Нэн тэргүүнд Пачелбелийн (Pachelbel) Кэйнон (Canon) хэмээх аялгуу. Дундад зууны үеийн Германы хөгжмийн зохиол Жон Пачелбел (Johann Pachelbel) энэхүү хөгжимөө гурван хийл хөгжимөөр дарааллуулан нэг аяыг тоглох байдлаах зохиосон байдаг. Энэхүү Кэйнон гэх аялгуу нь маш алдартай бөгөөд орчин үед үүнийг маш олон маягаар, өөр өөрийн стил жанар болон өөр хөгжимөөр тоглосон байдагаас төгөлдөр хуур хөгжим дээр сонгодог хэлбэрээр нь тоглосноор ихэнх хүмүүс мэддэг. Мөн түүнчлэн сургалт, энд тэндэхийн утасны хонх, төгөлдөр хуурын тоглоом дээр энэхүү хувилбараар нь тавьсан байдаг. Ингээд уншигч танд сонгодог хэлбэрээр нь хүргэж байна. Энэ аялгууг сонсоход надад маш их тайвшрах мэдрэмж төрдөг. Тиймээс бухимдсан, уйдсан, сэтгэл гундуухан үедээ сонсоход тохиромжтой мэт санагддаг.
Түрүүн хэлсэнчлэн энэхүү Кэйнон Ди хэмээх аялгуу маш алдартайн дээр маш олон хувилбар байдаг хэдий ч хамгийн алдартай нэгэн хувилбар нь Крисмс Кэйнон (Christmas Canon) гэх хувилбар юм. Дэлхий дахинаа маш олон хүн энэ хувилбараар нь илүү их мэддэг ч байж болох юм. Ингээд танаа энэхүү хувилбарыг нь өөрийн хамгийн дуртай зохиол болох Харри Поттерын дүрстэйгээр хүргэж байна. (Миний хамгийн дуртай аялгуу хамгийн дуртай зохиолтой нэгэн биед хосолсон нь надад хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг билээ.) Энэхүү хувилбарыг нь сонсоход яг л шинэ жил төсөөлөгддөг. Тиймээс шинэ жилээр сонсоход хамгийн зохимжтой.
Энэ бол Францын алдарт хөгжмийн зохиолч Пауло Мурио (Paul Mouriat) -ийн 1968 онд зохиосон Хайр бол цэнхэр (Love is blue) гэх аялгуу билээ. Ер нь бол Пауло Муриогийн бараг л бүх хөгжимд дуртай, зөвхөн онцолж л үүнийг нэрлэж байгаа юм шүү. Энэ аялгууг сонсохоор надад зуны өглөө санагдаад байдаг юм. Ойрын өдрүүдэд бороотой байгаа, газрыг чийг хатаагүй зуны сайхан өглөө санаанд буудаг. Иймд зуныг санасан үедээ, аз жаргалтай байгаагаа мэдэрмээр санагдсан үедээ сонсоход тохиромжтой.
Дараагийн дуртай аялгуу бол Рондо Венец (Rondo Veneziano) хэмээх Италын орчестер найрлын 1990 онд тоглосон Музика Фантасиа (Musica ... Fantasia) гэх аялгуу билээ. Энэхүү орчестер нь 1980 онд байгуулагдсан бөгөөд одоо ч тоглосоор байдаг шиг санагдаж байна. Ямартай ч 2010 онд сүүлийн цомогоо гаргасан юм даг. Бараг жил бүр цомор гаргадаг байхаа, нэг тийм төсөл хэрэгжсэн гэж нэг газраас уншиж байсан санагдаж байна. Өөрийнх нь албан ёсны хуудас байлуу даа. Та сонирхож байвал интернетээр хайгаад үзээрэй. Анх пянз гаргаж байсан одоо бодвол CD гаргадаг байлгүй дээ. Мукиза Фантасиа аяны тухайд 1800-д оны үед зохиогдсон зохиогч нь тодорхойгү аяыг Рондо Венец орчестор тоглон гэж бас л хаанаас уншсанаа санахгүй ч нэг газраас уншссан санагдаад байна. Үгүй ч байсан хамаагүй, тэртэй тэргүй энэ аялгуу энэ пянзаар дэлхий дахинд танил болсон төдийгүй маш алдартай болсон тул 1996 оны пянзандаа энэ аялгууг дахин оруулсан байдаг юм. Би энэ аяыг сонсохоор үүргэвчтэй аялал нэвтрүүлэг санаанд ороод нээх сайхан зугаалмаар дэмий тэнэмээр санагдаад байдаг юм. Иймд завтай боломжтой үедээ гадуур гарахдаа сонсвол зүгээр санагддаг юм. Аа тийм, энэ видеон дээр гарч байгаа гайхалтай зураг бол 1990 онд Рондо Венецийн гаргасан пянзны ковер зураг. Ер нь тэдний гаргасан цомог бүрийн ковер зураг нь энэ мэт сонирхолтой гоё зурагнууд байдаг юм билээ шүү.
Миний дуртай дараагийн аялгуу бол Украйн гаралтай Оросын хөгжмийн зохиолч Игорь Крутой -ийн Гунигт сахиусан тэнгэр буюу Печальный ангел (Sad Angel) хэмээх аялгуу. Игорь Куртой болбоосу 1990-ээд оны дунд үеэс тодорсон оросын алдартай хөгжмийн зохиолч, заримдаа бас тун хөөрхөн хөөрхөн дуу дуулчихдаг халзан нөхөр юм. Печальный ангел аялгуу нь 2001-2004 онд зохиогдсон бөгөөд нэлээд хожуу буюу 2007 оны хавьд клипжүүлэх шиг болсон. Үгүй ч байж магадгүй, би л ямар ч байсан 2008 онд сонссон юм даг. Сонсохоор нээрээ жаахан гуниг төрдийм шүү. Гэхдээ гунигаасаа илүү ганцаардлаа мэдрээд байх шиг санагддаг юм. Тэгээд найз охинтой болмоор л санагдаад байдгым даа. :P
За бас нэгэн дуртай хөгжим бол Өмнөд Солонгосын хөгжмийн зохиолч И Ру Ма -гийн Чиний дотор гол урсдаг (River Flows on you) гэх хөгжим билээ. И Ру Ма нь хар багаасаа Францад аж төрж амьдран суусан бөгөөд энэхүү сайхан хөгжим нь түүний 2001 онд гаргасан Анхны хайр (First love) цомогт нь багтсан байдаг. Гэхдээ бил бүр хожим буюу дөнгөж өнгөрсөн жилээс л сонсож эхэлсэн. Бараг бүх л ая нь таалагддаг. Яг энэ аяыг сонсохоор яагаад ч юм нэг догдлол бий болоод байдаг юм. Яг дурлачих гээд байгаа юм шиг. Бас л балай шүү. ккк. Аан тийн бас намар санаад ордог. Шаралсан навч, сэрчигнүүр салхи... Тэгээд л догдлол...
Мэдээж өөр сонсох дуртай зөндөө сайхан аялгуу бий. Бүгдийг яаж бичих билээ. Хамгийн дуртай хэдийгээ л түүврэлсэн юм шүү.
2 comments:
Хэнтийн өндөр ууланд
Yes, I love it too.
Post a Comment