Tuesday, June 8, 2010

Виз-нд орох тухай

Виз-нд орох тухай

Гадаад орны виз хүсэх гэж нэг том ажил байнаа. Мөнгөтэй баян хүн бол асуудалгүй гарчихдаг, эсвэл ажил хэрэг, жирийн зугаалга энэ тэр бол хөнгөхөн гарчихдаг. Харин амьдран суух аж төрөх болохоор нэлээд хүндрэлтэй асуудал болдог. Энд би нэгэн өөр төрлийн виз хүсэх олгох тухай өгүүлэх болно.

Та виз хүсч виз олгогч дээр очлоо гэж бодъё.

Эхлээд виз олгогч гадаад байдлыг харна. Ер нь виз олгочихож болчихмоор ч юм шиг санагдвал ярилцлагад оруулна. За ярилцлагад орлоо. Заавал өндөр мэдлэгтэй, гадаад дотоод хэлээр ус цас ярьдаг байх албагүй. Харин виз олгогчийг инээлгэж чадаж байвал гайгүй өндөр оноотой. Гэхдээ ч ер нь бол албагүй л дээ. Бүүр нь нэг ДҮП, ДҮП юм яриад дургүйг нь хүргэчихгүй бол туршилтын хугацаанд орохыг зөвшөөрнө. Гэхдээ туршилтын хугацаанд ортол нэлээд хэдэн удаа ярилцлаганд орно гэдийг анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд дуудаж ярилцланд оруулж ч магадгүй. (Ихэвчлэн виз хүсэгч өөрөө хөөцөлдөж байж ярилцлагад ордог юм.) Хэрэв дуудагдаж байгаа бол сайнын тэмдэг. Гэхдээ л энэ бол туршилтын хугацааг эхлүүлнэ гэсэн санаа биш. Зүгээр л виз олгогч танд итгэж эхэлж байна гэсэн үг юм. (үгүй ч байж магадгүй. хэхэ)

За туршилтын хугацаа эхэллээ. Туршилтын хугацаа бол өөрийнхөө хэн болохыг харуулах цаг. Ер нь бол виз олгогч виз хүсэгчийн мөн чанарыг танихыг зорих болно. Булайгаа дэлгэв дээ. Согтож, шогтож, охид хүүхнүүдийг хараад хий алдаж “шалчига” гэж болохгүй шүү дээ. Тэгвэл тэгээд л виз цуцлагдлаа гэсэн үг. Яахав зарим нэгэн зөөлөн сэтгэлтэй виз олгогчид виз хүсэгчид дахин боломж олгож итгэл үзүүлэх нь бий. Гэхдээ л энэ нь эхнийх шигээ байхгүй шүү.


Хамгийн чухал нь туршилтын хугацаанд виз хүсэгч нь өөрийн хөрөнгийн баталгаагаа гаргаж үзүүлэх ёстой. Ерөнхийдөө бол эхнээсээ виз хүсэгч нь өөрийн хөрөнгийн баталгааг хэсэг хэсгээр харуулсаар байх бөгөөд (хувцаслалт, худалдан авах чадвар, эдэлж хэрэглэж буй эд зүйлс) туршилтын хугацаанд бүүр нотлон харуулах учиртай юм. Зарим виз олгогчид зөвхөн бодит хөрөнгийн баталгаанд тулгуурлаж виз олгодог бол зарим нь боломжит хөрөнгийн баталгаанд тулгуурлан визийг олгоно. Жишээлбэл виз хүсэгч нь өндөр ур чадвартай, ухаалаг нэгэн байх юм бол тэрээр ирээдүйд бодит хөрөнгөтэй болох нь гарцаагүй гэж үзээд виз олгож болно. Эсвэл виз хүсэгч нь ирээдүйтэй албан тушаалд ажилладаг байж болно. Тэгвэл илүү хялбар ч виз олгогдож магадгүй. Эс бөгөөс виз хүсэгчийн хамаатны хэн нэгэн нь бидний ярьж заншиснаар том гар байж болно. Тэгээд түүнийг татаж хулгай хийж болдог албан тушаалд хүргэж чадахаар байх бөгөөд тийм ч төлөвлөгөөтэй байх юм бол үүнийг бараг бодит хөрөнгийн баталгаатай дүйцүүлэн үзэж виз олгогдоно доо.


Хэрэв виз олгохоор шийдвэрлэсэн бол виз хүсэгчтэй гэрээ байгуулна. Үүнийг гэрээ-лэлт гэж нэрлэдэг ба гэрээг үйлдсэний баталгаа болгож бөгж солилцдог. Энэ нь хийсвэр чанарын хэдэн зүйл заалттай байсан нь орчин үед нэлээд өөрчлөгдөж гэрээг цуцлах тохиолдолд хөрөнгийн талыг авна гэх мэт бодит заалтуудтай болж өөрчлөгдсөн байна. Хэрэв гэрээ хийх хугацаа арай болоогүй гэж үзэх юм бол “гэрээг заавал үзэглэх болно” гэсэн утгатай бас нэгэн амлалт, ёслол үйлдэнэ. Үүний баталгаа болгож мөн бөгж солилцоно. Үүнийг сүй тавих гэж нэрлэдэг.


Ээ дээ виз хүсэх ч явдалтай ажил шүү дээ.

No comments: