Tuesday, May 31, 2011

Дуртай зүйлээ хийнэ гэдэг эрх чөлөө, хийж байгаа ажилдаа дуртай байна гэдэг аз жаргал

Дуртай зүйлээ хийнэ гэдэг эрх чөлөө, хийж байгаа ажилдаа дуртай байна гэдэг аз жаргал. Ийм нэгэн гайхалтай үгийг уншсанаас хойш их боддог боллоо. Мэдээж өмнө нь энэ тухай боддог байсан, бас мэддэг байсан ч ингэж хялбар бас ойлгомжтойгоор тодорхойлж байгаагүй юм.
Сая өнгөрсөн бямба гарагийн шөнө аваргуудын лигийн шигшээ тоглолт боллоо. Тэрийг үзэж суухдаа найзтайгаа хөлбөмбөгчдийн тухай ярилцлаа л даа. Тэд хамгаас дуртай зүйлээ бүхнээс сайнаар хийгээд түүнийхээ төлөө цалин авч тэр нь амьдралд нь хангалттай хүрэлцэж байна. Түүгээр зогсохгүй дэлхий дахинд нэр алдар нь түгэн дэлгэрч байна. Энэ жинхэнэ жаргал биш гэж үү?


Яг тийм гайхалтай амьдралыг би өөртөө зориулж бий болгож чадах уу? Үүнээс өмнө юу хүсч мөрөөддөг юуг хамгийн ихээр хийхийг хүсдэг болохоо тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд уран зохиол бол хар багаас минь хамт байсан миний хобби. Үүнээсээ улбаалсан дэлхийг тойрч аялах тэр тусмаа уншиж байсан номынхоо үйл явдал өрнөдөг газруудаар аялж үзэх бол ном уншиж сурсан үетэй минь л зэрэгцэн миний зүрхэнд байсан миний хамгийн том мөрөөдөл билээ. Тиймээс ч би багадаа сэтгүүлч болно гэж боддог байлаа. Аялалын цаг нэвтрүүлгийн Бадамсамбуу шиг. Тэгвэл би дэлхийг тойрч хамгийн сайхан гэгдэх, хамгийн сонирхолтой болох түүх дурсгалтай, өндөр мэдрэмж, гүн сэтгэл хөдлөл бий болгох газруудаар аялана гэж боддог байлаа.

Үзэсгэлэнт Флоридогийн ойд эрэлхэг баатар Оцеллогийн мөрөөр алхаж, Мексикийн элсэн цөлийн захад байх тосгоныг ажиглан толгодын орой дээр зогсохдоо Цагаан удирдагчтай хамт хайртай бүсгүй Каталинаг нь аврах төлөвлөгөөг бодон зогсох болно. Тиймээ Майн Рид зохиолын бүх нутгаар аялана. Өөрөөр хэлбэл Америкийг хөндлөн гулд аялах болно. Бас Аляскийн нутгаар аялж Цагаан соётын гишгэсэн мөрийг хайж Жек Лондоны бичсэн зохиолууд дээрх дүрслэл, хахир хүйтэн бас үзэсгэлэн гоо бүхнийг бүрийг өөрийн биеээр мэдрэх болно.
Грект очиж 10 жил бүслүүлэн тулалдаад бууж өгөөгүй Трой хотыг харна, хөлийнхөө өсгийнд харвуулаад үхэдхийн унаж байгаа Ахил баатрыг төсөөлөн бодно. Бас газар дундын тэнгисээр аялж арга ухаант Одиссей баатар хаанаас хаа хүртэл төөрч явсаныг олно, мөн өсөж төрсөн нутаг Итак арал дээр нь очиж анхныхаа ан зэрлэг гахайг хэрхэн харваж байсныг нь дүрслэн бодно.
Египетд очиж аймшигт Спинксийн агуйг харна, түүн дотор хоригдсон Минотавр харгис хэрцгийгээр хүмүүсийг алж байгааг төсөөлөн бодно. Арабын зохиол болгонд магтан дуулдаг Миссирын амтат жимс, үнэт торго, тансаг алт мөнгөн эдлэлийг ч харах болно.

Европоор аялах аялал бүр ч амттай байх байхдаа. Чарьлз Диккенс, Уильям Шикспир, Артур Канон Дойль нартай хамт Лондны гудамжаар алхалж Оливер Твистын гунигт амьдрал, Ромио Жульят хоёрын гайхалтай боловч эмгэнэлт дурлал, Шерлок Холмс ба Доктор Ватсон нарын санаанд багтамгүй адал явдлын тухай бодон явна. Бас тэдний амьдарч, ажиллаж байсан байшингуудаар зочлоно. Хамгийн гоё нь Харри Поттерийн амьдарч байсан Прайвит-н Модон гудамжны 4-р байшинд зочилж бас Гримогийн байшинг хайх болно. Хэхэ. Мэдээж би магл юм чинь Гримогийн байшинг харж чадахгүй. Гэсэн ч энд байгаа даа гээд харж байх үнэхээр сайхан. Ккк. Францад очоод эрэлхэг бяцхан хүү Гаврошын сум түүж явсан дайны талбарыг төсөөлөн бодно. Мөн сонирхолтой найзууд болох шадар гурван цэрэг Артанъянтай танилцах тулаан хийж байсныг, хорин жилийн дараа эргээд хэрхэн уулзаж байсныг нь оюун бодолдоо харна. Бас Ноён Фогийн замаар дэлхийг тойрон аялах болно. Эсвэл капитан Грантын хүүхдүүдийн аавыгаа хайсан замаар аялсан ч болох юм. Гайхалтай байгаа биз дээ.

Хятадыг хэзээ ч орхиж болохгүй. Яагаад гэвэл энд миний хамгаас дуртай зохиолуудын нэг болох Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл, Сүн улсын хүйтэн уулын бичиг нар бичигдсэн юм.

Өмнөд америкт ч бас очноо. Өвгөн тэнгистэй тулалдаж явсан талбарыг, Робинзон крузо 28 жил ганцаараа амьдарсан арлыг би очиж үзнэ. Робинзоны арал үнэхээр байдаг юм шүү.


Тиймээ, амьдрал үнэхээр баян, үзэх харах юм дэндүү олон. Тэр бүхнийг гүйцээхэд нас даанч богино. Тиймээс одоо л эхлэхгүй бол оройтно. Гагцхүү... санхүүгээ хэрхэн зохицуулах гэж байна даа... Эсвэл зүгээр л ном уншдаг ажил хийх юмсан. ккк

6 comments:

quarelle said...

би бас тэгж боддог л доо,номны хоббитой болохоор номын дэлгүүртэй болно,өөрөө номоо уншаадл ажиллана гэж боддог байлаашт. бас аялах дуртай. ялангуяа европоор. миний дуртай бөгөөд аз жаргалтай хийх зүйл маань хэл сураад,олон хүнтэй танилцаад, гоя газруудаар аялаадл,ном уншаадл ийм л юм байгаан. гэвч одоо тээс өөр ажил мэргэжлээр ажиллаж байдаг..дуриай зүйлээ хийе гэхлээр нилээн олон юмыг байрыг нь солих,зохицуулах,мөн хамгийн том нь санхүү байна даа.

Batbold said...

Тийм шүү, санхүүгийн асуудал бол хамгийн том асуудал. Санхүүгийн асуудалгүй болчихоод мөрөөдлөө биелүүлнэ гэдэг худлаа. Харин мөрөөдлөө биелүүлчихээд санхүүгийн асуудалгүй болох тухай бодож болох юм шиг санагддаг. Одоо үед боломжгүй зүйл гэж бараг л байхгүй болж дээ. Нэг залуу бичгийн нэг ширхэг хавчаарыг хүнтэй юмаар сольж явсаар байгаад байшинтай болсон тухай уншиж байсан юм байна. Тиймээс би аялах арга чарга одооноос эхэлж хайж байгаа. Чи надтай нэгдэх үү?

quarelle said...

Ажлаа ч хийнгээ амьдралаа ч авч явангаа юм юмыг амжуулдаг мундаг хумуус байх юмаа. Наад туухийг чинь харин сонсоогуй юм байх чинь, олж уншнаа. Арга чарга хайя л даа. Оролдоогуй байж бутэхгуй нь гэж болхгуй биздээ тиймээ

Batbold said...

Санаа нийлэх хүнтэй таарсандаа баяртай байна. Тэр байшинтай болсон хүний түүх caak.mn дээр байсан байхаа. Би чадвал олоод линкийг нь явуулъя.

quarelle said...

блогшрох завгүй байнуу даа

Batbold said...

Интернетгүй, амралтын байдалтай өнөөг хүрчихлээ. Саяхнаас л нэт-н бараа харж байгаа боловч "урт насалж удаан жаргах" сайхан удаан эд байна. Гэхдээ удахгүй хэд хэдэн нийтлэлээ тавих болноо. Таалан болгоогтун... ккк