Харри Хогвардаа бэтгэртлээ санаж байлаа. Сургуулиа, цайзаа, цайзынхаа нууц хаалгыг, хий үзэгдлүүдийг басхүү хичээлээ (шидэт уусмалын багш Снейпээс бусад) багш нараа, ууль шувуугаар ирдэг шууданг, Их танхимд болдог дайллагыг, цамхгийн унтлагын өрөөнд тавиастай дөрвөн хөлтэй ороо, Дархан цаазат шугуйн сахиул Хагридын ойн цоорхойд байх урцад зочилсноо санагалзана , ялангуяа шидтэнгүүдийн наадах дуртай (өндөр модонд өлгөсөн зургаан цагираг, нисдэг шүүр унасан арван дөрвөн тоглогчтой) квидичээ юу юунаас илүүтэй үгүйлнэ.
Харриг гэртээ ирэхэд Вернон ах нь хамгаас түрүүнд сурах бичиг, саваа, нөмрөг бас шинэ загварын Нимбус-2000 шүүр гээд шидтэй бүхнийг нь хураан авч шатны хөндийд хийгээд цоожилж орхижээ. Бүтэн зунжингаа сургуулилаагүй Харриг квидичийн багт тоглуулна гэж үү? Харри зуны даалгавраа хийж чадахгүй буцлаа гэхэд эднийхэнд ямар пад байх вэ дээ? Дарслигийнхан бол шидтэнүүдийн нэрлэдгээр (цусандаа ид шидийн ширхэг ч ийлдэсгүй) мааглуудын нэг бөгөөд тэдний ихэнх нь шидтэнтэй нэг гэрт амьдрахыг ичгүүрт тооцдог. Ид шидийн ертөнцөөс салахын түүс болохдоо Вернон Харригийн Хэдвиг уулийг хүртэл торонд хорьсон билээ.
Харри энэ гэр бүлийнхнээс тун сондгой харагдана. Нагац Вернон нь өтгөн хар сахалтай, хүзүүгүй, бүдүүн эр; нагац эгч Петуниа нь болохоор морин толгойтой (морин толгойтой гэхээр харь гаригийн хүн төсөөлөгдөж байна ), ясархаг хүүхэн; харин Дадли цайвар үстэй торой шиг ягаан амьтан.
Гэтэл Харри тэс өөр давжаа, туранхай биетэй, гялалзсан ногоон нүдтэй бас хэзээ ч хэвэнд ордоггүй тас хар үстэй. Тэгээд цохон дээрээ аянгын цахилааг санагдуулам нарийхан сорвитой.

*
Харри сургууль, шилтгээн, нууц хонгил, хий үзэгдэл, хичээл ном, багш нараа (гэхдээ шидэт уусмалын хичээл заадаг Снеггийг биш шүү) бас их танхимд нийтээрээ иддэг хоол ундаа санаж байлаа. Шилтгээний хамгийн дээр байдаг унтлагын дугуй өрөөн дахь дөрвөн хөлтэй ор нь хичнээн сайхан гээч. Уульнууд шуудан зөөгөөд л бас Хориотой ойн цоорхойд сайхан сэтгэлтэй ойн сахиул Хагрид суудаг юм. Ялангуяа шидтэнгүүдийн тоглох дуртай квиддичээ бүр ч их үгүйлж байв. Өндөр модон дээрх зургаан цагариг хөөрөгч дөрвөн бөмбөг шүүр унасан арван дөрвөн тоглогч.
Вернон ах нь зээгээ гэртээ авчраад хамгийн түрүүнд сурах бичиг, шидэт саваа, жанч, шинэ загварын <<Нисдэг лус-2000>> шүүр зэрэг шидэт зүйлүүдийг нь хураан авчээ. Энэ бүхнийг шатны хонгилд хийгээд цоожилчихсон аж. Зуны даалгавраа хийх эсэх нь Дурслийханд огт хамаагүй хэрэг. Гэтэл Харрийг бэлтгэл сургуулиа хийхгүй бол тэнхимийн шигшээгээс хөөх болно. Судсанд нь ид шидтэний дусал ч цус байхгүй жирийн хүмүүсийг шидтэнгүүд магл гэдэг нь тэдний хэлээр <<эгэл хүмүүс>> гэсэн үг юм. Бүгд биш ч гэлээ эгэл хүмүүсийн хувьд гэртээ шидтэн байлгах нь шившигт тооцогдоно. Ид шидийн ертөнцтэй ямар ч холбоогүй байхын тулд Вернон ах маань Букля уулийг хүртэл цоожтой байлгана.
Харри хүү Дурслийн гэр бүлд онцгой содон байлаа. Вернон ах нь болохоор өтгөн хар сахалтай хүзүү гэхээр юмгүй намбатай эр. Харин Петунья эгч нь морь шиг царайтай туранхай цонхигор бол улаан хацартай, цайвар цагаан царайтай Дадли болохоор торойтой тун ч төстэй.
Харри бол жижигхэн туранхай, дугуй шилнийхээ цаанаас орчлон хорвоог гялалзсан ногоон нүдээрээ харна. Хөө шиг хар үс нь ямагт арзайж, духан дээрх цахилгаан шиг нарийхан сорви нь арван нэгэн жилийн тэртээ Харрийг Дурслийн гэрийн үүднээс олж авахад тохиолдсон эмгэнэлт явдлын гэрч болон хоцорчээ.

