Тоонолжилж хэрсэн
төмөр утсаар хил хязгаар минь тогтоогдоно. Төмөр торны цаана өөр хил хязгаар
бүхий орон зай. Харин торны наана бас нэгэн бичил хил хязгаар бүхий орон зай.
Хоёр орон зай хоорондоо хэмжээгээрээ ялгаатай төдийгүй хэмжүүрээрээ бас
ялгаатай. Яагаад гэвэл торны цаадах амьдралыг нарны амьдрал, харин торонд
дотрох амьдралыг нарсны амьдрал гэж нэрлэгдэг юм. Нарсны амьдралд өмхий
байшингаасаа гарч, салхинд гарахыг жаргал гэж боддог бол нарны амьдрал
төвөгшөөх хүмүүс бас бий. Нарсанд масалтай талх гэдэг нарнаас ирэх амттан бол,
наранд түүнийг шиншлээд л орхих нохой хүртэл бий... Гол нь нарны амьдралаас
хүмүүс яагаад нарсны амьдрал ирдэг юм бэ? Ганц л хариулт бий. Нарны амьдрал хүн
бүрт хил хязгаар бий. Өөрийн хил хязгаарыг давж бусдынхруу орвол бичил хил
хязгаар бүхий нарсны амьдрал шилждэг юм даа.
No comments:
Post a Comment