Блогтоо пост нэмэлгүй бүтэн сар тойроод сар дуусдагийн даваан дээр явж байна. Нэг харсан би чинь уг нь сар бүр 2-3 пост оруулаад байсан хүн байна шд. Тэгээд дунд нь таслаад яахав гээд ямар ч бэлтгэлгүй, ямар ч ноороггүй шууд пост бичиж сууна. Ойрын үеийн сонин сайхнаасаа хуваалюу даа...
Хоёрдугаар сар гараад л шууд завгүй үе эхэлсэн. Тайлан балансын ажилд толгой өвтгөж байгаад дөнгөж дуусгаад шэнэлэхээр Дархан явсан. Манайх их өнөр өтгөн олуулаа болохоор цагаан сарын баярыг өргөн дэлгэр сайхан тэмдгэлдэг юм. Тэгээд ч муу ээжид минь гал тогоонд туслах хүнгүй гар мухардах тул аль болох эртхэн явахыг хичээсэн юм. Тэгээд долоо хоногийг золголдож өнгөрөөгөөд аж төрж амьдран суугаа Улаанбаатар хотдоо ирлээ дээ.
Ажил ер нь боож үхдэг дээрээ угтсан даа. Манай компани гадны хөрөнгө оруулалт татах гэж байгаа тул зарим нэг шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж бэлэн болгох ажил байлаа. Компанийхаа хаягтай хаяггүй, албан албан бус бүх ажлыг хийдэг тул надгүй юм компанид үгүй болсон билээ л... Ийгээд нэгэн сайхан долоо хоногийг дуусгаваа...
Тэгээд өөр нэгэн найзтайгаа уулзлаа. Нэлээд хожуу, өөрөөр бол саяхан танилцсан ч гэсэн надад итгэж хамт бизнес эрхлэх санаа хэлэн хамтрах санал гаргасан тул би гэдэг хүн тун баяртайгаар хамтын ажилдаа ханцуй шамлан орсон юм. Хамтын ажлын тэргүүн шугаманд компани байгуулах ажил байсан ба би бичиг баримтыг нь бүрдүүлж бүртгүүлэх ажилыг нь хариуцан авч хийж байгаа билээ. Компани байгуулахад нэр сонгох гэдэг үнэн хүнд асуудал байдаг атал бидний хувьд нэр маань тун амжилттайгаар бидний бодсон нэр зөвшөөрөгдсөн тул бусад бичиг цаасны ажилд орсон юм. Бүх бичиг цаасаа өгсөн бөгөөд ирэх долоо хоногийн даваа гарагт очиж авахаар болсон. Одоо бизнес төслийн ажилдаа шуурхайлах учиртай.
Иймэрхүү л ачаалалтай сар байлаа даа. Гэхдээ болоогүй ээ, ачаалал дуусах болоогүй байна. Үүн дээр дахиад өөр нэг хүний зарласан эссэний уралдаан эссэгээ явуулчихлаа. Түрүүлбэл хэлний курст үнэгүй сурах юм байна./Аймар даварцан уу ккк/ Бас зохиолчдын эвлэлийн хорооноос зарласан "Анхны ном" бүтээлийн уралдаанд өөрийн бүтээлийг өгдөг юмуу санаатай, чимэг зургийг нь зуруулах гээд үеэл дүүгээ дуудчихсан. Болвол тэр л биз, болохгүй бол тэр л биз. Юутай ч оролдоод үзэх нь зөв гэж бодсон юм. Ер нь тэгээд хүн хожим хийсэн үйлдэлдээ бус хийгээгүй алдсан боломжиндоо харамсдаг билээ. /Ккк энэ үгийг фэйсбүүк статустаа биччихсэн байсаныг хожим нь өөр нэг ЛАЙК цуглуулдаг олон нийтийн фэйж зураг хөрөг дээр бичээд аффоризм болгочихсон байсан. ккк Би гэдэг чинь аффоризм хэлдэг мундаг хүн болсон байна шүү дээ./
Бас болоогүй ээ, хэдэн жилийн өмнө танилцаж байсан охин маань кино зохиол оролдоод үзээч гэсэн санал тавьсан. Юу нь буруудах билээ бичээд л үздэг газар. Тэгээд ч биччихие гэж бодоод байгаа хоёр ч зохиолын санаа байгаа юм. Кино зохиол харин жоохон дүрсжүүлсэн бичилт их шаардах юм шиг байна лээ. Би гэдэг хүн чинь богино өгүүллэгийн төрөл сонирхдог болохоор аль болох нуршсан бичилтээс татгалзахыг хичээдэг билээ. Одоо ингээд эргээд бодоход тэр Твайлайтын цуврал болон миний хөтөлдөг Атга шагай бүлгэмд оруулдаг кино зохиолчдын өгүүллэгүүд их л дүрсжүүлсэн хэлбэртэй байдаг нь кино зохиол болохтой нь холбоотой юм байна лээ. За за дэвэн дэлхийн юм хамж шимж бичсээр байтал зөндөө урт болчихож. Харьж амарсугай. 3 сарын 11-с хэлний курстээ сууна, тэгээд ТОЕФЛЬ-ийн шалгалт өгөх санаатай. Базарваань бодоход л сүрдээд байна шүү. Уул нь хичээгээд хийдэг хүнд амархан л юм гэсэн. Гэхдээ над шиг олон бичих юмтай байгаа хүнд их л том ачаалал болох нь дээ.
Надад амжилт хүсээрэй.
2 comments:
сайнуу утаснаасаа хааяа блогоор шагайх завтайл байх юм, би бас 3 сард TOEFL өгчих л санаатай байгаа, өөрөө л давтаж байгаа л даа ямарч байсан өгөөд л үзнэ гэж бодож байгаа. Амжилт хүсье
WOW, amjilt. Bi 3 saraas surgaltandaa suugaad barag 5 sariin eheer yumuu 4 sariin suuleer ogoh baih. tomoos tom amjilt husie.
Post a Comment