Аааа .... цаг ямар их үрж байна аа...
Бизнесээ эхэлчихсэн, би аймар баяртай байгаа. Би бас ажилаасаа гарчихсан, баярлаад байх нь ч хайшаа юм гэхдээ боломж гэж бодоод байгаа. Гол нь ажилд ор гэсэн шахалт ирээд удаж байна, би өөрөө ч орохгүй бол болохгүй нь гэж бодоод яваад байна. Иймд нэг юм болох л байх. Хамгийн гол зүйл нь: Би өмнө нь бодож байсан шигээ ажилаасаа гараад хувийн бизнесээ эхлүүлчихвэл өөрийнхөө хүссэнээр өөрийгөө хөгжүүлээд, амжиргаа залгаад үнэн жаргалтай амьдрах нь байна шүү дээ гэсэн бодол талаар үрэгдэж цаг аймар үрээд байнаа.
Хувь хүнийхээ хувьд би юм уншиж, судалж, мэдлэг нэмж, өөрийгөө хөгжүүлж байх дуртай хүн. Гэхдээ үүнийг нэлээд хүчтэй шахалтан дор хийдэг хүн бололтой юмаа. Жишээ нь англи хэлний мэдлэг маань ТОЕФЛЬД бэлдэж байх үед л бодитойгоор мэдэгдэхүйц нэмэгдсэн байх жишээтэй. Илжиг модон худрагандаа гэж давчдаж байж л юм хийдэг муухайн монгол зантай хүн юмаа би.
Тэгээд ингэж бодлоо л доо. Долоо хоног бүрийг ямар нэг судалгаанд бүтэн зориулдаг байвал ямар вэ гэж. Арай үр дүнтэй байх юм болов уу? Тэгэхгүй бол хиймээр, судалмараа, сурмаар юм зөндөө байнаа. Үндсэнд нь гурав л ангилж болж байна. Тэргүүн эгнээнд бизнесийн тухай судалгаа. Энэ дотроо санхүү, нябо, компаний засаглал, менежмент, маркетинг (энэ бүр аймар ноцтой асуудал), хууль эрх зүй, шинэ технологи, судалгааны арга зүй гээд явж өгөхнээ. Аа бас удирдлагын арга барил гэх юмуу харилцаа гэх юмуу - хүнээр юм хийлгэж сурах тухай асуудал байна. Хамт юм хийе гэсэн хүмүүс намайг л хараад байдаг, би сүпер баатрын дүрд тоглоод би өөрөө хийхгүй бол эд муусайн чадахгүй дэмий юм хийчинэ гээд байдаг тийм нэг муу зуршил яваад байна.
Дараа нь мэргэжлийн мэдлэг буюу програмчлал, мэдээллийн технологи. Би бас санхүүгийн магистр хүн л дээ. Гэхдээ яагаад ч юм програмчлалаа өөрийн мэргэжил гэж бодоод байдын шд. Энд судлах юм ёстой үстэй толгойноос их байнаа. Веб технологи чинь юу болоод яагаад яачихсан гэнэ вэ? Зөндөө олон аргаар, зөндөө олон төвшинд хийдэг болчихсон юмуу, яг яасын бэ? Тэр үүлэн технологи чинь сервэр дээр байгаа спеэйсрүү холбогдох тухай энгийн зүйл биш юм биш үү? Бас яагаад байгаамбэ дээ? iOS, Android, Windows mobile нтр бас намайг хаяад явж өглөө. Хөөрхий муу систем програмчлал л түүл өөрчлөгдөөс өөр гавьтай өөрчлөлт гараагүй юмдаг уу даа. Мэдэхгүй байнөө тэхдээ. Үүнээс гадна програмчлал биш шинэ технологиуд маш их анхаарал татаад эхэллээ. Мэдрэгчтэй дэлгэц, дрон - нисэгч төхөөрөмж, бичил камер, утасгүй холбоо, интернетэд суурилсан харилцаа холбоо ляля пяля. Хардвэйрийн төвшинд ийм их дэвшил гараад эхэлвэл програмчлалын маш том хоосон орон зай буюу зах зээл гарч ирэх учиртай. Ая яа яа уншмаар, үзмээр юм ямар их байнаа...
Өөрийгөө хөгжүүлэх талаар хийх ажил ч их байна. Жишээ нь гитар. Хэдэн жилийн өмнө сурсан жижигхэн гацуурханаа ч олигтой тоглохоо больсон байна. Шинээр дуу суръя, барилт суръя, фингэр стайл суръя, гадаад хэл дээр дуулдаг болъё гэснээс гадаад хэл аягүй сонирхол татаад байгаа. Англи хэл одоо болно дөө. Одоо тасралгүй ашиглах тухай л асуудал болохоос дүрэм үзэж ханалаа ш дээ. Одоо харин өөр хэл сурдаг юмуу бодол төрөөд зүгээр сууж чадахаа байлаа. Жишээ нь орос хэл, солонгос хэл хоёр байна. Орос хэлийг 5 - 7 анги хүртэлээ ердөө л 2 жил үзсэн. Гэхдээ тухайн үед тун боломжийн ойлголцдог болсон байсым шүү. Гол нь аймар сонсголонтой санагдаад байдгымаа.
Солонгос хэлний тухайд амархан санагдаад байдаг юм. Яахав дуудлага нь явдалтай л даа. (Жоохон бөөрөнхий хэлтэй хүнд зохидог хэл үү гүй юу). Гэхдээ боломжийн санагдаад байдаг юм. Өгүүлбэрийн бүтэц адилхан, цагаан толгой нь амархан дадлагын боломж өндөр гэх мэт. Бас Хятад, Испани хэл их сонирхол татаж байгаа. Эдгээрийг заавал аймар төвшинд сурах албагүй л дээ. Ахуйн төвшинд сурчихад болно гэж боддог юм. Англи хэл бол бизнесээ явуулах хэл учраас өндөр төвшинд байх ёстой.
Зөвхөн гитар, гадаад хэл ярихад л ийм их юм боллоо гэж үү? Гэтэл цаана нь харилцаа, бусад хөгжим, дуу, уран зохиол, фитнес спорт, түүх, газар зүй гээд зөндөө сэдэв (сэдэв шүү, дотроо зөндөө агуулгатай) үлдээд байнан шдээ...
Тиймээс оройтойгүй дээрээ эхдэг юмуу даа. Стив Жобс өглөө болгон энэ өдөр сүүлчийнх бол юу амжуулах байсан бэ гэж өөрөөсөө асуудаг байсан гэдэг. Би яг тэгэж асуумааргүй байна. Тэгэж асуувал байдал эсрэгээр эргэнэ. Харин үхэх хүртэлээ юу мэдсэн баймаар байна вэ? гэж асуумар санагддаг. Хариулт нь дээрх бүхнийг...
1 comment:
Post a Comment