Friday, August 6, 2010

Мөнгөө яаж үрэх үү?

Багтаж ядсан мөнгөтэй хүн шиг л сонсогдож байна уу? Тийм биш л дээ. Харин ч хумсийн чинээхэн юмаа яажшуухан хүртээмжтэйгээр хүргэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.

Миний цалин гэж шалихгүй юм бий. Гамтай хэрэглэж, өөрөөсөө хүртэл харамласных хоёр сарын цалин маань бараг бүтэн байж байна. Одоо харин үрэхгүй бол бүүр гар загатнаад болдоггүй ээ. Ийм "их мөнгөтэй" байж үзээгүй хүний шинж байхдаа. Хэхэ.

Хэрэгцээ шаардлага гэвэл тоймгүй олон юм бий. Дээрээс нь шунал нэмэгдээд дийлдэх юм биш. Харсан болгоноо л авчихмаар байна. Харамсалтай нь хүрэхгүй юм чинь чухал хэрэгтэй гэдэгээ л сонгох хэрэгтэй болно гэсэн чинь ингэхэд би яг мөнгө үрэх ёстой билүү гүй билүү гэдгээ бас бодох ёстойгоо саналаа... Ээж маань хэлэхдээ “чи мөнгөө хуримлуулж бай,хожим хойно хэрэг болно. Чамайг тусдаа гаргахад мөнгө багадахгүй шүү!!!” гэсэн юм. Ээжийн хэлдэг түмэн зөв. Айлд амьдрах угаасаа тухгүй. Тиймээс тусдаа гарахын төлөө байгаа бүхнээ зориулах л хэрэгтэй. Гэхдээ байгаа маань үнэхээр шалихгүй шүү дээ. Тэгээд хаа хол байгаа тусдаа амьдралын төлөө одоо байх сайхан бас шаардлагатай зарим зүйлсээсээ татгалазана гэхээр тэнэг хэрэг шиг санагдаад байх юм. Мэдээж амин чухал шаардалагатай зүйлсээсээ татгалзаагүй гэдгийг ойлгож байгаа биз дээ.

Тэгэхээр одоо мөнгөө үрвэл яаж үрэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ер нь тэгээд оновчтой зөв зарцуулах төсвийн төсөл гаргаад ээжид өргөн барьвал батлагдах ч юм билүү хэн мэдлээ.

Хамгийн түрүүнд хэлний курсад сууж болж байна. Хэлний асуудал үнэхээр хүндрэл бэрхшээл дагуулж байгаа. Дутуу хагас ярьдаг, дутуу хагас ойлгодог, дутуу хагас бичдэг, дутуу хагас хүнд үнэлэгддэг байх үнэхээр муухай. За бусдад ямар харагдах ч дүүрч, өөрт үнэхээр онцгүй. (худалч хүний нээрээ олон гэдэг билүү үнэхээр олон гэдэг билүү /бодолхийлэв/) Үүнээс гадна өөр нэгэн чухал далд санаа байдаг юм. Энэ бол хилийн чанадад суралцах. Аав ээж хоёр маань "сурч болох юм биш үү" л гээд байгаа юм. Хамаагүй ээ би сурна. Тэгэхээр хилийн чанадад суралцахад мөнгө хэрэгтэй, мөнгө байхгүй бол тэтгэлэг олох хэрэгтэй. Тэтгэлэг олохын тулд миний тухайд бол Тофелийн оноо хэрэгтэй. Нөгөө асуудлын голд цутгаж мөрөн болгож байгаа биз. Иймээс л хамгийн түрүүнд хэлний курсад суух нэн чухал хэрэгцээ шаардалага байгаа юм даа. Хилийн чанадад сурахаар явбал тусдаа гарах гэж толгой өвдөхөө хэсэг болино доо.хэхэ.

Дараагийн чухал зүйл бол утас авах. Утсаа ээждээ өгчихсөн (угаасаа аймар эмэгтэйлэг утас байсиймөө). Ээжийн утас гэж үхдэггүй нэг лай дутуу хагас ажилаад, ээжтэй холбогдоход маш төвөгтэй болоод байсан юм. Үхээгүй болохоор нь "дээрээс нь шээчихэж" болохгүй ээжид байгаад л байсан болохоор нь утас солих нэрээр би аваад ээжийг нэг бүтэн ажилдаг юмтай болгож сэтгэл амарсан даа. Иймээс өөртөө утас авах ажил байна.

Чухал биш боловч хүсч байгаа хувилбарууд:
Ямар нэгэн спортлог, гуалиг, эрүүл тийм нэгэн зүйлд мөнгөө зарцуулж болж байна. Жишээлбэл усан бассейн. “Том болоод ажил хийдэг болохоороо усан бассейнд явна даа” гэж дандаа боддог байж билээ. Гэтэл том болчихсон, ажил хийдэг болчихсон мөртлөө одоо болтол яваагүй л байна. Ийм хэлсэндээ, бодсондоо хүрдэггүй эр хүн байж болох уу даа?! Гэхдээ усан бассейний төлбөр өөрөө жаахан өндөр, хамгийн гол нь дагалдах бусад эдлэл хэрэгсэл, зардал нь өндөр юм билээ. Малгай, бандааш, шил гээд баахан юм авах болдог. Тэр нь жаахан үнэтэй. Хямдхан бас байдаг л даа, гэхдээ чанаргүй юм хоёр дахин зардал гаргадаг болохоор чанартай, үнэтэйг нь л сонгох болдог.


За яахав бассейн үнэтэй байгаа бол талбайн теннисээр хичээллэж болж байна. Бас л аль багын боддог байсан спорт. Аль арван жилд, бүүр тодруулбал 8-р ангид байхаасаа сонирхож эхэлсэн боловч мөн л өдий болтол хичээллээгүй л байна. Тэнэг байгаа биз. Сонирхсон, бодсон юм бол яагаад хэрэгжүүлсэнгүй вэ гэж. Энэ их учиртай, гэхдээ дараа яримз... Талбайн теннис ч мөн зардалтай гэхдээ мэдээж бассейнээс бага.

Бүүр зардалгүй гэвэл бодибилдинг л байна даа. Би ямар уураг муурагийг нь авч ууж авдран цээжтэй, аймар дөрвөлжин юм болох гэж байгаа биш. Тэгээд ч тийм хүн чухам үнэндээ бол муухай харагддын. Дээрээс над шиг намхан хүн тийм дөрвөлжин бүдүүн болчихвол шалаар нэг юм харагдах байлгүй, болье чи минь... Ер нь боди муухай юм байна, болилоо, төсвийн төслөөс хаслаа. /аргаа барвал явдаг л байх даа/

Өөр нэг юм байнаа. Шунал л даа. Энэ бол яах аргагүй шунал. Ус авах гэсийн... хэхэ. Найз маань нисэх дээр ажилаж байгаад өөр тийшээ явж байгаатай холбогдуулан Дути Фрий дэлгүүрээс сүүлчийн захиалга авч байгаа юм. Тэнд үнэртэй уснууд ёстой ёоз ёозоороо байдаг гэнээ. Тэгээд усаа сонгох санаатай түшиг орсон чинь шанель, версаж нар байдаггүй юм байна. Нэг тиймэрхүү. Гэхдээ би түшигээс нэг ус сонгосон л доо. Найздаа захичихсан, нөгөөх маань дути фрий үнийг нь надад хэлэх учиртай юм. Сонсож байгаад л шийддэг байх даа.

Ээждээ ийм төсөл өргөн барьвал усны асуудал дээр хориг тавьдаг болов уу яадаг бол. Ерөнхийлөгч бол шууд хориг тавьна. Гэхдээ гишүүдийн дэмжлэгээр тэрбумаа авч болдог л юм билээ.Усгүй бол хүүг нь охид тоохгүй байна гээд л хэлээд үздэг байх даа.

Ядаж байхад менежир гэж нэг юм цалингаа буруу бодоод амралтын мөнгийг илүү оруулчихсан юм байна. Би тэрэнд нь хөөрөөд байсан чинь энэ найман сарын эхний хагас цалингүй гэх шив дээ.Дуракийг дээ.

7 comments:

Anonymous said...

taalagdaj bn shuuu. my nz ch mundag l da

Batbold said...

Bayarlalaa. Bur iluu taalagdahiig hicheeh bolnoo. kkk

Pingo said...

hihi.bodoh l asuudal bn.minii huwid bol geriinhee paarnuudiig solih, bolkoondoo haalt hiih ntr geed asuudal zondoo bn.minii bodloor bol ehleed nekhii awaad uzuul yaadag bol.hawar nehii 2500-tai bsn.harin odoo 8000 bolchood aljeen.isuul toms luuwan awah heregtei.tegeed 12sard zaruul 4-5 nugarna.buur bolku bol bond hudaldaj aw.ene 2 ch hadgalah gedeg tom asuudaltai lda.isuul lizingeer mashin aw.tegeed ajliin bus tsagaar haltuur hii.UB-DARKHAN UB-ERDENET geh met.mashin bol benziniihee mongiig olchino.bas karmaanii mongiig olchno.hamgiin goy ni taniig oor ajil eswel bair awahad zeeliin baritsaa bolj ogdog sain taltai.

Shonhoo said...

Бассейнд сэлэх... дундаж цалинтай хүнд бол сард 48000 төгрөг (долоо хоногт 3 удаа 4 долоо хоног)-ийг эрүүл мэнд, бие бялдрынхаа төлөө зарцуулахад уул нь боломжийн л мөнгө. Яахав эхлэлтийн хөрөнгө оруулалт л бага зэрэг шаардана. Тухайлбал төв бассейнд хичээллэгчийн карттай болох, эрүүл мэндийн үзлэг болон хувцас хэрэглэлд мөнгө зарцуулна. 2 дахь сараас эхлээд ачаалал чинь багасаад ирнэ шүү дээ. Тиймээс би бол бассейнд яв гэж зөвлөмөөр байна.
Теннис (софт or газрын)бол зуны улиралд л хичээллэх боломжтой, учир нь Монголд зааланд теннис тоглох боломж тэр бүр олдоход хэцүү л байх. Би ч бас теннисээр хичээллэх гэж сонирхож л байсым байна.
Бодибилдинг... яахав ээ, цээжээ задлах хэмжээнд явахад боломжийн. Тэгэхийн тулд заавал өдөр болгон явах шаардлагагүй юм билээ, дор хаяж 1 хоног өнжөөд явах ёстой юм гэсэн. Сард 40000 орчим төгрөг л шаардана. Би бүртгүүлсэн өдрөө яваал бусад өдрүүдэд дур хөдлөөгүй юу эсвэл ажил үнэхээр их байсан уу аль нь болохыг одоо болтол мэдэхгүй байгаа ч очиж амжихгүй байсаар хугацаагаа дуусгасан да. Харин бассейнд бол ажил ихтэй байсан ч яаж ийгээл яваал байдаг байсын, хэ хэ...

Batbold said...

Pingo, bi mongo ureh tuhai yarij baihad chi oloh tuhai yariad baih yum. Ene chin buduuleg baina shuu. Shonhoo, bi harin ter ehleltiin mongonii tuhai l yariad baina l daa. Sariin dundaj tolbor ni bugd oiroltsoo yum bilee. Ehleltiin horongo oruulaltaaraa eremblegdchihsen yum.
Odoo gehdee ali ali ni ongorch baih shig baina doo. Helnii coursed suuh gsn chin mongo duttsan geel bodchih. (Us avtsan kkk)

Na... said...

Хэ хэ, яаж мөнгөтэй болж мөнгөө үрэх үү? Амралт төгсгөлрүүгээ дөхөөд ирсэн чинь мөнгө дуусаад авах юм ихсээд байхын. Мөнгөтэй болохын тулд хурдан ажилдаа ормоор ч юм шиг, гэхдээ бас амралтын төлөвлөгөө арай биелэх болоогүй байгааг бодохоор амралт арай урт үргэлжилдэг бол ч гэж бодоод байх шиг... хэ хэ...
Нээрээ нэг ус авахымсан гээл... чи ирээдүйн зарлагын төлөвлөгөө батлуулаад байхымаа бас, ха ха...

Batbold said...

Ккк хөгшин чинь мөнгөө үрээд дуусцан. Ус аваад хэлний курсэд суучихсан. Тэгээд ёстой "хоггүй" болсон доо. Менежир цалнинг маань буруу бодож түрүүлж оруулсан нь ёстой болсон байна лээ. ТЭгээгүй бол хэлний курсэд сууж чадахгүй байхгүй юу... Дурак чинь бас тэгэж байгаад хэрэгтэй хүн шүү...