Утгын чимэг наадамд зориулж бичсэн өгүүллэгээ орууллаа.("Ах дүү нинжа") Харамсалтай нь "Утгын чимэг"-т өгүүллэгээ өгч чадсангүй ээ. Уг нь өгчихсөн бол хичнээн сайхан. Шалгарахгүй байсан ч хамаа алга. Гэхдээ яг сэтгэлийн гүнд бол бас шалгараад мэргэжлийн жүжигчид миний өгүүллэгийг уншаасай гэж хүсч л байна. Түрүүлэх тухай бол харин юу ч бодоогүй. Энэ харин ёстой үнэн. Гэтэл одоо хар даа. Шалгарах нь байтугай шалгаруулах комис нь ч миний өгүүллэгийг уншихгүй нь байна шүү дээ. Ёстой онцгүй юмаа.
Би уг нь тэр өдөр өгчихье гэж их бодсон юмаа. Даанч яг тэр өгөх ётой сүүлийн өдөр нь манай дарга гэж нэг юм баахан ажил даалгаад жан жан гээд болдоггүй. Тэгээд амжсангүй. Өглөө нэг л ажмих шинжгүй болчихоор нь найзыгаа уг нь дуудах гэсэн холбогдож чадаагүй. Холбогдож чадаагүй ч гэж дээ, мессеж бичсийн уг нь. Утгын чимэг наадамд өгүүллэгээ өгөх гэсэн юмаа гэж хүмүүсийн хажууд ярихаасаа санаа зовоод мессеж бичсэн ухаантай. Тэгсэн найз маань уншаагүй байгаамдаа. Тэгээд л болсонгүй дээ. За яахав, амьдрал дуусах болоогүй шүү дээ...
Хамгийн инээдтэй нь утгын чимэг болох гэж байгаа тухай мэдээл маш бага байх юм. Энэ тухай мэдээлэл сонингын булангаас арай хийн олж уншсан нь материал хүлээж авах сүүлчийн хугацааны өмнөх өдөр байлаа. Марзан байгаа биз. За тэгээд амжихааргүй шиг болоод явчихаар нь интернетээр хэн нэгэнрүү нь явуулчихъя гэж бодсон чинь монголын зохиолчдын эвлэлийн вэб сайт ч байдаггүй юм байна. Хичээл ном гайгүй болохоор сэтгэлээрээ монголын зохиолчдын эвлэлд зориулж вэб сайт хийж өгдөг юм билүү дээ. Нээх мундаг биш ч гэсэн мэдээллийг нь байнга шинчлээд байх боломжтой, холбоо барих хаяг утастай жирийн нэг вэб сайт хийж өгие дөө. Хөөрхий муу зохиолчдын эвлэлийн хороо.
No comments:
Post a Comment