Friday, January 20, 2012

Шүлэг


Урьд шөнө орондоо орсон чинь гэнэт нойр хулжаад, бас гэнэт онгод ороод жаал шүлэг зохиов. Гэхдээ шүлэгнүүд маань одоохондоо нэргүй. Нэр өгвөл өгөөрэй.

Шувуу шиг дэр хийгээд нисээд явчихсан бодлоосоо
Шүүрч ганцыг ч өөртөө авч үлдэж чадсангүй
Шүлэг болгож хэлхий гэсэн зуу зуун үгнээсээ
Шүүж, шигшиж шигшиж гурван үг сонголоо
Бодсон тэр гурван үг маань
БИ ЧАМД ХАЙРТАЙ

*                            *                                  *
Дусалхан ус хүүд байж гэнээ
Түүнийгээ нандигнан хайрладаг байжээ
Хатаж хагарсан газарт
Хугарч гандсан мөчирт
Ангаж цангасан амьтанд
Аль эсвэл ээждээ л өгнө гэж боддог байжээ
Хүү хол замд гарч гэнэ
Хүссэн газраа очиж
Хатаж хагарсан газар
Хугарч хорчийсон модны дэргэд
Ангасан цангасан бяцхан шувууг
Алган дээрээ ээж нь тавьсан байжээ
Хүү яахаа мэдсэнгүй
Хөл нь сөхөрч унажээ
Гарынх нь алганы завсараар
Ганц дусал ус нь асгарчихжээ
Хатсан газар амилж гэнэ
Хөхрөн ногоорч эхэлж гэнэ
Хөрсний усаар нь тэтгэдэж
Хатсан мод ч ургаж гэнэ
Навч нахиа нь дэлгэрч гэнэ
Нарнаас ээжийг нь хамгаалж гэнэ
Асралт ээжийнх ачаар
Ангасан шувуу сэргэж гэнэ
Тэгээд тэнгэрт ничс гэнэ
Тэндээ дуулан жиргэж гэнэ
Хурмаст тэнгэр дуунд нь баясч
Хур бороогоо хайрлаж гэнээ.
               *                      *                      *
Зүүдээ би манаж тайлж уншиж чадна
Зүрхийг чинь харин би тандаж мэдэж чадахгүй
Цэцгийг би үнэрлээд амтыг нь хэлж чадна
Цээжийг чинь дэрлээд би санааг чинь сонсож чадахгүй
Булингарыг хүлээгээд би алга болгож чадна
Бодсоныг чинь харин хүлээгээд мэдэж би чадахгүй
Тиймээс зүрх сэтгэлээ би чамд нээлттэй үлдээе
Түүнрүү чи хүссэнээ зөвхөн хэлэхэд л хангалттай
*                      *                      *

1 comment:

Oyunhand said...

Эдгээр шүлгүүдэд би дуртай.