Tuesday, December 18, 2012

Чи бид хоёр



Бид бие биендээ...
Чи намайг сонирхдог гэдгийг би мэддэг боловч би чамайг сонирхдог гэдгээ нуухыг хичээдэг. 
Тиймдээ ч бид бие биенээ тоохгүй, анзаарахгүй царай гарган алхсаар. Ингэж яваад өөр хүнтэй мөргөлдчихвөл солонгос киноны ёсоор би чамайг мартчих байхдаа...

... хэлж чаддаггүй.

Нэг л өдөр чи над дээр ирээд миний сонсохыг хүсдэг үгийг хэлвэл би яах бол? Тоомжиргүй царай гарган уруул дээрээ хүйтэн инээмсэглэл тодруулах болов уу? Магадгүй л юм. Чамайг анзаарахгүй байгаа царай гаргаж явсаар адаг сүүлдээ зүрх хөрж хөндий хүйтэн санагддаг болчихаж. Хайр дурлалын тухай энэ эрхтэн лав мартсан байхаа.  
Чи надад хэлвэл ...
 Эсвэл удаан хүлээсэн үгээ сонсоод тэсгэл алдан тэврээд авах болов уу? Тэгээд тотооё гээд ч дийлэхгүй нулимсаа асгаруулан уйлж магадгүй л юм.  Хэрхэн бардам зангаасаа салж доошоо орж байгаагаа ч үл анзааран хичнээн их хүлээсэн гэдгээ цурхирах завсараа дөнгөн данган дуулгаж магадгүй. Чи бид хоёр нууцаа нээлцэх тэр өдөр яг юу болох бол?

... би чамд хэлнэ.

3 comments:

quarelle said...

Хэрхэн бардам зангаасаа салж доошоо орж байгаагаа ч үл анзааран ...

Batbold said...

Наад өгүүлбэр чинь сонин санагдаж байна уу? "Хүн ийм л тэнэг байдаг байх нь байна шүү дээ" гэдгийг харуулах гэж зориуд ингэж бичсийн. Хайртай хүндээ хүртэл хайртай гэдгээ илчилэхдээ дээр доорын ялгаа бодож бардам зан сэхүүн авир гаргадаг. Ийм л байна...

quarelle said...

tiimee ingedeg yum bilee l gej...