Намар үнэхээр сайхан юмаа. Шинэ орсон ажлын маань цонхоор Хээтэй хорооллын арын зам тодоос тод харагдах юм. Хүүхэд байхдаа өгсөж гүйдэг байсан уул, давж алхан гэртээ харьдаг байсан зам, ангиараа дээр нь гарч тоглодог байсан төмөр бөмбөрцөг, одоо дархан хотынхоны маань салхилах дуртай газар болсон морин хуурын цогцолбор гээд бүгд сайхан харагдаж байна.
Энэ жилийн намар эрт болчих шиг санагдах юм, яагаа ч гүй эрт байхад навчис шарлаад бүгд уначихсан. Тэгтэл 9 сар ч дуусаагүй байхад цас ороод, одоо уул тал маань дундуураа хар зураасан замтай цав цагаан өнгөтэй болчихлоо. Тэнгэрт бүдэг бүдэг сэмжин цагаан үүлнүүд хөвөх ч гүй байрандаа байна, харин намрын шар нар байдаг хүчээрээ шарж байгаа нь харваас илт боловч яг л өглөөний нар шиг ямар ч илчгүй байна. Би яг ийм өглөөний нар харж байгаа юм шиг санагдаж байсаар байгаад оройтой золгож байгаа.ккк. Сэтгэл нээх сайхан өөдрөг, баяр жаргалтай. Харин баяр жаргалаа хуваалцах хүнгүй, бага зэрэг ганцаардсан байдалтай... Бага байхдаа “Том болоод...” гэж боддог байлаа, одоо харин “Баяжиж байгаад” гэж боддог болсон нэгэн сайхан бодол бий.
Модтой уулын эргэрт, яг модон дотор модон бяцхан байшинтай болно гэж боддог юм. Намар болохоор очдог. Байшин маань хажуудаа томоос том төмөр ёмкостой, түүнрүү байшин дээр буусан бороо цасны усыг хуримтлуулдаг, тэндээсээ гэрлүүгээ шүүлтүүрээр орж унд болон ариун цэвэрт хэрэглэгддэг байна. Бас байшингийн дээвэр нь бүхлээрээ нарын зай хураагууртай тул хэдийд ч очсон тогтой. Байшин дотор ил ханын зуухтай, бас халаалтын тусдаа зуухтай. Алийг нь ч галалсан байшин бүхлээрээ халдаг, бас шүршүүрийн ус, саун маань халж бэлэн болдог байна. Байшингийн гадаа морьны жижигхэн жүчээтэй байна. Би намар болгон очихдоо айлаас уналаганы 2 морь авч очоод, тэндээ тэжээж хонуулж байх болно. Өдөр нь морио унаад уулаар аялж, номоо бичиж, бас байгалын зураг авна. Уулнаас доошоо бууж загас ч барьсан болж байна. Байшингий хаалганаас 10 алхмын зайд сүүдрэвч бүхий модон ширээ байна. Тэнд найзууд болон олон зочин ирэхэд хооллож байх юм. Бас орой гэртээ ирээд компьютерээ дэлгэж сууж байна. Намар мод шарлаад эхлэнгүүт тэр байшиндаа очиж, намар нэлээд орой явж байх болно. Энэ бол миний мөрөөдлийн намрын байшин. Би зусландаа зун биш намарт гарч байх болно.
2 comments:
гоё мөрөөдл байнаа төсөөлөмтгий болхоороо нүдэндээ төсөлөв хэхэ би лав нам гүм тайван орчинд их дуртай..
Сайн уу? Уулзалгүй удсан байна шүү. Би ч бас нам гүм, тайван орчинд дуртай. Хажууд хүн бухимдахад, шуугилдахад (party биш бол), үглэж яншихад дургүй. Харин хүүхдийн тоглож инээх дуу, шоу цэнгээний чанга ая, найзуудаараа маазарч чанга инээхэд дургүйцдэггүй. Намрын байшин маань яг л миний дуртай чимээгээр чимэглэгдэж байна гэж найдаж байна.
Post a Comment