Tuesday, August 17, 2010

Ойлгомжгүй

Би амьд хөгжим сонсох дуртай. Гэхдээ Playtime үзтэлээ хүндрээгүй. Хэхэ. Өөрөөр хэлбэл би рок хөгжмийг сайн ойлгодоггүй. Үүнийг “Би Нирвана сонсдоггүй” гэсэн ганцхан өгүүлбэрээр баталж болж байна. Би хөнгөн зөөлөн рок хөгжим сонсох дуртай. Хүнд, чанга, метал хөгжим сонсдоггүй. Ойлгодоггүй.



Би Хип хоп сонсох дуртай. Гэхдээ бас л сонсдог ойлгодог мэдэрдэг хүмүүсийн хажууд бол сонсдоггүйтэй адил. Үүнийг “Надад 2pac нээх гоё санагдадгүймаа” гэдэг өгүүлбэрээр бас баталж болж байна.ккк. Гэхдээ би рокийг бодвол хип хопийг нь илүү сонсдог байсан. Илүү ч ойлгодог байх. Үүнийг Эминем, 50 цент, Др.Дрей, Снүүп Догг, Жаруль зэргийг сонсох дуртай гэдгээр баталж болж байна.

Харин Поп хөгжмийг бол сонсох дуртай. Учир нь би Майкл Жексоныг сонсох дуртай. Рок ч тэр, хип хоп ч тэр хүндрэхээрээ ойлгомжгүй, тэнэг санагдаад байдаг юм. Учиргүй хараагаад, хашгираад л, үзэгч хүн амьтанруу дунд хуруугаа гозойлгоод л, үсэрч цовхроод... би үнэхээр ойлгодоггүймөө. Тэнэг санагдаад байдаг юм. Мэдрэл муутай шааруудав дээ л гэж боддог.

Эцэст нь тас далийгаад нэг юм хэлэхэд манай охин дүү шүдээ угаачихаад бүлээн ус гоожуулж амаа зайлаад, бүлээн усаа хааж хүйтэн уус гоожуулаад нүүрээ угаасныг ойлгоогүй. Үнэхээр яаж л хичээгээд ойлгосонгүй.

No comments: