Ёооё сда уур хүрмээр юмаа. Зүгээр мөрөөрөө сайхан амьдраад явж байхад сдакууд бүүр нэг гай болох гэж гарч ирэхийн… Тэгээд бүүр мэнгэ нь голлож байгаа юм шиг өчнөөн чирэгдэл болж очиход өөдөөс тийм юм яриад сууж байгаа байхгүй юу. Бас нэг муу шуналтай, өлөн гэж. 2000-р шинэ дэвтэр нээж өгнө гэсэн мөртлөө 5000-г өгөхөөр хариулт байхгүй таг болно. Тэгээд шаамал шаамал юм яриад л...
2008 онд анх удаа цэргийн үзлэгт орж байсан юм. Тэгэхэд шинэ дэвтэр нээлгээд өвчнөөр чөлөөлөв гэж тамга дараад дахиж цэрэг татлагад орох шаардлагагүй гэсэн юм. Тэрнээс хойш надад угаасаа цэргийн зарлан ч ирээгүй. Тэгтэл энд ажилд ороод 5 хоноогүй байхад нэг хэнхэг хүүр хүрч ирээд цэргийн үүрэгтний үнэмлэх асуугаад болдоггүй. Би тайлбарлаж хэлээд байхад л хамаагүй, зүгээр үнэмлэхээ аваад ир гээд байсын. Тэгээд намайг байгууллагынхаа цэрэгт очиж бүртгүүлэх ёстой хүмүүс дунд аваачаад биччихэж. Би очихгүй гээд байж байтал цэргийн комист цаас хүргэж өгөх ёстой, хүргэх хүн алга бусад нь бүгд оччихоод ирсэн гээд намайг амар заяа үзүүлэхгүй болохоор нь очлоо доо яах аргагүй. Тэгтэл 17 цаг хүртэл байх ёстой нөхөд маань 16:40 гээд очиход байдаггүй ээ. Нэг ч хүн алга. Тэгэхээр нь буцаад хүрээд ирлээ. Маргааш нь бас очих болоод эртээ яваад очто нөгөө байран дээрээ байдаггүй ээ. Өөр сургууль дээр байрлаж байгаа гэнэ. Дахиж очлоо. Тэгсэн байна, гэхдээ шаамалтаал оюутнуудыг хоцроод гэж загнаад л сууж байна. Өчигдөр очих ёстой байсан хүмүүс нь өнөөдөр ирэхээр тэгж байгаан гэнээ. Намайг тэгэж хэлээгүй л дээ. Тэгээд болоогүй ээ, өчигдөр 17 цаг хүртэл байсышдээ гээд улайх ч гүй хэлээд сууж байдгийм даа. Худлаа яриад бай гээд хэрэлдэтэй нь биш, зуулгачих байлгүй, тэгээд ч өөр хүнийг тэгэж загнаад байж байхад нь би хажуугаас нь ороод ч яах билээ гээд юм хэлсэнгүй. Тэгсэн муу хурандаа нь хараин чиний наад үнэмлэх чинь тамгагүй, дугааргүй иймээс хүчингүй гээд дахин өгөх болов оо. Дээр нь уг нь дугаар тавиад л тамгаа дарчихвал болчих юман дээр шинэ үнэмлэх өгч хэдэн цаас олох гэсэн л юм байлгүй гээд нээх тоосонгүй, хоёр мянга гэхээр нь бүхэл тав өгсөн чинь хариулт байдаггүй ээ. Нэхээд байвал бас дургүйг нь хүргэчих юм болов уу гээд бас юм хэлсэнгүй. Тэгсэн харин ёстой шаамалтаж эхэлдэг юм даа. Чи бол одоо ингээд зөндөө төлбөрт унаж байна. Ганц л удаа цэргийн үзлэгт орсон байна, бараг хоёр сая төгрөгний өрөнд орлоо. Миний утсыг тэмдэглээд ав, хориод хоногийн дараа яриарай. Чамайг өөр чөлөөлөх хөнгөлөх юм юу байна судлаж үзье гэнээ. Хахууль авч хааж өгөх гэсэн санаа юм биз дээ. Би асуулаа миний өнөө өвчнөөр чөлөөлөв гэсэн тамга яахын гэсэн чинь ураад хогийн саванд хийчихсэн хойноо тэр чинь нэг удаа чөлөөлөв л гэсэн тамга байсын, бүр чөлөөлсөн тамга чинь бүүр том байдгийн. Тэгээд ч чи бүр чөлөөлөгдөх хүн биш байна. 07-р чөлөөлөгдөж байгаа хүн чинь нэг нүдгүй, тахир дутуу 5 хавиргаа авахуулсан хүн байдгийн гэнээ. Хахаха. 5 хавирга нь ч бас юув дээ. Аа тийн бас элий балай гэсэн. Нэг иймэрхүү л юм болох шив дээ. Одоо тэгээд дахин цэргийнхэнд бүртгэгдээд баригдчихаж байгаа юм байна л даа. Хурандаа гуйтай ярьвал хэдэн цаас өгөөд хаалгачих л гэж хэлэх байхдаа.
5 comments:
Өө хөөрхий, надад нэг ч удаа зарлан ирж байгаагүй шд. Яагаад юм бүү мэд. Тэгсэн хэрнээ ахад болохоор ирээл байдаг байсын. Миний хувьд бол жил болгон алгасалгүй 1 сард очоод бүртгэлд нь орчиход болдог шд. Очих тоолонд зардлан ирж байсан уу л гэж асуудагийн, үгүй гэхээр энэ жил очино л гэдгийн, тэгээд ирдэггүй.
Хамгийн сүүлд очиход чиний нас чинь өнгөрчихсөн байна гэж байсан.
Өө нээрээ Шонхоо байна.
Гэрээсээ явсан оюутнуудад жоохон зовлонтой байдгымаа. Гэрт нь хүрээд ирэхээр оюутан болоод явсан гээд явуулчихдагын. аа харин өрөөг нь хөлсөлөөд сууж байгаа айлдаа бүртгүүлээгүй болохоор зарлан ирдэггүй, тиймээс оюутан байхдаа үзлэгт ордоггүй байлаа. Сургуулиа төгсөөд гэртээ хариад ажилласан анхны жилээ цэргийн үзлэгт орсон нь 2008 оны хавар. тэгэхэд цэргийхэн намайг өөрсөдөө л тоохгүй, чөлөөлөв гээд тамга дарчихсан. Хойтон жилээс нь хотод суухдаа баг дээрээ чөлөөлөгдсөн гээд үнэмлэхээ үзүүлсэн болохоор надад зарлан ирээгүй. Би ойлгохдоо намайг бүүр хасаад хаячихлаа даа л гэж бодсон. Гэтэл энд бантан болдог байгаа... Уг нь ороод явах нь зөв л юм билээ л дээ. Цэрэгт ачигдчихгүй л бол... хэхэхэ.
Тэр хэнхэг хүүр нь нилээн ядаргаатай л даа.
Post a Comment