Thursday, October 25, 2012

Кямрал

Ёстой яг жинхэн утгаараа хямарч байнаа сда гэж. Хоёр сар төлбөрөө төлөөгүй юм чинь утас яг удахгүй хаагдана. Гэрийн интернетийн гэрээ дуусч байгаа сунгах мөнгөгүй юм чинь 28 гээд гэртээ нэтгүй болно. Хоёр сар байрны мөнгө төлөөгүй юм чинь угаасаа удахгүй тог таслана. Тэгэхээр интернетээр ч угаасаа яахав дээ. Тэгэж байтал ус тасрахын байгаа биз. Гурил нам дууссан, будаа ч бас нам дууссан. Төмс 2 ш үлдсэн, лууван нижгээд бий. Мах бол харин байгаа байгаа, сайн аав ээжийн буянд. ккк. Эрх биш гурил будааханаа авчих байлгүй. Тэгсэн тоггүй ээ.


Муугаа мэдэхгүй ямбатай. Өчигдөр орой найз маань яриад хүн эссэ бичүүлье гэнэ. Хэдээр бичих үү гэхээр нь чадахгүйнээ нойр хүрээд байна гэцэн. Тэгээд бодоод байсан ядаж баасан гаргын партины мөнгөө олчиё гэж бодоод эргэж найзруугаа яриад." Мань 2 эссэ бол арай амжихгүйнээ. Нэгийг 50-д бол бичээд өгие. Энэ нэг чинь бол гэхдээ өмнөхөөсөө ч илүү янзын болно" гэсэн манай хүн эргээд ярьна гээд таг. Бодвол нөгөө оюутан нь яаж дээ, 50 байхдаа яадын гээ биз. Дугай л эхний хэлсэнээрээ нижгээд нь 20 гээд хоёр эссэгээ бичцэн бол 40 цаастай, байрны мөнгөө төлөх үү, нет ээ сунгах уу, утасны төлбөрөө хийх үү гээд сууж байхгүй юу. Гүй тэхдээ орой яриад хоёрын хоёр эссэ, маргааш өглөө бэлэн болгоно гэхээр чинь арай л биш юмаа. Би ямар өгүүллэг бичих гэж байгаа биш тээ.

Хүш ээ тэр яахав. Энэ баасанд Халловиний баяртай. Орчихмоор байдаг, өнөө гайхал хямрал чинь оруулахгүй нээ. Би уг нь хямдхан шд. Утасын төлбөр хоёр сар 40 орчим л болсон байх ёстой. За үсрээл 50. Байрны мөнгө ч хоёр сар нь бас л нэг 50 орчим. Интернет хурд нь муу болохоор бас 6 сараар нь нэг мөр хийдэг болохоор бас л нэг 50 орчим болдын. Тэгээд халловин чинь бас л нэг тавь орчимтой байхад ороод жүүс ууж байгаад гараад ирдийм байгаа биддээ би гэдэг алкохол хэрэглэдэггүй хүн чинь. Хэд болчихвоо. 200 болцон уу? Үхсэн баян хүний нэг оройн хоол л байгаа биз дээ?

No comments: