Хүү: - Ааваа таны утас яагаад холбогдохгүй байна
Аав: - Аав нь онгоцонд явна. Ганбаа ахтай нь Саванны ойд очиж арслан агнахаар явж байна.
Аав: - Иш хүү минь, өвөө нь найзуудтайгаа монголын бүх чоныг авлаад дуусгачихаагүй бол аав нь ингэж “сэгсгэр муур” буудахаар африк зорихгүй л байсан. Сониноос нь Ганба ах нь Саваннаг худалдаж авна гээд хөөцөлдөөд байгаа. Хэрэв авчих юм бол аав нь ч гэсэн Африкаас нэг орон худалдаж авъя гэж бодож байна. Яахав хожим газар үнэд орох цагт хэрэгтэй шүү дээ.
Хүү: - Ээж юу хийж байна.
Аав: - Ээж нь жоохон ууртай байгаа...
Хүү: - Юу болоов?
Аав: - Яахав дээ... Хятад хямраад Түвдийг худалдаж авах уу гэхээр нь “агная аа ан байхгүй, амаръя аа мод байхгүй тэр хогоор яахав” гээд аав нь татгалзчихсан юм. Гэтэл уул хад, агаар амьсгал ярьж явдагаараа ээж чинь авах байсын гээд харамсаад байгаа юм. Нэрмээс болоод сагсуу Дэрмээ авчихсан чинь сая үгэлж үгэлж л онгоцонд суулгалаа. Дэрмээгийн авгай ээж хоёр чинь өрсөлддөгийг чи ямар мэдэхгүй биш дээ. Ээж нь сая сүүлд уг нь Шанелийг худалдаж аваад давуу болчихсон байсан юм. Миний хүүгийн сурлага өндөр үү?
Хүү: - Сайн байгаа. Германчууд их найрсаг зантай хүмүүс юм. Сониноос манай сургуульд надаас өөр ферраригаар хичээлдээ явж, тусгай харшид амьдардаг хүн байхгүй. Бүгд галт тэргээр хичээлдээ явж, гадаадаас ирсэн оюутнууд нь дотуур байранд амьдардаг...
Аав: - За аав нь галт тэрэг худалдаж авах мөнгө шилжүүлье. Гэр бүлээ ичгэвтэр байдалд битгий оруул миний хүү. Харин дотуур байр барьж өгөх талаар Германы засгийн газартай ярилцая. Хотын төвөөр одоо газар олдохгүй болчихоод байна шүү дээ. Тиймээс их битгий найдаарай. Тэгээд ч Германчууд чинь хуралд хүртэл цагтаа ирдэг хэнхэг хүүрнүүд шүү дээ. Энэ тухай ээждээ хэлэв дээ. Хүүдээ ганц дотуур байр бариад өгчихөж чадахгүй гээд аавынх нь анд явдаг хөг өнгөрөнө шүү. Ирэх долоо хоногоос хойд мөсөн далайруу очиж халим агнах бодолтой байгаа юм. Их зугаатай байдгийн, чи аавыгаа битгий баллаарай. Бас түрдээ тэсээд харшдаа амьдарч байгаарай. Ээж нь чамд ямар их хайртайг сана, бас сургуульд сургахыг ямар их хүсдэгийг бодоорой. Заа аавынх нь онгоц газардаж байна. Дараа холбогдоё.
No comments:
Post a Comment