биедээ их л таалагдаж. Гэхдээ яагаад ч юм холбоо тасарч зөндөө удаж билээ. Бид хэд асуухаар мань хүн холбогдож чадахгүй байнаа л гэдэг байсан юм. Тэгэж байтал нэг сонин дуулгасан нь нэг удаа гэрт нь сураглаж очсоныг нь манай Баясаа мэдээгүй байсан байгаа юм чинь. Тэгээд л бас эрж суран явж байж бие биенээ олсон доо. Гэхдээ энэ хооронд 3 жил өнгөрсөн юмуу даа. 4 ч юмуу? Одоо тэд маань нэг гэрт орсон билээ.
Баясаа Оюука хоёртоо урт насалж удаан жаргахын ерөөл өргөөд “The notebook” киног зориулъя.

3. 2008 оны зун. Би ажилаасаа гараад Шарынголд сувьлалд хэвтэж байлаа. Найз Ганаа маань залгаж байна. “Юу байна хөгшөө?” “Тайван сайхан. Чамаар юутай” “Өө тайван даа. Батболдоо мань энд Нэхий дээр ирлээ. Тэгсэн дизайнар нь гээд аягүй хөөрхөн даруухан охин байна. Чи нэр утсыг нь мэдэх үү?” “Юу солиороод байгаан бэ? Би ямар лавлах юмуу” “Чи нэхийд таньдаг хүнтэй биз дээ. Олоод өг л дөө.” “За хүлээж байгаарай. Мань нэг хүнрүү яриад үзье”. Хэсэг хугацааны дараа би мессеж илгээж билээ. “Наад охиныг чинь Чанцал гэдэг юм байна. Утас нь 99....... Хятадад сураад ирсэн мундаг охин гэж байна шүү.”
Одоо тэд маань хөөрхөн бяцхан охинтой болсон ба өнгөрсөн намар буюу 2010 оны намрын дунд сарын 15-нд дархан хотыг доргиосон нижгэр сайхан хуриж хийж билээ.
Өндөр Гонгор болон өндөр боловсролтой эхнэр Маргад мөн шинэхэн мэндэлсэн охин нарт нь хамгийн сайн сайханыг хүсээд Will Smith-н “Hitch” киног зориулъя.

4. Алимны түүх:
Нэг найз маань солонгост амьдарч байгаа юм. Тэрээр нэгэн удаа дэлгүүрт очин алим авч гэнээ. Тэгээд түүнийгээ цаасан уутанд хийгээд дэлгүүрээс гарах гээд явж байтал хүнтэй мөргөлдөөд алимаа асгачихав. Шалаар нэг алим... Нэг нэгээр нь түүгээд л торондоо хийгээд байж, хийгээд байж. Тэгтэл хамгийн сүүлчийн алмийг нэгэн бүсгүйн гартай цуг атгачихав. Толгой өргөн харвал... Ээ бурхан минь, атаа таван тэнгэр минь. Төрийн минь сүлд өршөө, ямар сайхан бүсгүй вэ? Хараад л дурлачихав. Түүний өөдөөс харан инээмсэлэх нь үгээр хэлэхийн аргагүй энхрий ялдам. Тэр гайхамшигт сайхан инээмсэглэлээс аз жаргал цацарч байх шиг санагдаж гэнэ. Нэг л мэдэхэд түүнтэй нэрээ мэдэлцэж, нэг л мэдэхэд түүнийг гэрийнх нь гадаа хүргэж өгсөн байлаа...
Ингээд найздаа ирэх дурлалынх нь аз жаргалыг бэлэглэн Маск Продакшний “Алтан гахайн дайрлага” бүтээлийг зориулъя даа.

Энэ бүхний эцэст анхны харцаар амьдралын ханиа олсон Ука, Баясаа, Оюука, Ганаа нартаа баяр хүргэе. Мөн дээрх түүхүүдээс харахад учрах тавьлантай хосууд цаг хугацааг даван туулж учирдаг гэдэг нь, үнэнч дурлал гэдэг ганц хоёрхон жилийг хөнгөхөн даваад гардаг гэдэг нь шууд л илхэн ойлгогдож байгаа байх. Тиймээс дурлалт хосууд та бүхний цаг хугацаанаас, хэсэгхэн зуурын хагацалаас бүү санаа зовоорой, үнэнч байж туйлбартай хайрлаарай гэж зөвлөе.

5 comments:

Anonymous said...

Ee bi suraglaj ochoogvi shd ;)) nad madaas yriltslaga avkumuu daa tegvl bas iluu sonirxoltoi ym bx ch ym biluu

Oyuka said...

Oh nergui garchij Oyuk bna shuu :)

Batbold said...

За чамаас ярилцлага авнаа. Тэгээд постлоноо.

Rentso.G said...

vneheer sauihan tvvhvvd bailaa, oyuka deer l 1 ogvvlber guiwaj dee yanz n kkk... saihan dursamj shvv bayarlalaa andaa

Batbold said...

Дурлалын түүхийн 2-р хэсгийг нь бичих гээд завдахгүй л яваад байгаан. Рэнцэн, Даагий, Атараа нарынхыг бичие гэж бодгдоод л яваад байгаа. ккк.