Friday, August 24, 2012

Түр баяртай


Түр баяртай найзуудаа, түр баяртай блог минь, түр баяртай фэйсбүүк, түр баяртай яахүү, түр баяртай скайп болон бусад мессенжерүүд минь. Нэг сар та бүхэнтэй уулзахгүй. Би өөр чухал ажилд анхаарлаа төлөрүүлэх хэрэгтэй байна.
Ний нуугүй хэлэхэд залхаж байна. Англи хэлийг мэддэг ч юм шиг мэддэгүй ч юм шиг байхаас, авъяс билэгээ хэгжүүлэх завтай ч юм шиг завгүй ч юм шиг байдлаас, найзуудтайгаа уулзаж наргиж цэнгэх нь сайхан ч юм шиг саар ч юм шиг санагдахаас, түүний хойноос гүйх нь зөв  ч юм шиг буруу ч юм шиг бодогдохоос, амьдрал минь сонирхолтой ч юм шиг сонирхолгүй ч юм шиг өрнөхөөс, сайхан зорилгодоо шатаад ч байх шиг шаналаад ч байх шиг тэмүүлэхээс, унших ном минь нэмэгдээд ч байх шиг цөөрөөд ч байх шиг тоолохоос, хийх ажил минь чухал ч юм шиг чухал бус ч юм шиг урд хойноо орон эрэмбэлэгдэхээс, гитар минь хөгтэй ч юм шиг хөггүй ч юм шиг дугарахаас би залхаад байна. Энэ бүхнийг цэгцэлж яг өнөөдрөөс би нийгмийн идвэхтэй амьдралаас өөрийгөө тусгаарлаж байна.
Өнөөдрөөс эхлээд ажлын өдөр зөвхөн ажил хэрэгч хувцас өмсөж, амралтын өдрийг зөвхөн гэртээ, цор ганцаар өнгөрүүлнэ. Мессенжер, фэйсбүүк, блогтоо ч орохгүй. Тэр бүү хэл мэдээ үзэх гэж сайтуудыг ч ухаж төнхөхгүй. Үдэш болгон цагтаа харьж, хоолоо тогтмол хийж идэж, өөрийнхөө бодлыг цэгцэлж бясалгал хийх болно. (Би бясалгал хийх дуртай, надад таалагддаг) Гол нь англи хэл давтана.
Би өөр юу ч хийхгүй, гар дээрээ суниахгүй, гантил өргөхгүй, гитар балбахгүй, зурагт үзэхгүй, ном ч уншихгүй, найзуудтайгаа ч уулзахгүй, утасны дуудлагыг авахгүй, уншсан ч мессежинд хариулахгүй.
Түр баяртай, би ичээндээ орлоо. Сарын дараа уулзацгаая. C YA

No comments: