Бин Ладен сайн хүн байсан гэж үү?
Фэйсбүүкийн хуудаснаа олныг хамран хэлэлцэгдэж буй нэгэн асуудал бол Бин Ладен үнэхээр муу хүн байсан гэж үү? Олонд алан хядагч, террост гэж ад үзэгдээд буй энэ хүнийг зарим нэг нь харин өөрийн үнэт зүйлтэй түүнийхээ төлөө тэмцэж чадсан “сайн” хүн гэж үнэлэх хандлага бас байна.
Мөн терроризмийг зогсоохоор оролдож буй Америкийн бодлогыг бага буурай орнуудыг баялагт шунасан үнэн чанартаа дээрмийн үйл ажиллагаа юм гэж харж байгаа олон залуус ч энд өөрсдийн бодлоо илэрхийлсэн байна. Магадгүй ээ, тэдний бодол зөв. Терроризийн эсрэг гэсэн халхавчин дор АНУ өөрийн түрэмгий бодлогоо явуулж байхыг үгүйсгэх аргагүй. Ямар хүний дотор ороод харчихсан биш. Тэгээд ч “Нефьт бол бидний хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн учир бид үүнд ямагт анхаарлаа хандуулсаар байх болно” гэдэгээ Америкийн ерөнхийлөгч нуугаагүй.
Бин Ладений хувьд ч тэр, хүнийхээ хувьд жаахан түрэмгий л болохоос биш бас бахархаж үнэлүүлэх, бусдаар хүндлүүлэх бас өөрийн шинжтэй л хүн. Тэр том гүрний эсрэг өөрийн үзэл бодол итгэл үнэмшилдээ бат зогсон тэмцэж чадаж байна. Түүгээр ч зогсохгүй бусдыг байлдан дагуулж өөрийнхөө араас дагуулан алхаж байна. Өөрийнхөөрөө байна гэдэг үнэхээр бахархууштай. Гэхдээ л тэр бол террорист.
Бин Ладен алан хядах үйл ажиллагаа хэрхэн санхүүжүүлдэг байсан тухай нэгэн мэдээллийг санаж байна. Гэвч түүнийгээ олж чадсангүй. Гэсэн ч миний санаж байгаагаар тэр террорист үйл ажиллагаа явуулж түүнээсээ санхүүжилтээ олон эргүүлээд үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг байсан гэдэг .Өөрөөр хэлбэл энэ бол түүний бизнес.
Түүхэнд “уулын өвгөчүүл” гэж хүмүүс бий. Одоогийнхоор бол террористууд бөгөөд одоогийнхоор мөн л тэдний амьдардаг газар амьдардаг байсан. Тэд тухайн цаг үеийнхээ хаад ноёд ард иргэдийн зүрхэнд орсон аймшигтай алуучид, дээрэмчид байсан бөгөөд хэн ч тэднийг зогсоож чадалгүй 300 шахам жил ноёрхсон байдаг. Энэ тухай мэдээллийг энэ линкээр орж уншиж болно. Тэдний тухайн үеийн дэлхийн улс төр, чиг хандлага, бодлогыг тодорхойлж байсан “Чингисийн” үеийн монголчууд л даран зогсоосон байдаг. Энэ тухай Марко Поло, Плано Карпини гэх мэт түүхэн эх сурвалжуудад ч бий. Монте Кристо гүн зохиол дээр мөн хальт дурьдагдаад өнгөрдөг.
“Хэрвээ Осама муу хүн юм бол маниусын бахархал Чингис хаан маань ч явж явж террорист болох юм байна л дөө...” ийм харамсалтай үгийг хэлж байгаа нь үнэхээр харамсалтай. Дээр хэлсэнчлэн Уулын өвгөчүүл бол террористууд, харин тэднийг даран номхруулсан Монголчуудын үүргийг энэ удаад өнөө цагийн дэлхийн улс төр, эдийн засгийн гол бодлого чиг хандлагыг тодорхойлогч АНУ өөр дээрээ аваад байна. Магадгүй тэдний энэ сайхан гавъят үйлсийн ард өөрсдийнх нь бусдын юманд шунасан шунахай муухай бодлого нь явж байж болох юм, үйгүсгэх аргагүй. Гэсэн ч тэд терроризмыг зогсоож чадвал түүхэнд том гавъя байгуулах болно.
Амиа золиослох үйл ажиллагаа хийх гэж байгаад бүтэлгүйтсэн хүүхдийн тухай нийтлэл уншиж байснаа санаж байна. Энэ линкээр орж уншиж болно. Тэрээр амиа золиослогчдын тухай дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгсөн байдаг бөгөөд өөрөө мөн буруудаж байсан байна болохоо ойлгосон гэдгээ хэлсэн байдаг. Бусдыг албал диваажинд очино гэдэгт итгэнэ гэдэг чинь яах аргагүй мунхрал мөн биз дээ. Өөр шашинтай ч бай үгүй ч бай хүний амь бол хамгаас үнэтэй. Бусдыг өөр шашинтай, өөр үзэл бодолтой, өөрийн үнэт зүйлтэй байгаагынх нь төлөө алан хядаж олноор нь устгана гэдэг үнэхээр байж боломгүй тэнэглэл мөнөөсөө мөн. Тийм тэнэглэлдээ үнэнч байсных нь төлөө би Бин Ладенийг бахархаж байгаа юм биш шүү, зүгээр л тэр хүн ямар ч байсан өөрийнхөөрөө байж чадаж байгаад нь л бахархдаг юм.
Эцсийн эцэст энэ бол шашны төлөвшлийн л асуудал гэж би боддог. Түүхэнд бусдыг өөр шашинтай байсных нь төлөө алж байсан явдал Буддын шашинд ч тэр, Христосын шашинд ч тэр адилхан гарч байсан. Гэхдээ он цагын хувьд Буддизм нь арай түрүүлж явдаг. Өнөөгийн Христын шашин өөрийн үзэл онолыг түгээн дэлгрүүлэхээр махран зүтгэх энэ оролдлогыг аль XVII зууны үед Буддан шашин оролдоод хийчихсэн, тэрнийх нь үр нөлөөгөөр өнөөдөр манай улс Шарын шашинтай улс болоод явж байна. Одоо бол буддын шашин илүү амгалан болсон, харин Христын шашин дэлхийг байлдан дагуулахаар ородож байна. Гэтэл буддын шашнаас 1000 орчим насаар дүү, харин христын шашинаас 500 орчим насаар дүү Лалын шашин ид түйвээдэг дээрээ явж байна даа. Би ингэж л хардаг.
Энэ бүхний эцэст фэйсбүүкээр Бин Ладен сайн хүн ч байж болох тухай ярьж буй тэдгээр хүмүүс юмыг өөр өнцгөөс харж чадаж байгаад нь баяртай байна. Энийг латериал сэтгэлгээ гэдэг.
No comments:
Post a Comment