Friday, February 11, 2011

...



.<_>. 
Хэдхэн өдрийн өмнө тун хэцүү мэдээ сонслоо. Сайн найзын маань дүү зуурдаас нас барчихаж... Айлын ердөө л хоёрхон хүүхэд. Яг л миний дүү шиг ахаасаа хоёр насаар дүү, миний дүүтэй нас чацуу. Сургуулиа төгсөөд ажлын талбарт гараад амьдрал гэдгийг дөнгөж л амсч эхлээд байсан идэр залуу. Спортоор хичээлэлдэг (олон улсын зэрэгтэй) эрүүл чийрэг биетэй залуу болохоор өвчинд бол дээрэлхүүлэхгүй байх, олондоо нэр хүндтэй, найз нөхөд олонтой болохоор хүнд бас цохиулчихгүй л байх... Юу болсоныг мэдэх юм алга, гэхдээ л ямарч байсан маш харамсалтай юм боллоо.
Энэ мэдээг сонсоод найзрууаа залгаж чаддаггүй ээ. Юу ярихаа мэддэггүй, дэмий л энд шаналаад сууж байна. Газар дээр ганцхан дүүтэй, насаар ойролцоо болохоор найзууд шиг л өссөн байгаа. Ямар хүнд хэцүү байгааг нь төсөөлж л байна. Яагаад гэвэл би ч бас надаас хоёрхон насаар дүү ойр дотно өссөн дүүтэй. Хэдий том сайхан залуу болоод амьдралд гарчихсан ч гэсэн хол байхаараа санаж үгүйлдэг болохоор “сэтгэл хоосрох цагт” ямар хүнд байх нь тодорхой. Тиймээс би найзыгаа хэдий сайн ойлгож байгаа ч хэлээд яриад тайвшруулах үг олдохгүй, ярьж чадахгүй байна. Миний найз үүнийг уншиж байвал ойлгоорой. Найз нь үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

No comments: