Monday, August 20, 2012

Баян болуул...

Macbook Pro 13” – 2’500’000
Мэргэжлийн хүний хувьд сайхан комьютертэй байх юмсан гэж их боддын. Энэ бол 13 инч буюу жижиг хэмжээтэй гэхдээ Про буюу мэргэжлийнхэнд зориулсан үзүүлэлт хүчин чадал сайтай компьютер. Аль болох жижиг нь надад зүгээр байдаг юм.



 

iPad 2 64GB – 800 000
Орондоо хэвтээд ч юмуу, буйдан дээрээ тухлаад интернетээр хэсч зүсэн зүйлийн юм уншиж байхад энэ ёстой зүгээр эд байгаан. Нэг ийм юмтай болмоор байна.






.
LED 3D TV 42” – 1 500 000 Манай байр жижигхэн болохоор их том зурагт дэмий байх. Гэхдээ хүчин чадал, ид шид нь бол хамгийн сүүлийн үеийнх байж бүхнийг чаддаг байх хэрэгтэй. Ийм нэг зурагттай болчихвол Юнивишн ч юмуу, өөр HD  суваг цацдаг кабельтай болъё гэж боддын
 
Бүрэн автомат угаалгын машин – 600 000
Нэг ийм юмтай болчихоод санаа амар сууж байвал... Тэгэхгүй бол хагас юмуу бүтэн сайны аль нэгэнд нь өнөө муу жижиг угаалгын машинтайгаа өдөржин барилдах юм болохын.
 
Плетик – 600 000
Миний плетик хоёрхон мушгиа ширэмтэй оюутан загварын плетик байдгийн . Оюутан байхаасаа л хэрэглэсэн болохоор дассан гэж жигтэйхэн. Тэгээд ч хуучин цагт айл гэр болж байгаа хүн бүр л анх ийм юмтай байсан болохоор голоод байдаггүй юм. Гэхдээ тусдаа гарч айл болсоных нэг сайхан гал голомттой болъё доо, тиймээ хө. Гэхдээ бол би заавал үнэтэй тансагт нь шунаад байдаггүй юмөө. Ер нь явж явж энгийн боловч чанартай нь иймрхүү эд хогшилд зөв байх шиг санагдаад байдаг юм.
 
Хөргөгч – 1 500 000
За ёстой харин маааааангар том, лааааг гоё хөрөгчтэй болъё гэж боддын шүү. Хоёр хаалгай, энэ зурган дээр бол гурван хаалгатай, хаалган дээрээ хүйтэн ус гаргадаг цорготой, дотор нь дандаа гоё жимс мимс хийдэг тийм нэг гоё хөргөгчтэй болноо. Одоо байгаа маань хөлдөөгч болохоор орой очоод махаа гэсэхийг хүлээж байгаад унчих тохиолдол зөндөө байдгийн.
 
Номын тавиур – 500 000
Номын тавиурын маш олон сонголт байгаа. Ёстой үзэж, бодож, тунгааж байгаад сонгоно доо. Одоо байгаа маань уг нь 6 давхар овоо ном багтахаар боловч царай муутайн дээр байраа нэг л олж өгөхгүй байгаа юм.
 
Номнууд – 300 000
Би номын дэлгүүр орох тоолондоо санаа алддаг. Авчихмаар ном зөндөө байтал авч чаддаггүй. Мэдээж 300000 бол ном авахад хангалтгүй мөнгө. Гэхдээ тавиуртай болчихсон байхад бага багаар нэг нэгээр нь аваад нэмээд байж болноо.
 
Хувцас – 1000000
Хувцсанд нэг сая төгрөг үрчихсэн чинь нээх сайхан болчихлоо... хахаха.
Нарийн загварын жинсэн болон даавуун өмд, хурц тод өнгийн болон бараан өнгийн, burberry хээтэй, тайльтай загвартай цамцнууд, юүдэнтэй бараан өнгийн ноолууран цамц бас тод өнгийн энгэр нь задгай (товчтой юмуу цахилгаантай) ташуу захтай сорочгон дээр өмсөж болох ноолууран цамц гээд явж өгнө дөө... Өө тийн бас LV болон burberry тэлээ... Миний энэ шунал уу? Ккк
 
Гутал – 1 000 000
Гутал бол нэг саяыг амархан залгиж чадах бүтээгдэхүүн дээ. Чанартай сайныг бол бараг энэ мөнгөөр ганцыг авах байх, новш гэж...
 
Эрэгтэй хүний цүнхний цуглуулга (Түрүйвчийг оруулаад) – 1 000 000
Би нэг тийм гоё, загвартай, чанартай цүнхнүүдтэй болох юмсан гэж боддын. Аялалын, ажил хэргийн, гар жижиг цүнх гэх мэт. Одоо байгаанууд маань арай л эрээвэр хураавар, бас чанар муутай хужаа...
 
Тоос сорогч – 100 000
Таг мартсан явж байна. Надад бол том хүчтэй, аймар аймар юм байх шаардлагагүй. Хоёрхон өрөө байр, ганцхан жижиг хивсэнцэр (хивсэнцэр гэдэг нь доош нь хийсэн утга биш шүү, энэ бол яг хивс биш газар дэвсдэг дэвсгэрийг хэлнэ. Тэгээд ч би угаасаа хивсэнцэрдээ хайртай) цэвэрлэхэд их том юм хэрэггүй байх.
 