***
Яагаад Хогвардаас ямар ч сураг чимээ ирэхгүй байна вэ? Аль ч шидтэн, ямар ч жатгачаас сураг алга гэж үү? (Хогвартс ч тун аюултай газар юмаа. Дүүрэн хараал жатгачтай ) Хэнээс нь ч хамаагүй сураг дуулахсан, атаат дайсан Драко Малфой ч байсан хамаа алга, Хогвард зүүд зэрэглээ биш гэдгийг л нотолж байвал...
*
Сургуулийнхаа хэнээс ч хамаагүй ямар ч хамаагүй сураг дуулах юм сан. Эвлэршгүй байдаг Драко Малфой байсан ч хамаа алга. Хогвартс зүүд биш байсан гэдгийг л итгүүлж байвал болоо.
***
Дадли цодгор гэдсэндээ тогтохгүй байгаа өмдөө татлаа. Тэгснээ ихэд сэжиглэнгүй өнгөөр:
- Чи яагаад бут руу ингэж сүрхий хараад байгаа юм бэ гэж асуухаар нь,
- Ямар шившлэгээр энэ бутыг шаахаа ( ) бодож байна гэчихэв.
Дадлигийн цулцгар царайд тэвдсэн шинж тодорч ирээд, эргэж гүйх зуураа,
- Болио...ооч чи. Чамайг ш...шид үзүүлэхийн бол аав гэрээсээ хөөнө гэсэн шүү. Тэгвэл чи хаашаа явах юм бэ, чамд ямар найз нөхөд байх биш... гэлээ. Харин Харри,
- Жиггэри покэри-скүигли уигли! гэж сүржин дуржигнуулав.

Дадли бүдүүн гэдсэндээ тогтохгүй шувтрах өмдөө татна.
- Чи яагаад бут руу ингэтлээ ширтээд байгаа юм бэ? гэж Дадли сэжиглэнгүй асуув.
- Шившлэг хийж байгаа юм. Тэгвэл сайн шатна даа.
Дадлийн торойнх лугаа хацар нь цайж буцан гүйх зуураа ээрч:
- Чи... чи... тэгэх ёсгүй. Чамайг ид шид үзүүлэх юм бол гэрээсээ хөөнө гэж аав хэлсэн. Харин... чи хаачих вэ дээ? Чамд найз нөхөд байхгүй юм чинь! гэлээ.
- Жокер-покер, фокус-покус, фигли-мигли гэж Харри сүрдүүлэн дуржигнууллаа.

