Барим тавим бариттай юм бичнээ. Уржигдар орой буюу 2010.08.02-ны орой манай найз монгол караокед орсон бөлгөө. Гараад машиндаа суугаад найзуудаа хүргэж өгөөд манай гадаа иртэл түрийвч нь байдаггүй ээ. Бараг дөрвөн зуун тавин мянган төгрөг байсан тул машид ихээр харамсав. Намайг суулгаж аваад явсан газруудаараа эргэж яваад монгол караоке-н үүдэнд ирвэй. Манайд иртэлээ машинаасаа буугаагүй бөгөөд ямар нэгэн байдлаас түрийвч гээх юм болоогүй юм байна. Иймд монгол караокед л гээсэн байх магадлалтай тул яваад орлоо, бид хоёр.
Барменээс асууруун: Энэ үүнэнд унасан барьсан түрийвч хараагүй биз. (Үүдний сандал дээр нь хальтхан суусан юм байна.) Би түрийвчээ гээчихэж.
Бармен өгүүлрүүн: Би юу ч хараагүй. ... Та нар сонин юмаа. Гарч яваад өчнөөн удаж байгаад орж ирэх юм. Дөнгөж эндээс гараад хэлсэн бол өөр ш дээ. Газар дээр нь шалгаал л өгнө ш дээ.
Найз өгүүлрүүн: Гүй ээ, түрийвч гээгдэхээр юм болоогүй юмаа. Эндээс гараад л шууд машиндаа суугаад явсаар байгаад ирж байнаа. Машинаа хоёр гурав дахин онгичлоо. Байсангүй ээ. Бидний орсон өрөөнд хүр орсон юмуу?
Бармен: Хүн орчихсон байгаа. Одоо наадах чинь бидний асуудал бишээ. Та нар яваад зөндөө удлаа ш дээ. Би та нарыг гарахад эд зүйлсээ мартаагүй биз гэж сануулсан, та нар инээлдээд л гарсан ш дээ. Гэлээ.
Найз маань өрөөг хэн цэвэрлэсэн, тэр хүнтэй уулзмаар байна гэж, өнөөх нь дээр байгаа болж таарч, тэр хүнээ дуудаж өгөхийг хүсч, тэр нь ирж яваагаас болж бяцхан хэрүүл болов оо.
Найз маань хамт караокед орсон найзуудаасаа аль дээр асуучихсан байсан бөгөөд нэгний утас холбогдохгүй байсан нь холбогдож түүнтэй сайтар ярьж шалгаагаад хэллээ. “За мань цагдаа дуудлаа. Хөгшөөн, чи тоглоод байгаа бол одоо гаргаад өгчих. Чи хамгийн сүүлд гарсан юм байна ш дээ “ гэлээ. Цаадах нь аваагүй гэвэй. Ингээд цагдаа дуудлаа.
Цагдаа ирээд найзыг маань болон газрын эзнийг хэсэг байцаатал газрын эзэн манай өрөөнд орж камер харъя гэвэй. Камер байсан юм бол яагаад бидэнд өмнө нь бичлэгээ харуулж болсонгүйг би ойлгосонгүй. Тэртэй тэргүй тэдний ажилтан аваагүй юм бол юунаас нь айхав дээ. Би ХААН банкинд ажиллаж байхад харилцагчид мөнгө алга болчихлоо, иргэний үнэмлэх алга болчихлоо гэсэн хэрэг үүсэхэд би өрөөндөө дагуулж орж камер шүүж үзүүлдэг л байсан. Ямар нэгэн хорио цээр байхгүй л санагдах юм. Банк караоке хоёр өөр байдаг юм байлгүй дээ гэж бодоод л өнгөрлөө.
Тэгтэл цагдаа гарч ирлээ. Тэрээр өгүүлрүүн: Чиний түрийвч чинь цамцны чинь өврийн карманд түнтийгээд мэдэгдэж байна. Чамайг орж ирэхэд товойгоод мэдэгдэж байна. Гарахад чинь ч мөн товойгоод андашгүй юм байна. Чи эндээс түрийвчтэйгээ гарсан байна. Өөр газар гээсэн байх гэвэй. Ингээд эрэл мухардаж маргааштай золголоо.
Найз маань өргөдөл бичээд цагдаад өгөх гэж байтал сүүлд ярьсан найз нь утасдаж түрийвч нь өөрт нь байгааг дуулгажээ. Тэрээр хамгийн сүүлд өрөөг шалгатал найз маань түрийвчээ буйдан дээр мартаад гарсан байсан юмсанжээ. Тэгэхээр нь тоглохоор шийдээд авчихсан юмсанжээ. Цагдаад өргөдөл гаргаж өгөх гэж байгаа гэхээр нь гаргаж өгч байна. Түүнээс орой өгье гэж бодож байсан гэнээ.

Дүгнэлт: хуулийн мэргэжилтэй хүмүүс цагдаа дуудахаас айдаггүй юм байна. Ухаан нь хэрэв би найзынхаа түрийвчийг аваад тоглосон бол цагдаа дуудахаас нь өмнө буюу тэр орой нь надад байгаа гээд хэлчих байсан байх. Төрийн цагдааг тэгэж хүндрүүлээд яахав дээ.
Хамгийн гол дүгнэлт: Тэр муу цагдаа камер огт хараагүй. Юу ч үзээгүй. Зүгээр газрын эзний талд үйлчилж, гарч ирээд шал худлаа юм зохиож ярьсан байна. Цагдаад итгэхийн арга алгаа.
No comments:
Post a Comment