Буйдан – 350 000
Одоо байгаа маань арай л данхайгаад байна. Солихоос өөр аргагүй. Арай жижиг, зай бага эзлэх, энгийн, даруухан нэг үгээр бол яг л зураг дээрх шиг буйдантай болмоор байна. Үнэтэй ч байх албагүй.
Субару импреза 2006 – 10 000 000
Би жижиг биетэй болохоор том машин унавал хүний юм унасан юм шиг харагдаад байх болов уу гэж бодогдоод байдгийн ккк. Ер нь бол би энэ машин дуртай. Ийм хөх өнгөтэйд нь бол бүр ч илүү дуртай. Субаругийн яг спорт тоноглолтой аймрыг нь авна гэвэл 28 сая төгрөг хэрэгтэй. Надад одоохондоо энгийн байхад болно. Ер нь бол 28 сая төгрөгтэй болсон ч би спорт тоноглолтой субару авахгүй байх. Илүү тохилог ажил хэрэгч тансаг ангилалд орох машин сонирхоно. Бенз ч юмуу...
 
Болзоо – 500 000
Болзоонд яасан их мөнгө төсөвлөсөн юм бэ гэж харагдаж байна уу? Ер нь бол 3-5 охинтой болзоно гэж бодоод байна л даа. Ккк. Залуу нас байна даа энэ чинь. Цагаа тулаад үнэн таалагдсан охинтой учирвал үүнээс ч илүүд төсөвлөж болох байхаа... Гэхдээ уг нь болзоонд төсөвөөсөө илүү сэтгэл чухал юм байгаан. Гэлээ гээд ямар “найз нь сэтгэлээрээ баян” гээд сүрприз ч гүй сууж байлтай нь биш. Мөнгө зайлшгүй хэрэгтэй.

Бусад жижиг сажиг зүйл, гэнэтийн явдалд 500 000 төг төсвөллөө. Ингээд нийт дүн нь 22 750 000 боллоо доо. Надад ийм хэмжээний мөнгө хэрэгтэй байна...

Эргээд нийтлэлээ уншсан чинь надад бараг л бүгд байгаа юм байна. iPad, тоос сорогч, машин гурваас бусад нь байна. Хүний шунал л хүнийг ахиж дэвшүүлж, дээш нь зүтгүүлж байдаг гэж юутай үнэн үг билээ. Жишээ нь би одоо ингээл 22 сая төгрөгтэй болчих гээл үзэж өгнө шд...


5 comments:

Na... said...

Зөв хө, хүсэл, мөрөөдөл, шуналтай байна гэмээ нь зорьсондоо хүрнэ шүү дээ. Шунал гэхээр муу хорон санаа, атаа жөтөө...бла бла гэсэн утгаар нь битгий ойлгоорой. Зөв шунал, хэ хэ...
Нэг юм зөвлөхөд цалингийн зээл чинь их зүгээр шд. Бага багаар нь цалингаасаа төлөөл байна. Тэрнээс биш цалингаараа амьдарч буй тохиолдолд сар бүр хоёр, гурван зуун мянган төгрөг цааш нь хураагаад байна гэдэг ер нь л худлаа. Нэг л мэдэхэд шоудаад, идээд, уугаад дуусчихсан байдаг. Эхнэр, хүүхэдгүй байгаа дээрээ өөртөө хөрөнгө оруулалт хийж гэрээ тохижуулж, хүссэн зүйлээ авах хэрэгтэй.

quarelle said...

номон дээр ч санаа алддаг шүү сая гэхэд л санаа алдсаар гарч ирлээ. энэ сард номонд мөнгө төсөвлөөгүй ч номын дэлгүүрээр байнга орчихоод байх юм хэхэ

Batbold said...

Шонхоо найз нь чамтай ёстой сайхан санал нийлж байна. Цалингаа хураана гэдэг чинь "маруужингаа гэсгээлгүй барьж байгаад маргааш идье" гэсэнтэй утга нэг юм билээ. Миний цалингийн зээл авах эрх даанч нээгдээгүй байгаа. Гэхдээ найз нь өөртөө хөрөнгө оруулах гэдгийг гэртээ тавьлага авах гэж бодохгүй байгаа. Энэ гэрийн эзэгтэй нь гэж нэг бүсгүй ирэхээр ярилцаж байгаад шийдмээр байдгын. Өөртөө хөрөнгө оруулна гэдэг чинь боловсрол, мэдлэг, хувцас, эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг хэлнэ. Бас болзоог тооцож болохын. ккк

Batbold said...

Quarelle, ном үнэхээр санаа алмаар тээ. Чи номын дэлгүүрт ороод авмаар байгаа номнуудынхаа үнийг нэмж тооцож үзэж байсан уу? Би нэг удаа тооцсон чинь гурван зуу гараад тоогоо алдчихсан. Тэрнээс хойш зөндөө удсан болохоор энэ тоо улам л өссөн байх ёстой. Гэхдээ ямар ч байсан гурван зуутай байхад хорхойгоо дарж дөнгөх юм байна гэсэн баримжаатай болсон болохоор ийм мөнгө төсвөлсийн. хэхэ

Na... said...

"Өөртөө хөрөнгө оруулалт хийж" гээд таслал тавихаа мартсан байна, хэ хэ хэ. Уул нь тус тусад нь тоочиж байсын.
Гэрээ тохижуулахын тухайд бол би өөрийнхөө хүссэн орчинд амьдархыг хүсдэг. Цаг нь ирэхээр, бусдаас хамааралтай болохоор, хамтдаа ярилцаад өөрчлөлт хийж болох. Угаас хүн гэдэг /магадгүй би/ уйдамтгай амьтан. Тухайн үед шинэчлэлийг хүсэн хүлээгээд байж байх биз, хэ хэ хэ.