Петуниа хоолны дараа зочдоо амттанаар дайлахаар гаатай чихэр задалж байтал гэнэт цонх онгойн томоо гэгчийн ууль шувуу сүр сархийн орж ирээд хатагтай Мэйсоны толгой дээр баахан захиа унагачихаад буцаад нисээд явчихав. Хатагтай Мэйсон шулмаас ч муухай орь дуу хадаан ухаан жолоогүй байшингаас гарч гүйлээ. Харин нөхөр нь дотор үлдээд Дарслигийнханд эхнэр нь том, жижиг ямар ч шувуунаас сүнсээ зайлтал айдгийг хэлээд тэд чухам яагаад ийм наргиан хийж байгааг удтал шалгаав ( ).
Харри шалны модоо барин яахаа ч мэдэхгүй зогсож байтал Вернон ахынх нь жижигхэн нүд шөвөг шиг гялалзсаар давшилж ирлээ. (Энд нүд нь биенээсээ тусдаа давшилаад явж байх юм ) Тэгээд уулийн авчирсан захиаг далайн,
- Наадхаа унш! Чанга уншаатах! хэмээн хашгичив.
Эрхэм ноён, Поттер
Бид энэ оройн хорин нэгэн цаг арван хоёр минутад таны оршин суугаа газарт Хийсгэх тарни хэрэглэсэн гэсэн тагнуулын мэдээлэл авлаа ( ).
Насанд хүрээгүй шидтэнгүүд сургуулиас гадуур шид үзүүлж болохгүй гэдгийг та юу эс андах вэ, хэрэв ийм зүйл ахин давтагдвал (Насанд хүрээгүй шидтэнүүдийг хазаарлах (морины хазаар л байх даа ) тухай 1875 оны <> заалтын дагуу) сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авах болно.
Үүний ялдамд шид үзүүлэх чадваргүй иргэд (маагл)-ийн дунд байхдаа ид шид үзүүлэх нь Олон улсын ид шидтэн, илбэчдийн хорооны тушаалыг ноцтой зөрчих аюултайг анхааруулж байна.
Зун амралтаа сайхан өнгөрүүлээрэй.
Таныг хүндэтгэсэн,
Ид шид хэрэглэх хэлтсийн дарга Мафалда Хопкирк (Сэрүүн сэрүүн гэхэд арай л сэрүүн нэр өгчээ )
Ид шидийн яам
Харри шалны модоо барин яахаа ч мэдэхгүй зогсож байтал Вернон ахынх нь жижигхэн нүд шөвөг шиг гялалзсаар давшилж ирлээ. (Энд нүд нь биенээсээ тусдаа давшилаад явж байх юм ) Тэгээд уулийн авчирсан захиаг далайн,
- Наадхаа унш! Чанга уншаатах! хэмээн хашгичив.
Эрхэм ноён, Поттер
Бид энэ оройн хорин нэгэн цаг арван хоёр минутад таны оршин суугаа газарт Хийсгэх тарни хэрэглэсэн гэсэн тагнуулын мэдээлэл авлаа ( ).
Насанд хүрээгүй шидтэнгүүд сургуулиас гадуур шид үзүүлж болохгүй гэдгийг та юу эс андах вэ, хэрэв ийм зүйл ахин давтагдвал (Насанд хүрээгүй шидтэнүүдийг хазаарлах (морины хазаар л байх даа ) тухай 1875 оны <
Үүний ялдамд шид үзүүлэх чадваргүй иргэд (маагл)-ийн дунд байхдаа ид шид үзүүлэх нь Олон улсын ид шидтэн, илбэчдийн хорооны тушаалыг ноцтой зөрчих аюултайг анхааруулж байна.
Зун амралтаа сайхан өнгөрүүлээрэй.
Таныг хүндэтгэсэн,
Ид шид хэрэглэх хэлтсийн дарга Мафалда Хопкирк (Сэрүүн сэрүүн гэхэд арай л сэрүүн нэр өгчээ )
Ид шидийн яам
*
Петунья эгчийг зочиддоо гаатай шоколад бүхий хайрцаг өргөн барьж байх үед гэнэтхэн өрөөний цонх нээгдэн асар том ууль далавчаа саржигнуулсаар нисэж ирээд хатагтай Мейсоны толгой дээр захидал унагааснаа харанхуй цэцэрлэг рүү нисэж одлоо. Хатагтай Мейсон үхлийн тухай мэдээлэгч ирландийн хий үзэгдлээс ч дутахааргүй муухай хашгиран гэрээс гарч гүйлээ. Ноён Мейсон тэндээ үлдээд, эхнэрийгээ ямар ч шувуунаас хамаагүй айдаг, иймэрхүү наргианыг ойлгохгүй гэж тайлбарлаж байлаа.
Харри шал угаадаг модоо барьсан хэвээр гал зуухандаа зогсож байв. Вернон ах нь жижигхэн нүдээ шулмас шиг гялалзуулсаар дөхөж ирээд:
- Унш! Чанга унш! гэж уулийн авчирсан захидлыг Харрийн хамрын өмнүүр даллан хашгирав.
Харри захидлыг авлаа. Тэгээд уншихад:
<<Эрхэм ноён Поттер!
Таны оршин суугаа газарт өнөө оройн хорин нэгэн цаг арван хоёр минутад Левитацын шившлэг хэрэглэсэн тухай мэдээлэл бид хүлээн авлаа.
Насанд хүрээгүй шидтэнгүүд сургуулиас гадуур ид шидийн арга хэрэглэх хориотой гэдгийг та мэднэ. Хэрэв энэ явдал дахин нэг удаа давтагдвал насанд хүрээгүйчүүдийг ид шид хэрэглэхийг хязгаарлах тухай Зарлигийн дагуу (1875 он, зүйл С) дээр дурдсан сургуулиас хөөх болно.
Мөн ид шид үзүүлж үл чадах иргэдийн (эгэлчүүдийг) анхаарлыг татахуйц ид шидийн ямар ч үйлдэл Илбэчин, ид шидтэний олон улсын холбооны нууцлалын журмын дагуу хуулийг ноцтой зөрчсөнд тоогцогдох болно гэдгийг анхааруулъя.
Амралтаа сайхан өнгөрүүлээрэй!
Хүндэтгэн ёсолсон, Муфалда Хмелкирк
Ид шидтэний яамны ид шидийг хэтрүүлэхтэй тэмцэх хэлтэс>> гэжээ.

