Өнөөдөр шиг
гунигтай, уйтгартай, залхуутай өдөр ... олон байдаг юм дөө, хүний амьдралд.
6 цагийг хүлээх
зуураа 10 минутанд хэд ч дохиж, хэд ч цагаа харав даа. Ашгүй утас дугарч нойр
сэргээлээ. Гэхдээ хүн андуурсан дугаар байлаа. Ер нь яагаад миний дугаарлуу
ингэж их андуурдаг юм болоо? Эсвэл хүн бүррүү ингэж их андуурсан дугаар ирдэг
юм болов уу? Оюутан байхад дугаар андуурч залгасан хүн “хэн бэ” гэж асуухаар
уур хүрдэг байсан гэж яаваа. Одоо бодохнээ ярих гэсэн хүнийх нь хоолой биш
болохоор хэлэх үггүй хэсэгхэн зуурт бантахдаа л хэн бэ гээд асуучихдаг байсан
юм шиг байгаа юм. Тэрэнд миний уур их хүрнээ. Тэгээд л хэрэлдчихдэг байсан.
Сүүлд өөр юм сурсан. “Баяраатай ярья.” Гэвэл “Баяраа өнгөрчихсөн шдээ. Одоо
долоо хоножийно” нтр гэж солиордог болсон. Хахаха. Мэдрэл муутай байж дээ. Одоо
бол боловсон болсон шд. “Тийм хүн байдаггүй ээ, та дугаар андуурсан байна” гээд
болоо. Харин зөрүүдлээд солиороод байвал хуучны юм хөдлөөд хэрэлдчихэж магадгүй
юм даа. Одоогоор тийм тохиолдол гараагүй л байна.
Дугаар андуурсан
хүнтэй халитхан ярьсаны дараа нойроо гүйцэд сэргээхийн тулд юм уншихаар шийдэж
ФБ-рээ шагайлаа. Сонин сайхан алга шиг болохоор нь баабар.мн сайтруу орлоо.
Өнөөдөр уг нь даваа гараг тул Баабарын шинэ нийтлэл гарсан байх учиртай юм,
даанч байдаггүй. Тэгэхээр шууд л хөөрхөн охины зураг үзий гэж нэг бодсоноо
О.Агиймаа гэх бүсгүйн блогийг уншъя гэж шийдээд блогруу нь яваад орчихсон. Энэ
онд буюу 2012 онд пост бараг оруулаагүй юм байна. Би блогийг аль дээр үед нээж хараад хэдхэн пост уншчихаад тэрнээс
хойш тухтай орж байгаагүй юм. Гэхээ ерөнхийдөө сонирхож үзсэн л дээ. Аюугүй
лаг, өөрийнхөөрөө, чөлөөт сэтгэлгээтэй мундаг охин шиг санагдсан. Бас их гоё,
уран яруу, уншууштай бичдэг юм билээ. Хамгийн гол нь лаг феминист үзэлтэй.
Эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, шудрага ёс ярьдаг. Яахав би эмэгтэйчүүдийг
хүндэлж, эрхийг нь дээдлэх ёстой гэж боддог л доо. Гэхдээ тийм хүнээс жоохон
айгаад байдгиймөө. Аймар эршүүд, хэг ёг гэсэн хүмүүс байдаг байх гэж бодогдоод
байдаг юм.
Уул шугамандаа
бол эмэгтэйчүүд бие даасан эрх чөлөөтэй, гэр бүл илүү ардчилсан байх ёстой
гэдэг зөв л дөө. Жишээ нь манай хэдэн найзууд бол яг л уламжлалт гэр бүлийн
байдалтай эхнэрүүд нь гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, хүүхдээ асардаг. Би хааяа
жоохон өрөвдөөд л байдгийн. Гэлээ гээд яахав дээ, найзууддаа “Чи одоо авгайгаа
жоохон хайрал л даа” гэлтэй нь биш. Тэгээд ч тэд нар хүлээж авахгүй, харин ч
өдөөс хараад “Чи чинь одоо ууцымуу?” гэж асууна. Би огт амсдаггүй болохоор энэ
бол намайг хэвийн биш байгаад гайхсан хамгийн том дуу алдалт юм л даа. Хахаха.
Би бас заримдаа гайхдаг юм. Эмэгтэйчүүд яаж амжуулаад байнаа? Гэж. Би оройдоо гэртээ хариад хоолоо хийх гэж өөртэйгээ жинхэн дайн зарладаг шд. “Одоо босоод хоолоо хийе л дээ Батболд оо”, “Ээ жоохон суугаадхая л даа. Ядарч байна шдээ”, “Оройтлоо ш дээ. Өлсөөд байна...”, “Талх зоогло хөгшөөн”, “За тэгээд талхаар хуураад хонуулчихав даа”, “За юу гэж дээ...” хэсэг хугацааны дараа. “За за өлсөх нь гайгүй болчихсон юм чинь өнөөдөр мацаг барьсугай” гэж тушаал гаргаад шууд ороо засна. Ийм өдөр хоног миний амьдралд зөндөө байсөөн. Одоо ч байсаар л байна. Цаашид ч байх хандлага ажиглагддаг л юм.
Би бас заримдаа гайхдаг юм. Эмэгтэйчүүд яаж амжуулаад байнаа? Гэж. Би оройдоо гэртээ хариад хоолоо хийх гэж өөртэйгээ жинхэн дайн зарладаг шд. “Одоо босоод хоолоо хийе л дээ Батболд оо”, “Ээ жоохон суугаадхая л даа. Ядарч байна шдээ”, “Оройтлоо ш дээ. Өлсөөд байна...”, “Талх зоогло хөгшөөн”, “За тэгээд талхаар хуураад хонуулчихав даа”, “За юу гэж дээ...” хэсэг хугацааны дараа. “За за өлсөх нь гайгүй болчихсон юм чинь өнөөдөр мацаг барьсугай” гэж тушаал гаргаад шууд ороо засна. Ийм өдөр хоног миний амьдралд зөндөө байсөөн. Одоо ч байсаар л байна. Цаашид ч байх хандлага ажиглагддаг л юм.
Гэтэл эмэгтэйүүд, орж ирээд л шууд
хувцасаа солиод л хоолруу орно. Яаж тийм эрч хүчтэй, уйгагүй, залхуугүй байдаг юм бүү мэд. Харин эрчүүд бол тийм л байх ёстой юм шиг боддог. Би хааяа Дарханд
гэртээ очихоороо оройдоо хоолоо хийчихсэн ээжийгээ ганц өдөр ч болов гар амар
өнжүүлэх юмсан гэж хичээдэг л юм. Гэхдээ залхуурч халгаж явж явж арай гэж хоолруу
оронгуут ээж ороод ирдэг. Яахав заримдаа амждаг л даа. Гэхдээ миний хийсэн
хоолонд ээж ядаж хуруугаа нэг удаа хүргэхгүй бол хоол хачин амтгүй болдог. Аав
бол шууд л бараг мацаг барьна. Аавыг ч буруутгах аргагүй л дээ. Бүтэн 27 жил
амттай хоол идсэн хүн чинь яаж ганц бие залуугийн өөрийгөө аргалах гэж хийдэг
хоолыг идэх юм бэ? Тийм биз дээ. Манай аав уг нь их хээгүй, элдэв аашгүй янз
бүрийн юм голж шилээд байдаггүй амар хүн. Гэхдээ хоолны тал дээр бол ярилтгүй
шүү дээ. Гадуур хооллох тун дургүй, ээжийн гарын хоолноос өөр хоол амтгүй. Үдийн
цайгаа хүртэл гэртээ ирж уудаг хүнд угаасаа арга ч гүй л дээ. Явж явж хамгийн
янгууч нь би мөртлөө хориглосон юм маань л биш бол юу ч хамаагүй идэж байдаг
хүн юм билээ шд. Гэхдээ би стандарт хүмүүсээс хэцүү л дээ. Халуун ногоо, чихэр,
алкохол, гаазтай ундаа хэрэглэж болохгүй. Элдэв амтлагчтай ч хоол идэж
чадахгүй.
За за зүсэн
зүйлийн юм бичсээр байтал 20 минь өнгөрсөн байна. Англи хэлрүүгээ явсугай.
Тэрнээсээ өмнө үүнийг постолсугай.
1 comment:
Lucky Club - Lucky Club Live Casino website
Lucky Club offers you a virtual casino with over luckyclub.live 600+ slot and video poker games and slots. Click to see our exciting promotions! Join Now and get your Sign Up
Post a Comment