Эмх замбараагүй бодлууд энд тэндээс толгойруу тогшино. Тог тог тог....Эмх замбараагүй ажилууд энд тэндээс балбана. Тас няс, түн пан, түмпэн шанага... эмх замбраагүй бодолд ороогдохоороо энийг ч бодохгүй тэрийг ч бодохгүй болохын тулд зүгээр л унтаад өгнө. Гэхдээ зүүдэнд нөгөө бодлууд маань бас л ороод ирнэ. Харин авууштай нь би тэдгээр бодлуудыг бодох шаардлагагүй болж бодлууд өөрсдийгөө бодож үргэлжлүүлэх болдог. Би харин ойлгох үүрэгтэй. Гэхдээ ойлгодоггүй юмөө. Ялгаагүй л шаналгаа...
Эмх замбараагүй ажилууд энд тэндээс шалахад эхнээс нь гүйцэтгээд явахаас өөр гарцгүй болно. Сайтар бодож байгаад эхлээд гүйцэтгэх ёстой ажилаа олно. Гэхдээ тэр ажил нь хамгийн онцгүй ажил нь... Тэрийг хийчихвэл 2 дахь ажлыг нь хийж болно. Даанч эхний ажилд сонирхолгой, хоёр дахь ажилд нь сонирхолтой байгаа тул эхний ажилаа хийхгүй. Эхний ажилаа хийгээгүй учир хоёр дахь ажилаа хийж болохгүй. Тэгээд л бөглөрөл, бөөгнөрөл үүснэ дээ...
Эмх замбараагүй бодол энд тэндээс тогшино. Тог тог тог. Хийсэн бүтээсэн юмгүй байтал цаг хугацаа урсана чаг чаг чаг. Цаг хугацаа та чаг чаг гэхээ түрхэн ч атугай болиод намайг хүлээ л дээ. Би таны явдлыг гүйцэхгүй байна. Эмх замбараагүй бодлууд та нар тогшихоо түр азна л даа. Би та нарын шуугианд юу ч ойлгохоо болиод байна. Учир авцалдаагүй үйл явдлын цуглуулгаар амьдрал минь дүүрлээ. Өөр замаар явах юмсан. Уйтгартай, гунигтай өнгөөр цаг хугацаа минь будагдлаа. Өөр өнгийг өөрөөсөө ялгаруулах юмсан.
No comments:
Post a Comment