Шид хэрэглэвэл энэ өрөөнөөс гарч болох ч Хогвардаас хөөгдөх болохоор яалтай ч билээ? Сургуулиасаа хөөгдчихвөл энэ Улаан төглийн гудамжинд хэзээ ч өөдөө нар үзэхгүй. Шөнө сарьсан багваахай толгой дээгүүр нь эргэлдэхгүй болсныг Дарслигийнхан сайн мэдэж байгаа, Харри одоо нэгэнт гар мухарджээ (Харри Дарслигийнханы толгой дээгүүр шөнө сарьсан багваахай эргэлдүүлээд байсан бололтой ). Добби түүнийг Хогвардад өртөж мэдэх ямар нэг аюулаас аварсан ч юм бил үү, гэтэл одоо Харрид өлсөж үхэх аюул нүүрлээд байдаг.
*
Ид шид хэрэглээд хорионоос гарчихвал Хогвартсаас хөөгдөх юм чинь ямар нэмэр байх билээ. тэгээд ч Улаан модон гудамжинд сайн сайхан юм болно гэж бодолтгүй. Нэгэнт л шөнө сарьсан багваахай болоод хувиргахгүй юм хойно шөнө тайван унтаж болно гэдгээ Дурслийхан мэдэж байлаа. Одоо Харрид тэдний эсрэг хэрэглэх зэвсэг байхгүй.
Хогвартсад учирч болох ямар нэг аюулаас Добби түүнийг аварсан ч байж болох л юм. Гэтэл түүнийг энд өлсөж үхэх аюул хүлээж байдаг.

Хатагтай Вийзли өглөөний унд бэлтгэн сав суулга тачигнуулан, хайруулын тавагт зайдас шарах зуураа гэм хийсэн хөвгүүд рүүгээ зэмлэсэн харц чулуудна. Басхүү <<ер нь юугаа бодож явдаг улс вэ, та нар чинь>>, <<итгэхийн аргагүй юм>> гэхчилэн бувтнах ажээ. Тэгээд Харригийн тавганд найман зайдас хийж өгөнгөө,
- Таныг бол ер буруутгах юм алга (Ямар ч утгагүй өгүүлбэр зүй ). Артур бид хоёр ч бас танд санаа зовж л суулаа. Баасан гарагт Роны бичсэн захидалд хариу ирэхгүй бол таны хойноос явдаг юм бил үү гэж өчигдөр орой ярилцсан юм. Гэхдээ л хууль бус машинаар нутгийн талыг туулна гэдэг ч дээ, (гэх зуураа Харригийн тавганд нүдэлж шарсан гурван өндөг нэмэв) аягүй бол таныг хүн амьтан хараа байлгүй гэлээ.

Хатагтай Уизли пийшингийн дэргэд зогсоод өглөөний зоог бэлтгэн зайдас шарах зуураа гэмшсэн хүүхдүүдээ ширүүн харцаар харж:
- Юу бодсоныг чинь би ойлгохгүй юм... Yнэхээр итгэх арга алга... Харин Харри чи ямар ч буруугүй шүү гэж хэлээд түүний тавганд найман зайдас хийж өглөө. Тэснээ:
- Артур бид хоёр чиний төлөө санаа зовж байсан юм. Яг өчигдөр бид хэрэв баасан гарагт хариу захидал ирэхгүй бол чиний хойноос явъя гэж шийдэж байлаа. Гэхдээ чи бодоод үз л дээ. Нутгийн хагасыг нууц машинаар туулна гэдэг чинь! Хэн нэг хүн харсан байлгүй дээ! гэж хэлээд хатагтай Уизли өндгөн жаврай гурвыг нэмж хийлээ.

- Би үүнийг авч болох уу гээд Драко дэрэн дээр байгаа хорчийсон гарыг заахад ноён Боргин эцэг Малфойгийн жагсаалтыг хаяж, түүний дэргэд гүйн хүрээд,
- Лаа асаагаад зоовол зөвхөн барьж байгаа хүндээ гэрэлтэж тусладаг юм. Хулгайч, дээрэмчин хүнд жинхэнэ хэрэгтэй эд дээ. Таны хүү ч нүдтэй байна шүү гэхэд,
- Миний хүү хулгайч, дээрэмчнээс илүү гарах байх гэж найдаж байна хэмээн Малфой хүйтнээр өгүүлээд,
- Гэхдээ сурлага нь сайжрахгүй бол тэдний дунд очиж магадгүй л юм гэж нэмэв (Малфой ч хэцүү газар очих шахсан байна шүү ).

- Ааваа та надад үүнийг өгөхгүй юм уу? гээд Малфой хатсан гар хэвтэж байгаа лангууг заан мухлагийн эзний үгийг таслан хэлэв.
- Алдрын гар! Энэ гарыг аваад ассан лаа бариулах аваас танаас өөр хэн ч түүний гэрлийг хардаггүй юм даа. Хулгайч дээрэмчдийн сайн анд! Ноёнтон таны хүү ч сайн мэдэж байна шүү! гэж Горбин хэллээ.
- Хүү маань хулгайч дээрэмчдээс арай өөр зүйл сонирхоно гэж найдаж байна хэмээн ноён Малфой хүйтнээр сийгүүлэн хэлэв.

Снейп Зул сарын баярыг цуцалсан мэт хачин царайлав. Тэр хоолойгоо засаад,
- Дамблдор багш аа, энэ хөвгүүд <<Насанд хүрээгүй шидтэнийг ид шид хийхийг хориглох>> тогтоолыг уландаа гишгэж, үнэ бүхий хуучин модонд (хуучин мод гэж юу байдгыг үнэхээр мэдэх юм алга ) маш том хохирол учруулсан шүү дээ. Ийм хэрэг тарьсан хүмүүс… гэтэл Дамблдор,
- Эднийг яаж шийтгэх нь МакГонагал багшийн хэрэг байх аа, Сэвэрус. Тэд байранд нь байдаг болохоор МакГонагалын хариуцах ажил болно гэж тайвнаар өгүүлэв. Тэгээд МакГонагал багш руу эргэж,
- Би найр руу эргэж орлоо, Минерва. Хэдэн юм зарлах хэрэгтэй байна. Сэвэрус, гаръя хоёулаа. Маш амттай харагдсан нэг бялууг би идэж үзмээр байна ( ) гэхэд Снейп тэднийг МакГонагалтай орхин өөрийнхөө өрөөнөөс туугдан гарсандаа болоод Харри, Рон хоёр руу хорт могойн харц чулуудав (Хөөрхий Снейп бүр өрөөнөөсөө туугдан гарсан байна шүү). МакГонагал тэднийг уурласан бүргэдийн нүдээр ширтсээр байлаа.

Снеггийн нүүрэнд тодорсон инээмсэглэл дорхноо алга боллоо. Өвлийн амралт өөрчлөгдсөн гэвэл л ингэх байсан байх даа.
Тэрбээр ханиалган захирал руу хандан:
- Профессор Дамблдор гуай, энэ хүүхдүүд бага насны хүүхдийн хийх ид шидийг хязгаарласан хуулийг зөрчиж маш үнэтэй уд модыг сүрхий гэмтээсэн шүү... Энэ бол танхайрсан явдал... гэлээ.
- Тэднийг шийтгэх асуудлыг профессор МакГонагалл шийднэ биз. Танай тэнхимд суралцдаг болохоор та л хариуцах учиртай. Би цайллага руу явлаа. Минерва та хэд хэдэн юм зарлах хэрэгтэй. Явъя Северус минь биднийг ямар сайхан бялуу хүлээж байгаа гээч! хэмээн Дамблдор тайван хэлэв.
Харри, Рон хоёр луу хорт могойн харц чулуудсанаа Снегг багш захирлыг дагалдан танхимаас гарлаа. Шүүгдэгч хүүхдүүд тэднийг хатуу боловч шударгуу харцаар ширтэх профессор МакГонагаллын хамт үлдэв.

Ягаан торгон даашинз өмссөн бүдүүн хүүхэнтэй ( ) тосон будагны зургийн ард Гриффиндорын цамхаг руу орох нууц хаалга байдаг билээ.
Тэднийг ойртон ирэхэд <<Нэвтрэх үг>> гэж хүүхэн асуусанд Харри <<Аа...>> хэмээн түгдрэв.

Тэд үглэн ярих хөрөг хангир жингэр хийх баатрын дуулганы дэргэдүүр өнгөрч нарийн чулуун шатаар өгсөн, ягаан торгон даашинзтай тарган хатагтайн хөргөөр далдлагдсан Гриффиндор шилтгээний нууц хаалганд хүрлээ.
- Нууц үг? гэж ойртон буй хүүхдүүдийг хараад хатагтай асуулаа.
- М-м-м... гэж Харри санах гэж буй мэт дүр үзүүлэн гүнгэнэв.

Харри цочсондоо дуу алдсаныг хэн ч сонссонгүй.
Ургамлын үндэсний оронд шавар шороо болсон, жижигхэн муухай нялх хүүхэд сугаран гарч ирэх нь тэр. Түүний толгойны оройгоос навчнууд ургажээ. Тарландсан цайвар ногоон арьстай тэр хүүхэд уушигныхаа чадлаар бахирч байгаа бололтой (Ёстой аюултай муухай нялх хүүхэд байна даа ).

Харри тэсэлгүй уулга алдсан боловч түүний дууг хэн ч сонссонгүй.
Шороонд дотроос үндэсний оронд шороо болсон хэлбэр дүрсгүй бяцхан амьтан шиг юм гарч ирлээ. Яг орой дээр нь навчис ургасан байх агаад цайвар ногоон хальстай, янз бүрийн өнгийн толботой тэрээр үзтэл хашгиран байх мэт.

Цэнгэлдэх хүрээлэн даяар падхийх чимээ чангаар нүргэлээд, Роны дохиурын буруу үзүүр ногоон гэрлээр буудахад тэр нь Роны гэдсэнд онож, Рон арагш годройтон унахад (Аймаар аймаар Роны дохиурынх нь буруу үзүүрээс ногоон гэрэл буудан, Роны гэдсэнд онож, Роныг арагш годройтуулан унагасан байна шүү ),
- Рон, яана аа! Чи зүгээр үү гэж Хермионе хашгирав.
Рон юм хэлэхээр амаа нээтэл үг гардаггүй. Оронд нь тэр нэг их том хэхэрсэнд хэдэн сам хорхой амнаас нь гаран өвөр дээр нь унав .

Цэнгэлдэх хүрээлэн даяар чанга дуу цуурайтан, савааны нөгөө үзүүрээс ногоон оч харван Роны гэдсийг оночихов. Рон унаад ногоон дээгүүр өнхрөнө.
- Рон, чи зүгээр үү? гэж Гермиона түүнээс асуув.
Рон хариу хэлэх гэж ам нээсэн авч... огиулж гарлаа. Түүний амнаас нь нялцгай өтнүүд гарч Гриффиндорынхныг бүр айлгаж орхив.

Гайхалтай ер бусын орчин тэднийг угтлаа. Танхим сувдан цагаан өнгөт олон зуун сиймхий хүнээр дүүрсний олонх нь зайгүй болсон бүжгийн талбайг тойрон хөвнө. Хар хөшиг доогуур нь унжуулан өндөрт байрлуулсан тавцан дээр суусан найрал хөгжимчдийн тоглох хөрөөнүүдийн чичирхийлсэн айшигт аялгуунд сүнснүүд вальс эргэнэ. Мянгаад хар лааг гэрлийн унжуулга дээр байрлуулсан нь хөх туяа татуулан гэрэлтэнэ. Яг л хөлдөөгчинд ороод ирсэн мэт тэдний амьсгал цан татуулна.
- Эргэн тойрон явж үзэх үү хэмээн Харри хөлөө дулаацуулах санаа өвөрлөн асуув.
- Хэн нэгний дундуур гарав аа мэдээтэй байгаарай гэж Рон тэвдэнгүй хэлэхэд тэд бүжгийн талбайн захаар алхаж эхлэв. Хэдэн дүнсийсэн гэлэнмаа ( ), уранхай ноорхой хувцас эгэлдэрлэн гинж харжигнуулсан хүний хажуугаар өнгөрч, Хаффлепафын хөгжилтэй сүнс бүдүүн Фрайер духандаа сум зоолгосон баатар эртэй ярилцан зогсохыг харцгаалаа. Цуст Барон хэмээх цоо ширтсэн харцтай, энд тэндгүй мөнгөрөн цайрах цусан толботой, Слизериний эцэнхий сүнснээс бусад нь хуйлран зугтаж, зай барьж байхыг хараад Харри нэг их гайхсангүй.
Хермионе гэнэт зогтусан зогссоноо,
- Өө яана аа, буцаад яваарай, буцаад яваарай. Уйланхай Миртл ирж явна гэлээ.
- Хэн гэнэ ээ гэж асуусаар Харри түүнийг даган буцан алхав.
- Уйланхай Миртл нэгдүгээр давхрын охидын ариун цэврийн өрөөний нэг (хоёр суултууранд байхгүй яасан юм бол ) суултууранд байдаг юм гэж Хермионе хэлэхэд,
- Суултууранд аа хэмээн Рон гайхав.
- Тийм ээ. Тэр уйлж орилоод, шалаар нэг ус асгадгаас болоод бүтэн жилжингээ тэр ариун цэврийн өрөө хаалттай байгаа. Би ер нь аль болохоор тэр өрөөнд ордог ч үгүй. Орь дуу тавиад уйлаад байхаар яаж бие засах вэ дээ… гэтэл Рон,
- Тэр хар аа, идэх юм байна гэлээ (Рон ямар өлөн юм бэ ).

