

Бас нэг онцгүй нь энд монголын томоохон хотууд болох Дархан, Эрдэнэт гэсэн хотууд тэмдэглэгдээгүй. Цөөхөн хэдэн хот байгаа, гэхдээ дандаа далий нэрээр тэмдэглэгдсэн байгаа.
Энэ зураг дээрх линкүүд бол аймгуудын нэр. Цааш нь орохоор тухайн аймгийн тэмдэглэгдсэн сумдууд бий. Зуун мод хотыг Dzuunmod гэх жишээтэй.

http://weather.msn.com/region.aspx?wealocations=Mongolia

Windows 7 дээр зөв бичигдсэн байдаг нь сайшаалтай.
Жишээ 4: Янз бүрийн хэл дээр вэб сайтууд байнаа. Нэлээд том интернешнел сайтууд. Гэтэл монгол хэлээр үг ч байхгүй. Албани малбани гээд гээд Европод ёстой ад болсон улсуудын хэл хүртэл давхиж явахад манай монгол хэл байдаггүй ээ. Ётой гомдмоор. Олон хүнийг хамарч ярьдаггүй болохоор л тэгдэг байхдаа. Гэхдээ байнаа яааааагг яс юман дээрээ тэр динзавартай хамт амьдардаг африк, энэтхэгийн хавьцаа амьдардаг нөхөд чинь бүгд интернетэд ордоггүй л байхгүй юу даа. Монгол чинь хаа очиж нийтээрээ боловсролтой болсоных, цахим хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийх ер нь дийлэнх нь интернетэд ор... /хэсэг бодолхийлэв/... орох гээд байгаа шүү. /Хэхэ. Аймар бантсан уу?/
http://www.bbc.co.uk/worldservice/languages/index.shtml
Иймээс монгол залуусаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, эх хэлээ, эх орноо дэлхий дахинд таниулцгаая.
Бяцхан онигоо: Манай найз хэлвэй – Чингисээс хойших хаадууд жоохон олигтой байсан бол өдийд дэхий даяараа монголоор ярьдаг байхгүй юу... /цагтаа бид дэлхийг эзэлж, эрхшээж, захирч, зандарч л явсан улс даа/
No comments:
Post a Comment