2011 оны 1 сарын 11 өдөр. Амьдралдаа мартамгүй дурсамжтай өдөр маань болж өнгөрлөө, Учир юун гэвэл байрныхаа түлхүүрийг гардаж авлаа л даа. Эко констракшны туранхай бор охин хаана байгаа билээ гэж ухаж байгаад, дэлбэ үсрээд скочоор боочихсон цаасан хайрцагтай таван хэлхээ түлхүүр өглөө. Май гээд л болоо... Ингээд л би байрныхаа түлхүүрийг авчихлаа гэж үү?
Хоёр жилийн өмнө компани байгуулах болоод бүртгэлийн газар нь компани байгуулж өгдөг хэсэг нөхдөд мөнгийг нь төлөн компаниа байгуулав аа. Үгийн далимд хэлэхэд тэд нар чинь их шуурхай, найдвартай зүгээр юм билээ. Нэг нь надад 60-р байгуулж өгие гэсэн нөгөө нь 50-р хийж өгие гээд үнэ цохиод захиалгыг маань авчихсан. Бүх бичиг баримт юм хумыг маань бүрэн бүрдүүлээд бидний хүссэн нэр дээр компаний гэрчилгээг авч өгөх ба биднээр сонгуулсан өнгө хэлбэр бүхий тамганы хамт гардуулж өгнө. Гардуулахдаа их сүртэй ээ... Алд цэнхэр хадган дээр тамга тавиад “За баяр хүргэе, таны компанын ажил үйлсэд амжилт хүсье” гээд өгч билээ. Авч байхад ямар их догдолж, ямар их баярласан гээч. Ингээд л хувийн компанитай боллоо доо гэж бодохоор амжилт хамрын үзүүрт үнэртэж, жоохон тонгойх төдийд тэрхүү амжилтыг үмхээд авах юм шиг төсөөлөгдөж байлаа шүү дээ.
Гэтэл одоогийн олон залуучуудын шүдний өвчин болсон толгой хоргодох газрын түлхүүрийг өгч байж ядаж баяр хүргэе ч байхгүй. Тэнэгдүүхэн ч юм шиг... Гэхдээ яахав дээ, тэртэй тэргүй байрандаа орж болж байгаа юм чинь гэж бодоод орой нь байрандоо очтол түлхүүр маань таардаггүй ээ. Хаалга нь бөөн тоос шороо байсан болохоор олигтойхон мөрлөөд ч түлхэж чадсангүй. Тэнд дээр доор хоёр давхарт хоёр байр үзэж байсан болохоор би манараад буруу давхарынхаа буруу халгатай ноцолдоод байгаа юм болов уу гэж бодлоо. Тэгээд миний санахын дээд давхарт л үзсэн байх ёстой боловч одоо манараад мөн ч байж магадгүй санагдсан хаалгандаа түлхүүрээ шургуулж орхилоо. Дотор нь хүмүүс яриад байна шүү. Буцаагаад сугалаад авчихлаа. Түлхүүр чинь яасан чимээтэй орж гардаг юм бэ дээ. Нөгөө хүмүүс хаалгаруугаа дөхөж ирж байгаа нь сонсогдож байна, гялс гүйгээд шатруу очоо наасан...ккк. Нүдний булай юмаа, хаалгаа санадаггүй.
Хагас сайн өдөр нь нүүвээ. Миний эд хогшил гэж ганц марк 2 дүүргэх юм л байх шив дээ. Хаа очиж найзтай байх сайхан юмаа. Гурван найзтайгаа дөрвүүлээ хоёрхон удаа ухас хийгээд 12 давхарт бүх л хогшилоо гаргаж орхилоо. Вот, одоо хэдүүлээ хоолонд орноо. Нэг найзын маань санал болгосоноор барбекүй орлоо. Хоол сайхан байсөөн, ороогүй удсан болохоор бүр ч сайхан байлаа. Гэхдээ энэ тухай ярих юм алга.
Гэртээ хариад хоёр тавиур угсарч тавиад л тавьлага бэлэн. Маргааш нь босч баахан ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хогийн шүүр, сав тэргүүтний аваад цэвэрлэгээндээ орлоо. Үзлийн шал чинь ямар заваан байсын бэ? Ганц мөр хөндлөнгөөр нь яваад л харахад шалны алчуур пад хар. Нэг юм угааж дууссан. Гэхдээ дахиад угаахгүй бол надад бас л дутуу л санагдаад байгаа юм.
Өчигдөр аав мессенжирдэж байна.
- За тохижиж байна уу?
- Хэрэндээ болчихсоон
- хоол унд хийж идэж байна ? күй энэ аавыг, миний хоол хийж идэхгүй байгааг хаанаасаа олоод мэдчихвээ...
- Одоогоор талхаар л амьдарч байна даа
- Өө боль л доо Боб
- Зүгээр дээ ааваа, шилийн сайн эрчүүд чинь долоо хоногийн өлийг морин дэл дээр дуулаад өнгөрөөдгийн. Ирхэд чинь амьд л байж байна”
- За энэ 5 дахид очино. Тэсч л үзээрэй.
Тэгтэл удалгүй ээж ярьж байна.
- Сайн уу миний хүү?
- Сайн сайн
- Хоол унд хийж идэж байна уу? Хоёр туучий чинь хоорондоо мэдээлэл авалцчихаж дээ.
- Одоогоор хийгээгүй л байна.
- Хүшээ юу ярьж байгаан бэ чи чинь? Тэгээд яаж амьдарч байгаан?
- Өдөр нь хоол идээд л орой нь талх зооглоод л унтаад өгнө дөө.
- Тэгэж болохгүй шдээ, хоол хийж идээрэй за юу?
- За, за.
Аавтай холбогдоогүй нь тодорхой. Тэгсэн бол шууд л чи чинь хоол хийж идэхгүй яваад байгаа юмуу гээд л буух байсан. Гэхдээ хоёр хашир намайг хоол хийж идэхгүй явж байж мэднэ гэдгийг урьд орой нь ярилцаж л дээ...
Санаа зовоод орой дэлгүүр орлоо. Юмны үнэ чинь ямар аймар өссийн бэ? Айлд амьдарсан нэг жил хагаст би мах, гурил, ногооны төрлийн юу ч аваагүй болохоо саналаа...
4 comments:
За баяр хүргье. Ингээд одоо амьдраад байж дээ. Тусдаа гарахын нэг сайхан зүйл нь бүхнийг өөрийн хүссэнээрээ... хоолоо хийсэн ч тэр, тавилга эд хогшилоо байрлуулсан ч тэр, гэр орноо цэвэрлэсэн ч тэр... зурагтын сувгаа солисон ч тэр, хөгжимөө чангалсан ч тэр... гээл... Өө бас яаж ч оройтож орж ирсэн оройтлоо гэж лекц унших хүн байхгүй, ха ха...
Уншаад байсан чинь яаг надад тохиолдсон зүйлсүүд болсон байна. Хоолоо хийж идэж байна уу? Битгий хоолгүй яаваад байгаарай? Мах байгаа юу?.... бла бла бла... Шөлтэй хоол хийж идэж байгаа биз дээ? Битгий дандаа хуурай хоол хийж идээд байгаарай!!! гээл, ккк...
Надад лав тусдаа гарсанаар ажиглагдсан нэг л онцгүй зүйл байгаа. Тэр нь жижигхэн зүйл байсан ч (скоч, 00 цаас...) санхүүжилт бүгд чамаас гарна, хэ хэ.... Зардал бол шууд хэд дахин нэмэгддэг юм билээ, ккк...
Баярлалаа. хэхэ. Зардлын тухай ч ярих юм алга, цаашдаа ч өсөх хандлагатай. Гэхдээ миний хувьд оюутан болоод айлын хажуу өрөөнд амьдарч байсан болохоор цоо шинэ зүйл ч биш л дээ. Харин өөрийн байртай байна гэдэг цоо шинэ мэдрэмж байна. Үнэхээр nice байгаа. Тавьлагаа ирэхээр чамайг гэртээ урьнаа.
Ajiltai yu ajiltai, bairtai yu bairtai odoo gants l ym dutuu bna daa tiimuu Batboldoo ;)
Хэхэ. Хүн болгон л хэлээд байгаа юм. Гэхдээ би төлөвлөж яарахгүй байгаа. Өчигдөр Чойномын жаргал зовлон гэдэг шүлэг уншлаа. Тэнд нэг ийм мөр байна.
"...Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй...". Сурах эрдэм дуусаагүй, явах газар барагдаагүй болохоор дутуугаа гүйцээх тухай, тэр тусмаа бусдыг жаргаах тухай бодож, яарахгүй л байна.
Post a Comment