Тэдний нүдэнд ер бусын зүйл харагджээ. Газар доорх танхимд олон зуун хий үзэгдэл дүүрэн байв. Бүжгийн талбайд гучин хөрөөн хөгжмийн сэтгэл сэрдхийлгэсэн аялгуунд хос сувдан цагаан хий үзэгдэл эргэлдэн бүжиглэх ажээ. Тавцан дээр хар хилэн хувцастай хөгжимчид хөгжимдөн байна. Адраас асар том лааны суурь дүүжлэн, олон мянган лааны гэрэл танхимыг шөнийн цэнхэр туяагаар сүлэх аж. Танхимд яг л хөргүүрт байгаа мэт хүйтэн болохоор анд нарын амнаас уур савсана.
- Танхим дундуур явах уу? гэж Харри яльгүй дулаацаж магадгүй гэсэндээ хэллээ.
- Болгоомжтой байгаарай. Аль нэг зочныг нэвтлэн гарчих вий гэж Рон сэтгэл хямран хэлээд гурвуулаа тал тал тийшээ харсаар бүжгийн талбайн хажуугаар урагш явцгаав. Тэд баахан гэлэн гинжтэй хүн, Пуффендуйн хөгжилтэй хий үзэгдэл болох бүдүүн Номлогч, духандаа сум зоолгосон баатрын дэргэдүүр явж өнгөрлөө. Слизериний газар дорх хий үзэгдэл Цуст бароноос бүх хий үзэгдэл зэнзийрхэж байгааг Харри хараад огт гайхсангүй. Энэ бол туранхай бүлтгэр нүдтэй цусны мөнгөлөг толбо бүхий жанч нөмөрсөн өвгөн байлаа.
- Хүүхдүүд ээ, хурдхан буцаад явцгаая! Би уйланхай Миртлтэй ярилцмааргүй байна... гэж Гермиона байрандаа зогсоод шивнэн хэлэв.
- Хэтэй гэнээ? хэмээн Харри буцаж явах зуураа асуулаа.
- Энэ бол хоёрдугаар давхрын охидын бие засах газрын хий үзэгдэл гэж Гермиона хэлжээ.
- Бие засах газрын хий үзэгдэл гэнээ? хэмээн Харри лавлав.
- Тийм ээ, бие засах газар ажиллаагүй жил болж байна. Учир нь Миртл байнга уйлсаар байгаад байрыг усаар дүүргэчихсэн. Би тун их сандарсан үедээ л хааяа ордог юм. хэрэг болоод тийшээ орвол Миртл хараад л уйлж эхлэнэ... гэж Гермиона хэлэв.
- Цайллагын ширээг хараач! гэж Рон таслан дуу алдлаа.

- Миний мэдэхээс, найруулахад хамгийн түвэгтэй ханд байна гэж тэд жорыг харах зуур Хермионе хэлээд ханданд орох юмнуудын жагсаалт дээр хуруугаа гүйлгэн <<торон далавчтай ялаа (амьдралдаа торон далавчтай ялаа гэж сонсож байгаагүй юм байна ), хануур хорхой, зэрлэг гаа, зангирдаг өвс>> гэж шивнэн уншаад,
- Эд ч яах вэ, олоход амархан. Сурагчдын тавиураас авчихна гэснээ,
- Өө, үүнийг хар даа. Хос эвэртийн нунтагласан эвэр гэнэ ээ, хаанаас олох вэ? Модны могойн жижиглэсэн арьс ( ) ч бас олдохгүй. Тэгээд мэдээж хувирах гэж байгаа хүнийхээ юмыг авна гэж ярихад Рон,
- Юу гэн ээ? Хувирах гэж байгаа хүнийхээ юуг авна гэж? Би л лав Крабийн хөлийн хумс хийсэн ханд ууж чадахгүй шүү гэж огцом хэлэв.

- Ямар хэцүү найрлагатай юм бэ! гэж Гермиона мөр дагуулан хуруугаараа заах зуураа хэллээ. Тэгээд:
- Алтан нүдэн цэцэг, хануур хорхой, замаг, мөөгөнцөр энэ бүхэн уусмал хадгалах зориулалт бүхий шүүгээнд бий. Бас хос эвэртийн үйрүүлсэн эвэр байна! Yүнийг хаанаас олох вэ? Бас бумслангийн арьс? Бас хувиргах хүнийхээ биеийн яльгүй хэсэг гэдгийг яах болж байнаа? гэлээ.
- - Юу гэнээ? Ямар хэсэг болж таарах вэ? Би Крэббийн хумсыг залгих болж байна уу? гэж Рон үрчийн хэллээ.

