Thursday, November 29, 2012

Хэнхэглэл


АН төрд гараад олон зүйл өөрчлөгдөж байна өө. Дийлэнх нь хүмүүст таалагдаж байна. Зарим нь надад ч бас таалагдаж байна. Жишээ нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулсан арга болон нийтийн тээврийг хурдан явуулдаг болсон нь том дэвшил байлаа. Гэтэл үүнийг шүүмжлэх надаас ухаантай хүмүүс захаас аваад гараад л ирсэн. Гээд яах билээ энэ бол тухайн л хүний бодол бөгөөд шийдвэр гаргах эрх нь АН-д байгаа тул тэд л эцсийн шийдвэрийг гаргана. Харин шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санаа бодлыг сонсох уу сонсохгүй юу гэдэг тэдний асуудал. Энэ нь дараагийн сонгуульд тэдэн дүн болон оноологдоно гэдгээ эрх биш мэдэж байгаа байлгүй.

За хальж байна. Зарим нэг сонирхолтой шийдвэр дээр өөрийн бодлыг хэльюү л гэсэн юм. Дахин давтан хэлэхэд энэ бол зөвхөн миний л бодол. Би хэнээс ч хамааралгүй эрх чөлөөт хүний хувьд, эрх чөлөөт блог эзэмшдэг, эрх чөлөөтэйгээр үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангагдсан хүний хувьд бодлоо л хэлж байна. Бусдад таалагдах албагүй, таалагдсан ч хэрэгжих албагүй. Гэхдээ би эрх чөлөөгөө мэдэрч үүнийг хэлмээр байна. Нөгөөтэйгүүр ийм “сонирхолтой” шийдвэр гаргаж байгаа хүмүүст эсрэг бодолтой ганц ч гэсэн хүн байгаа шүү гэдгийг ойлгуулмаар байна. Ингээд асуудалдаа оръёо.

Залуу.ком-ыг зохиончийн эрхийг зөрчсөн хэргээр хааж орхив. Харин бусад сайтууд эх сурвалж гэж бичээд бусдын нийтэлсэн постыг хуулбарлан тавьсан хэвээр... Гэтэл залуу.ком аль, ямар сайт дээр гарсан мэдээ вэ гэдгийг нь харуулдаг байсан. Хүн ямар сайтруу орж ямар мэдээлэл уншиж байгаагаа мэддэг байсан. Энд үнэндээ зохиогчоос мэдээллийг нь хэлэлгүй нууцаар авч ирээд постлоод өөрсөдөө нийтэлсэн юм шиг царайлж шүгэлдэж суудаггүй байсан. Харин ч тэд шинэлэгээр хүмүүст хэрэгтэй байгаа бүх мэдээллийг нэг дор багтаасан шийдлийг олсон. Хүмүүс хүсвэл хаана тэр мэдээлэл гарсан байгааг мэдэж чаддаг, хэрэгтэй бол тэр хуудасруу нь ороод эх хувиар нь мэдээллээ уншиж болдог байсан. Гэтэл одоо бусад сайтдууд дээр нийтэлсэн постууд нь эх сурвалж гэж доор нь бичсэнээс өөр юу ч байхгүй. Эх хувиар нь мэдээллээ орж уншия гэвэл сайтруу нь ороод ухаж төнхөж төнхөж олох шаардлага гардаг. Залуу.ком харин ч шудрага байсан юм бишүү.
Хэрэв залуу.ком зохиончийн эрхийг зөрчөөд байгаа юм бол сонины тойм уншдаг өглөөний нэвтрүүлэгч бас зөрчөөд байгаа юм биш үү. Дуртай нийтлэлээ шэйр хийж бусадтай хуваалцаж болдог фэйсбүүк ч байс зөрчөөд байгаа юм бишүү.
Ер нь яагаад хэн нэгэнд хэрэгтэй байгаа мэдээллүүдийг нэг дор нэгтгэн уншихад амар болгож бэлтгэдэг үйлчилгээ байж болохгүй гэж. Би бол үүнийг залуу.ком-д атаархсан явдал л гэж бодож байна.

Бат-Үүлбаатар ч угаасаа Лениний үздэггүй байсан хүн дээ. Үнэхээр ч Ленин гуайн зохиосон социолизм гэгчийн балгаар манай улс 35000 сайхан эрээ хядчихсан нь үнэн юмдаг. Гэхдээ мөн л тэр туучийгийн зохиосон социолизмд итгсэн улаанууд манай улсыг тусгаар улс болж тогтноход тусласан нь үнэн шиг л байдгийм. Бас тэр балай юманд итгсэн хэдэн мулгуу нь манайд мөнгө зээлээд өнөөгийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн барьчихсан нь ч үнэн л юм шиг байгаа юм. Ямар муу даа л социолист найрамдалт Дархан байхав дээ.
Түүхэнд алдаа оноо бий. Түүнийг үгүйсгэх муухай, байгаагаар нь л хүлээж авах л гоё. 70 жил тэр халзан хүүрийн зохиосн социолизм гэгчид итгэж явсан түүх биднийх нь үнэн юм байгаа биз дээ. Тийм бол нурааж яана. Тэр чинь манай далан жилийн түүхтэй холбоотой. Харин буруу байжээ гэж байгаа бол нэмэлт тайлбар бичээд л тавьчих. Энэ завхарсан юмны гайгаар манай улс хэсэг мугуйдалж хэдэн сайнхан залуусаа хядчихсан юм шүү дээ гээд хөшөөн дээр нь нэмээд л биччихэд болох бишүү.
Өнөөгийн Европ болон, дундад азийн орнууд манай Чингис хааныг томоохон дээрэмчин гээд үзэхгүй юм билээ. Ирээдүйг хэн тааж мэдэх билээ, нэгэн жарны жавартай өдөр тэдний нөлөө монголд идвэхжих цаг ирвэл тэд чинь манай муу төрийн ордны өмнөх хөшөөг буулгах байх даа. Хубилай хааны нийслэлээ Бээжинд нүүлгэсэн нь өнөөгийн монголыг хөгжих боломжийг тодорхой хэмжээгээр бууруулсан гэдэг шүүмжлэл явж л байдаг. Хубилай хаанд үнэн дургүй нэг нь төрийн эрхэнд гарвал хөшөөг нь бас л нураах байхдаа зайлуул.

1924 оны 11 сарын 26 өдөр Бүгд найрамдах улсаа тунхаглаж үндсэн хуулиа баталсан өдөр мөн шиг байгаа юм. Яахав өмнө нь Богд хаант монгол улс 1911 оны 12 сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо зарласан байсан юм билээ. Өнөөдөр энэ хоёр улс хоюулаа байхгүй. 12 сарын 29-нд зарлагдсан богд хаант улсын шууд үргэлжлэл нь 11 сарын 26-нд мөн өөрийг өөр улс болгож буйгаа зарлаж тусгаар тогтносон юм болов уу гэж би ойлгодог юм. Тэгэхээр мануус бол 11 сарын 26-нд дахин байгуулагдсан монгол улсын үргэжлэл. Эсвэл 1990 онд дахин байгуулагдсан өөр улсын иргэд байх. Тийм бол яагаад богд хаант монгол улсын тусгаар тогтнолын өдрийг авч ашиглана гэж?
Яахав социализмын үед социалистууд маань арай л жудаггүй загнаж 12 сарын 29-ны өдрийг ор тас үгүйсгэж новширч л дээ. Систем нь тийм юм чинь ойлгож болох л зүйл. Харин өнөөдөр бид ардчилсан, шудрага улс хэрнээ 11 сарын 26-ныг үгүйсгэх нь зарчмын хувьд өмнөх нөхөдтэйгээ адил болоод байгаа юм бишүү. “Эсэргүү ламын үхсэн өдрийг” (Валентины) баяр болгон дэлхий дахинаараа тэмдэглээд л болоод л байна. Тэд манайхан шиг байсан бол зүй нь энэ ламтаны төрсөн өдрийг тэмдэглэх учиртай гээд энэ өдрийг үгүйсгэвэл үгүйсгэх л байсан. Би бол өчнөөн жил тэмдгэлж болсон өдрийг үгүйсгэж үгүй болгох нь хэнхэглэл л гэж бодож байна.

