Намрын өглөө сэрэх тоолондоо би инээмсэглэдэг. Намрын сэнгэнэсэн агаар биед минь ороод буцаад гарахдаа инээмсэглэл болж гарах шиг санагддаг юм. Нэг л өөр сэрүүхэн, ариухан, амттай агаар... Үе үе сэв сэв гэж салхилах нь бүүр ч сайхан. Сэтгэлийг бүүр уяраагаад догдлуулчихна. Ямар нэг сайхан учрал болох гээд ч байгаа юм шиг, ямар нэгэн сайхан мэдээ сонсох гээд ч байгаа юм шиг.
Намрын алтан шаргал өнгө нүдэнд нэг л дулаахан. Намрын шар нар хамаг хурцаараа тусах мөртлөө нэг л илчгүй байдаг нь хамаг сайхан илч өнгөө намрын бусад зүйлс шингээчихсэнд байдаг байхаа. Навч, өвс, ногоо намрын нарны илчийг шингээж нүдэнд дулаахан шар өнгөтэй болсон байдаг. Голын ус нь харин намрын агаарыг шингээж тунгалаг, ариухан, сэтгэл сэргээм сэрүүхэн болсон байдаг.
Навчис газарч хөглөрч хөлийн аясаар хүнд үлгэр эсвэл зуныхаа дурсамжыг ярих шиг шажигнан дуугарна. Хөнгөн салхины зөөлөн аясаар харин хөг ая нийлүүлэн дуулна бас бүжиглэнэ.
Намрын тунгалаг агаар хамар сэнгэнүүлэхэд би дуртай
Навчсын сэрчигнэх чимээ чих гижигдэхэд би дуртай
Уул талын өнгө алтан шар болоход би дуртай
Ус голын өнгө тунгалагшин ариусахад би дуртай
Дуу аялмаар, шүлэг хэлмээр, дурлалтай учирмаар намрын өнгө, чимээ, үнэр... Хэлэх сайхан үг байхгүй, зүгээр л санаа алмаар сайхан.
13 comments:
Sain boljee
Гоёлын байна
Bi durtai gdge heterhi ih bichje bas namr gdge het nurshad bn
Амарбаясгалан
Fuck you
Хог хог
Хог хог
Yu be
Энэ эх мөн үү
Gy bolje👌ghde jhn eh bish zohiol shig sanagdaad bn😶
ymar teneg mal be
Ллл
Eenee Eenee
Post a Comment