Wednesday, June 13, 2012

Улс төржвөө хөөрхий...


Авилгал гэдэг монголд гинжин холбоо, хэлхээ үүсэгсэн нийгмийг борхирдуулж, будилаантуулж явах ёстой замаас нь гажуудуулж байгаа ганц шалтгаан. Үүнийг үгүй болговол “...хандах зүг өөрөө тогтох учиртай”.
Дэлхийн бусад оронд хийх ёсгүй ажлыг нь хийлгэхийн тулд авилгал өгдөг бол манайд төрийн албаны дарга нар, ажилтан албан хаагчдыг хийх ёстой ажлыг нь хийлгэхийн тулд авилгал өгөх хэрэгтэй болох юм. Ердөө лавлагаа авахын тулд үүдийг нь сахиад л суучихна. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Шинэ үеийн “Хулан бид хоёр” жүжигт яваад л байна яваад л байна гэсээр байгаад хүүхдээ унтуулчихдаг гэж гардаг шиг хүлээлгээд л байна хүлээлгээд л байна. Хүлээлгэсээр байгаад залхаад ирэхээр нь “аргалаад өгие. Арван цаас өгчихвөл ар нь ТҮЦ” гэж хэлнэ. Тэртэй тэргүй хүлээгээд л суугаад байвал гарахгүй юм чинь өгөхөөс өөр аргагүй. 

Цалин аваад дээрээс нь бонус авдаг болохоор төрийн алба гэдэг үнэн ашигтай бизнес ээ. Ямар сайндаа л нэг залуу замын цагдаа болоод цалин бодож өгсөн чинь “Бас цалин өгдөг юм уу?” гэж гайхсан тухай онигоо монголоор нэг тарахав дээ. Би энд ердөө л муу лавлах гаргадаг жижиг гарын тухай ярьж байна шүү дээ. Ийм ашигтай албан тушаалд хэн ч зүгээр л нэг анкет бөглөөд орчихож болохгүй, том даргад төлбөрөө төлж бизнесийн зөвшөөрлөө авна. Жижигхээн муу лавлахын ажил ийм ашигтай байгаа юм чинь том дарга бол том л ажиллана.

Шулуухан үнийн тарифаа гаргачихмаар юм дөө. Гарын үсэг зуруулах бол тэдэн сая, лавлагаа хөөцөлдүүлэх гэж байгаа бол тэдэн сая /яаралтайгаар бол нэмэлт тэдэн сая/, байгууллага дотроо хүн дарамтуулах гэж байгаа бол тэдэн сая, салбар дотроо хүнрүү яриулах гэж байгаа бол тэдэн сая, салбарын хэмжээнд том хэмжээний ажил хөөцөлдүүлүүлэх гэж байгаа бол тусдаа цаг авч жич уулзан үнийг тохиролцоно гэх мэт. Дарга нарын ханш бол сонгуулийн үеэр ид чангарана биз дээ бодвол.

Иргэний хөдөлгөөн, энд тэндхийн хэнхэг хүмүүс хэдхэн нөхөр л авилга аваад нийгмийг бусниулаад байгаа юм шиг юм ярих юм. Тэр нь увсын цэнхэр хязгаараас төрөн гарсан улс төрч ахаар эхлээд, одоо хүртэл өөрийгөө ерөнхийлөгч гэж боддог нэг нөхөрөөр дуусчихдаг юм байхаа. Уртаашаа хоёр л авилгачтай юм бол авилгатай тэмцэх хэрэггүй, харин ч бурханд талархмаар л байхгүй юу. Даанч тийм биш л дээ.

Ерөөс наад эрх барьж байгаа хэдэн нөхөд чинь ч авилгач, наадуулын чинь дүү нар гээд намаас нь нэр дэвшиж байгаа үсээ үхэрт долоолгосон залуус нь ч авилгач. Товч намтар дээрээ хувийн бизнес хийсэн ажлынхаа тухай биш төрийн албан хэдэн жил ажилласан тухайнаа болон, нам дагаж амбицласан тухайнаа бичсэн бол тэрийг нь “авилга өгч амжилтанд хүрчээ” гээд орчуулаад уншчихад үнэнээс хол зөрөхгүй.  

Тэгэхээр миний л бодол, авилгаас салъя гэвэл авилга авдаггүй салбарт байсан нөхрийг сонгож авилгын гинжин холбоог таслах хэрэгтэй. Мэдээж нэгийг сонгоод үгүй болгоно ч гэж юу байхав. Гэхдээ ядаж  л дундаа тасархайтай гинж болох байлгүй.

Фэн Шүйгийн Ганбаатар миний л бодлоор авилгаас хол байсан хүн байх. Эрх мэдэл байх биш ямар цусаа шийдүүлнэ гэж Ганбаатарт авилга өгөхөв дээ. Ганбаатар өөрөө авилга өгие гээд өгөх юмгүй хоосон хүн /ямар сайндаа л сонгуульд орох гээд сонгогчдоосоо хандив гуйгаад явж байхав дээ/ төрийн ордон тойрч жаал хашгирах юм даа. Миний төрсөн нутагт нэр дэвшиж байгаад нь би баяртай байгаа. Сонгуульд нь мөнгө хандивлаж чадахгүй ч нэрийг нь дугуйлчихаж бол дөнгөх л байлаа. Даанч би одоо дарханд биш хотод амьдардаг. Хаха тусалж үнэхээр чадахгүй нь дээ. Гэхдээ яахав бодлоо биччихсэн байхад хүмүүс уншаад нээрээ ч тийм ч юмуу гэж бодох ч юм билүү. Тэр нь тэгээд сонгох эрхтэй хүн ч байх юм билүү. Орчлон хорвоогийн олон үйл явдлыг тааж мэдэж чадахгүй юм чинь...

За за ажилаа хийе дөө. Хүмүүс миний нийтлэлийг сурталчилгаа гэж унших л байх. Аа тэхдээ дэмждэг нь үнэн юм чинь сурталчилсан ч яахав дээ. Ийгээд сэтгэл хөдлөөд цэцэрлэгт тоглодог байсан нэгэн тоглоомоо дурсая даа.

Авилгын гинжийг таслахтун!

Хэнээр?

Ганбаатараар...

2 comments:

Unknown said...

манай ажлын эгч шаал т1 юм ярьсийшд.Дээшээ гархаараа хүмүүс бүгд авилгач болчдийн.тийм болхоор Ганбаатар шиг сайн хүмүүс гаргаж болохгүй гэж мангартиймдаа.Тэр эгчийнхээр бол УИХ бол шорон юм байна лда.Эсвэл мал нядалгааны газар

Batbold said...

Мэдрэл муутай хүмүүс алийг тэр гэхэв дээ. ккк. Өөрийг нь тэр шоронд нь явуулъя гэвэл яаж баярлах бол...