Үүнд тааламжтай хандаж буй хүмүүс үнэхээр олон. Ер нь О.Магнай даргын хийж буй ажилууд олонд тун нийцтэй байгаа. Би ч мөн тэр ярианы тариф болон хуурай нойтон сүүний тал дээр баяртай байгаа. Гэхдээ байнаа Чингис хааны нэр, Соёмбо нэрийг ашиглах тухайд бол хуульчлах гэхээсээ илүү хувь хүний ёс суртахуун итгэл үнэмшилд тулгуурлагдах ёстой зүйл шүү дээ. Ухаан нь манай ард түмэн Эзэн богд Чингис хааны минь нэрийг архины лонхон дээр бичинэ гэнээ гээд уулгалан довтолдоггүй юмаа гэхэд уухгүй л байвал барав байхгүй юу? Хориглож төрийн мэдэлдээ аван хүмүүсийг хүчээр шүтүүлж хүндлүүлнэ гэдэг эцсийн дүндээ хүчгүй шдээ. Манайх америк лугаа ардчилалыг хөгжүүлэх гэж байгаа улс. Тэнд төрийн далбаагаа бандааш болгоод өмсчихсөн л тууж явах нь зурагтаар харагдах юм билээ. Хувь хүний итгэл үнэмшил, ёс суртахууны тухай асуудлыг ингэж хуульчилж нийтээр дагах мөрдлөг болгох нь хүчээр өөрийн бодлыг л тулгаж буй хэрэг шүү дээ.
Би Чингис хаанаа хүндэлдэг ээ, хүндлэлгүй ч яахав. Гэхдээ Ринчин Бямбаевийг илүү хүндэлдэг уран зохиол сонирхогч. Чойномыг нэрийг архины лонхон дээр битгий гараасай гэж хүсдэг яруу найраг сонирхогч.  (Чингис нэр нь байхгүй болвол Чойномын нэр яг тэр суурин дээр нь залрана даа харж л байгаарай). Д.Нацагдоржийн нутгийг бүү ухаж төнхөөсэй гэж хүсдэг уран зохиолын үнэн хорхойтон. Тэгэхээр би төрийн эрхэнд гарвал хэдэн зохиолч яруу найрагчдын нэрийг төрийн мэдэлд авах юм байгаа бид дээ бодвол.
Бас нэг чухал юм. Чингис нэрээрээ дэлхийн танил болчихсон брэндийг яах гэж байна? Тодорхой бус хохирогчийн эрх ашгийн төлөө яг тодорхой бизнесийн байгууллагын эрх ашгийг зөрчих чинь өөрөө харин ёстой ардчилсан бус, бусдын эрхэнд халдсан үйлдэл бус уу? Эсвэл татвар төлөгч бидний мөнгийг тэдэнд нөхөн төлбөр болгон өгөх гээд байна уу?

Ёстой нэг дуракууд байх юмаа. Чадаж байвал ганц хүн ажиллуулдаг портал сайт байж болохгүй юу? Тодорхой мэдээллийг соортлон тодорхой сонирхол бүхий хүмүүст хүргэдэг үйлчилгээ байж болохгүй юу? Жишээ нь зөвхөн эдийн засагтай холбоотой мэдээнүүдийг энд тэндээс түүн нэгтгэж мэдээллийг хялбар, хямд, хурдан аргаар эдийн засаг сонирхогчид хүргэдэг сайт байж болохгүй юу? Манай цахим ертөнц чөлөөт бөгөөд ардчилсан. Энд хамгийн шинэлэг бөгөөд бүтээлч санаанууд бий болдог. Нэг хүн ганцаараа ажиллаад олон хүн ордог томоохон цахим хуудсыг ажиллуулж байвал сайн л биз дээ. Тийм технологи, аргыг нээж хэрэгжүүлж байгаа түүнд баяр хүргэх л ёстой. Манай цахим ертөнцийг шалгуур цензуртай болгож нэг хүн портал сайт ажиллуулж болохгүй гэдэг санаачлага нь энэ ардчилал эрх чөлөөнд халдаж буй үйлдэл.

Хэдэн жилийн өмнө нэг хэнхэг улс төрч интернет дэх сэтгэгдлийг хуульчлана гээд солиорч явсан. Больчигээч л гэж хэлмээр байна даа хэнхэгүүдэд. 

1 comment:

worldw MOHAMED said...

САЙН ӨДРӨӨ
Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com