Friday, December 14, 2012

Ойрын ирээдүй


Ойрын ирээдүй
Ойрын үед хийх ажил улам л ихсээд байх бололтой юмаа. 
  • Бизнес төсөл бичих. Жижиг дунд бизнесийн зээл авахаар найз маань бичүүлж байгаа юм. Үүнийг бичихийн тулд 2 өдөр хэрэгтэй. Гэхдээ тооцоонд хэрэглэгдэх судалгааг нь хийхийн тулд 2 өдөр хэрэгтэй. Хурданаар хийвэл 4 өдөр хэрэгтэй юм байна.

  • Бизнес төсөл бичих. Найз маань удахгүй баяжих тул хоюул тогтвортой бизнесээ эхлэх болно. Иймд бизнесээ бэлд гэсэн. Төсөлд хэрэгтэй судалгаанууд нь бараг хийгдэж дууссан тул ганц нэгхэн тоо олоод тооцоо болон бичих ажилдаа шууд орно. Нийт гурван өдрөөр тооцоё.
  • Мэдээллийн технологийн үр ашгийн тухай. Ийм нэгэн сэдэв бол ... мм..ммм.... миний судалгааны ажлын үндсэн сэдэв л дээ. Энэ талаар бичих ёстой хоёр ч ажил бий. Залхуураад л байгаа болохоос хэцүү ч юм бас биш. Тус бүрийг нь нэг өдөр гэвэл нийт 2 өдөр хэрэгтэй.

  • Орчуулагч програм. Дарга маань хувиараа ийм нэгэн програмын захиалга өгсөн бөгөөд хийгээд дуусгачихвал намайг шагнана гэсэн. Алгоритм нь төсөөлөгдөөд байгаа тул гүйцэтгэлийн ажил л байгаа. Гэхдээ програм оролддог хүмүүс бүгд мэднэ. Яаж ч мундаг тооцоолсон алгоритм компайл хийх үед заавал алдаа заадаг гэж. Хурдан хийвэл 4-5 өдөр хэрэгтэй байх.
  • Англи хэлний бэлтгэл. Тоефл өгөхөөр амбицалсаан. Гэхдээ тоефлийн сургалтанд суухаас өмнө мэддэг хэдэн дүрмээ баталгаажуулж дэвтэр харалгүй шууд санадаг болохын тулд шаргуу суусан бэлтгэл хэрэгтэй байна. Мэдээж дүрмээ дэвтэр харалгүй санадаг болж байж л тоефл өгөх тактикт суралцахгүй бол амжилт гарахгүй шүү дээ. Дүрэмийн мэдлэг маань харьцангуй шинээрээ байгаа тул амархан баталгаажих байх. Нөгөөтэйгүүр Жетийн тоефлийн ангийн элсэлт бусад күрстэйгээ зөрдөг нь боломж олгож байна. Гэхдээ энэ зөрүү нь 7 хоногоос хэтрэхгүй тул дүрмийн бэлтгэлийг 7 хоногоор тооцсугай.
  • Баяжих програм. Програмист хүний гэнэт баяжих арга бол амжилт олох жижиг програм болой. Тийм нэгэн програмын санаа байгаа боловч технологи судлах гэж ажил байгаа тул үүнд нэлээд хугацаа хэрэгтэй. Гэхдээ яс суугаад үзвэл 7 хоногт болчих байх гэсэн цээж тооцоо байна. Худлаа ч байж болох юм.

  • Жилийн тайлан. Жилийн эцэс болж буйтай холбоотойгоор жилийн тайлан гаргахад бэлтгэн баримтуудаа янзалж цэгцлэх, журналын бичилтээ эргэн харах, тайланд гарсан байж болзошгүй алдаа эндэгдлийг шалгах. Уул шугамандаа улирал бүрийн тайлан алдаагүй хийгдсэн байх ёстой боловч зарим нэгэн найдваргүй түншээс шалтгаалаад улирлын тайланд бага зэргийн зөрөө гарах юм байдаг аж. Үүнийг харин жилийн эцсийн тайлангаараа залруулж жин тан болгохгүй бол  ёстой “нүгэл” болно гэж зөвлөх нягтлан хэлсэн. Тэгээд ч ирэх жил манайд аудит орох учиртай. Энэ лав сарын ажил байгаа даа.

За юу юу болчихвоо. 4+3+2+5+7+7+30=58 үүнийг “маяа” маягийн тоолоор тооцож үзвэл 2012.12.14+58=2013.2.20-нд Батболдын ертөнц бүрэн аврагдаж дуусах хугацаа юм биз дээ. Тэр болтол сөнөлт үргэлжилсээр л байна.
 Дээрээс нь уншмаар ном, бичмээр өгүүлэг, зохиол зөндөө байгаа. Гэтэл замд нь цагаан сар, тоефлийн сургалт, тоефлийн бэлтгэл, шалгалт гээд зөндөө юм байна. Тэгэж байтал үйл ажиллагаа эхлээд ажил ихсэнэ. Ажилдаа дарагдаад үхчихжээ гэвэл битгий гайхаарай. 

No comments: