Онигоо: - Байна уу? Ээжээ, хүүгийнх нь ажил тарчихлаа. Захих юм байна уу? Замаараа юу авах уу?
-Замаараа байр аваад надаас тусдаа амьдарч үз.
Манай аав ээж хоёр ярьж байна.
Ээж: Би энэ залуучуудыг их хардгийн шд. Энэ залуучууд юу өмсч байна? Манай хүүхдүүд юу өмсч байна? Юу сүүлд мода-нд орж байна гэх мэтээр... Олон баньдтай болохоор гэж байна.
Аав: Чи ч гайгүй ээ. Би энэ охидыг ир хардаг болоод байна. Бообоод эхнэр хайж. Гэж авсан. Хахаха.
Дээр бас миний нүдээ эмчлүүлдэг эмнэлэгийн эмч охиныг “хүүдээ гуйчих уу” гэж ээжээс асуусан гэнэ. Ээж муу санаатай юм болохоор гэрээр нэг хэрүүл болно гэж мэдээд яахын бэ гэсэн гэнээ. Хэрэв тэгсэн байвал ч би ёстой цамнаж өгнө л дөө. Энэ аав эв нь таарвал намайг богтолж аваачаад хүнтэй суулгана шүү.
Фэйсбүүк-р нэг зураг хэсэг аялваа. Баахан үсэг өрөөд тавьчихсан. Хамгийн эхэнд харсан 3 үг чинь энэ онд таных болог гэж... Би “Хурим, Мөнгө, Найз” гэсэн 3 үг харсан. :P Ёстой балай юм болж байнаа.
Энэ ажилд ороод удаагүй байсан гэхээр намрын яг л ид найр хурмын үеэр юм байна. Захирал нэг айлд байна, наанаасаа сүлжээний утас авч ирээд энэ айлын интернетийг оруулаадах гэвэй. Яваад очлоо, компьютерийг нь ч яахав ухаад болчихлоо. Гол нь тэр үед өнөө айлд чинь хүмүүс ирээд охиныг нь бэр гуйж байсан юм байна л даа. Надад, тэр айлынх нь нэг хүн гэж бодоод гарын бэлэг өгөв. Тэгсэн гэрийн эзэгтэй нь бөөн баяр. Инээд алдаж ирээд л “Миний дүү хүнтэй суусан уу?” гэж байна. “Гүй” л гэлээ. Тэгсэн “За тэгвэл удахгүй хуримаа хийх нь дээ. Энэ хүмүүс чамайг манай гэрийнхний нэг гэж бодоод гарын бэлэг өгчихлөө. Хуримын юм санамсаргүй авбал удахгүй хуримаа хийдэг юм” гэж байна шүү. Золиг шиг юм ярьдаг эгч вэ? Гэж бодоод л өнгөрсөн дөө хөөрхий. Би тийм төлөвлөгөөгүй байгаа гэлтэй биш.
Ойрд ээж бид хоёрын хэрүүл их болж байна өө. Чи оройтлоо, би оройтойгүй. Хоолоо идсэнгүй, юм идчихсэн гэх мэтийн явган хэрүүл. Хэрүүл юугаар төгсдөг гээч, “Би энэ намар шал дэмий энд үлдсийн. Хотруугаа л явдаг байж” “Чи эхнэр авахгүй бол чамайг явуулахгүй...” Турж үхнэ гэж бододгын гэсэн.
Шинэ жилээр дүү маань эхнэртэйгээ хамаатан садны бүх хүүхдэд бэлэг авсан гэж ээж хэллээ. Би “надад авсан болов уу?” гэсэн “Чамд юу боллоо гэж авахын, зөнөж үхэх гэж байж. Эхнэр аваач чи” “Би өөр төлөвлөгөөтэй байгаа...” “Чамайг эхнэр авбал би бэлэг өгнө” “Тэгвэл би нэг сэгсийсэн юм дагуулаад л ирье л дээ”
Хүн хэзээнээс хөгширдөг вэ гэсэн асуултанд Өөрийгөө хөгширч эхэлж байна даа гэж бодох болсон тэр үеэс гэж хариулдаг. Ойрд миний амьдралд иймэрхүү юм их тохиолдсоноос болоод байгаа юмуу эсвэл би тэгэж бодох болсон юмуу ямартай ч удахгүй нэг “сэгсгэр юм”-тай нийлэх юм шиг санагдаад байх боллоо. Хүнтэй суучихвал дэлхийг тойрох төлөвлөгөө маань нурах байх даа...
5 comments:
Филис Фогг шиг төлөвлөгөө зохиогоод байна уу гүй юу??? Замдаа заяаны ханиа олно энэ тэр гэж бодоол, хэ хэ хэ.
Миний ээжээс авсан чөлөөний хугацаа дуусах гээд байдаг, удахгүй Урнаа багш та 2-ын дундах шиг яриа эхлэх байхдаа. Ямар азаар өдөр бүр дэргэд нь байдаггүй юм, хэ хэ хэ.
Юутай ч их билэг дэмбэрэлтэй зүйлс тохиолдоол байгаам байна, удахгүй байлгүй дээ, амжилт!!!
Шонхоо
Хэхэ. Ёстой төлөвлөгөөг маань яг уншлаа даа. Филес Фогийн замаар дэлхийг тойръя гэж бодоод байгаа юм. Даанч нэг л амжиж өгдөггүй ээ. ккк.
Цэцэгмаа эгч чамд хэдий хэрийн хугацаа өгсийн? Уг нь ээж бид хоёрт бас хугацаа тохирсон юм байгаа юм. Ээж л луйвар хийгээд цагаасаа өмнө дайраад байгаа болохоос би уг нь болоогүй шд. 28 хүртэл дахиад хоёр жил байна...
Чамтай сууя гэж бодсон чинь төлөвлөгөөг чинь хүндэтгээд болихоос доо.
Төлөвлөгөөгөө амжиж хэлээгүй бол балрах байж шүү. ккк
Post a Comment