Гараа халуу төөнөн өвдөхөд цочирдон, ухаан нь бүрэг бараг болж ирсэн Харри бороонд шалба норсон шүүрнийхээ хажуу руу гулсав. Баруун гар нь ямар ч нэмэргүй хажууд нь унжих бөгөөд нугалсан нэг өвдгөөрөө шүүрээ гогдон тогтож явлаа (Тун хэцүү байдалд нэг өвдгөөрөө шүүрээ гогдон явж дээ ). Бладжер хоёр дахь дайралтаа хийхээр энэ удаа түүний нүүрийг онилж чавхдан ирэхэд мэдээ алдсан тархинд нь <<Малфой руу очъё>> гэсэн ганцхан бодол зурсхийж замаас нь огцом зайлав.
Гараа янгинан өвдөхийг тоолгүй тэвчээд, нэвсийтэл орох бороон дундуур гялалзан харагдах басамжилж тохуурхсан нүүр рүү чиглэн доош шунгахад Малфойн нүд айсандаа бүлтийн томорлоо. Харриг дайраад ирлээ гэж бодсон бололтой <<ХҮҮШ ЭЭ, ЧИ ЧИНЬ...>> гэж дуу алдаад, Харригийн замаас холдов.
Харри шүүрнээс барьж байсан ганц гараа авч, шүүрээ хоёр хөлөөрөө хавчиж байгад ухасхийн шүүрэхэд хүйтэн снитч гарт нь баригдах нь мэдэгдлээ. Ухаанаа алдчихгүйг хичээн шууд газар руу доошилж буй түүнийг хүмүүсийн уухайлан орилох тосч авав.
Тэр шавар үсэргэн газардаж, шүүрнээсээ өнхрөн уналаа. Гар нь хачин эвгүй унжиж, яс нь янгинан өвдөж буй Харрид тэртээ цаанаас хүмүүсийн хашгирах, шүгэлдэх дуу сонсогдсоор л байв. Тэр эрүүл гартаа байгаа снитчийг тогтоон хараад,
- Аанхан, бид ялсан байна ( ) гэж бүүр түүр хэлээд ухаан алдлаа.

Бөмбөг ямар ч байсан түүнийг онож баруун гарыг нь хугалчихлаа. Гар нь өөрийн мэдрэлгүй унжлаа. Гол тасартал өвдөхөд Харрийн нүд харанхуйлжээ. Тэрбээр нойтон шүүрэн дээрээсээ золтой л гулсаад уначихсангүй. Нөгөө муухай бөмбөг бас л эргээд Харрийн толгойг чиглэн нисэв. Харри бултсан авч толгойд нь: <<Снитч, снитч...>> гэсэн бодол эргэлдэнэ.
Борооны дусал, өвдөх гараа тоолгүй Харри Малфойн зүг хурдаллаа. Түүний шоолонгуй царай айсан төрхөөр солигдов. Харри түүнтэй үзэлцэх гэж байгаа юм шиг түүнд санагджээ.
- Чи яаж байнаа! гэж Малфой орилоод хажуу тийш бултан нислээ.
Харри шүүрээ тавиад эрүүл гараа сарвайн нойтон хүйтэн снитчийг шүүрэн авав. Өвдгөөрөө шүүрээ хавчин тогтоогоод, ухаан алдахгүйг хичээн доош унаж эхлэлээ. Yзэгчид айсан байдалтай дуу алдана.
Харри шаварт унахад хугархай гар нь санжиганаж, шүүр нь өөр тийш нисэн одлоо. Үзэгчид суудал дээрээ орилон шүгэлдэхэд айхтар өвдсөндөө болоод хөгжөөн дэмжигчид өчнөөн хол байх шиг түүнд санагджээ. Тэгэхэд л Харри гартаа алтан снитч байгааг мэдэрлээ.
- Хожсон шүү гэж арайхийн хэлээд ухаан алджээ.

2 comments:
Үсэгнийхээ өнгийг соливол уншиж үзмээр л байна. Цайвар цэнхэр бичгийг олж унших гэсээр бүр нүд өвдчихлөө.. Яаж сэтгэхээрээ ийм шар фон дээр цайвар цэнхэр үсэгнүүд сайн харагдана гэж боддог байна аа? Хүнд уншуулах гэж бичсэн юм бол хүн уншихад нүдэнд нь хялбар байхаар үсэгнийхээ өнгийг сонгох ухаан дутуу байгаа нь харамсалтай яа?!
дээдэх хүнтэй санал нийлж байна.
Post a Comment