Monday, June 23, 2008
Sugar
Манайд нэг төмөр сав байдаг юм. Манайх элсэн чихэр аваад л тэр савандаа бүгдийг нь хийчихдэг. Намайг бага байхад тэр савны яг амсараар нь таараад дүүрдэг байлаа. Гэтэл сүүлийн хэдэн жил савныхаа амсараар дүүрэхээ байчих юм. Сүүлрүүгээ бүүр нэлээд доошилчихсон. Одоо дундуураас арай дээхнүүр нэг кг болж байгаа. Сонин байгаа биз. Элсэн чихэрээ дэлгүүрийн элэктрон хил дээр тавьж үзэхэд яг л нэг кг-г заадаг. Оруулж ирээд хийхээр дундуур байдаг... Төмөр сав л том болоод байх шиг байгаа юм даа. хэхэ. Францад билүү дээ... Тийн тийм Луврийн музэйд шиг санагдаж байна. Нэг кг-н жинтэй цагаан алтан туухай байдаг гэдэг. Тэр туухайгаар анх кг гэдэг нэгжийг тогтоож түүнээс харьцуулж хүндийн хэмжээг хэмждэг болгожээ. Жишээн дээр тайлбарлавал: Ямар нэгэн шалтганаар дэлхийн бүх жинлүүр буруу заадаг болчихвол тэр туухайг дээр нь тавьж байгаад нэг кг гэдэг хэмжээг тохируулна гэсэн үг юм. Энэ бол нэг кг хэмжээний тогтсон загвар... Тэр туухай жижигрэсэн болов уу? Хэвээрээ байгаа болов уу?
Labels:
Индэр дээрээс
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
эбо, Юу ч гэсэн стандартчилал хэмжил зүйн үндэсний төвд очоод кг-ын эталоноор нь эхлээд нэг шалгаадхаарай. Тэгээд болохгүй бол Луврын музейрүү очиж үзэхээс өөр аргагүй л юм байна даа, хэ хэ ...
Post a Comment