Tuesday, July 17, 2012
Ер бусын...
Би түүнээс нүдээ ч салгаж чадахгүй түүний хөдөлгөөн
бүрийг харж байлаа... Банкны урт дараалалд зогсоход үргэлж төрдөг байсан
бухамдал, өмнөх үйлчлүүлэгчийг будилах тоолонд асдаг яарч давчидсан сэтгэл
хоёрт минь жигүүр ургаад надаас нисээд явчихсан бололтой. Түүний инээмсэглэл,
комьютерийнхээ гар дээгүүр бүжиглээд эвлэгхэнээр тамгаа авч тас тас хийлгэн цохих
нь үнэхээр бахтай. “Чөтгөр аваг гэж, ийм хөөрхөн охин энэ хорвоод бас байдаг аа”
гэж бодогдоно. Гэнэт миний өөдөөс хараад “Та ямар гүйлгээ хийлгэх үү?” гэхэд нь
бараг цочих шиг болов. Түүнрүү гөлөрч байгаад урдах хүнээ үйлчлүүлж дуусаад
босохыг ч анзаарсангүй. Түүний энгэр дээр бусдынх шиг нэр бичсэн тэмдэг
байсангүй, банкныхны гарын үсэг ямар хүн шиг байх биш дээ нэрийг нь ч мэдэж
чадалгүй гараад ирэв. Харилцагчийн сандал дээр нь суугаад жаал хардаг юм билүү
гэж бодогдсон боловч хамгаалагч нь асуулт нь асуувал хариулах үггүй болохоор
дахиад банк орох ямар ажил байгаа билээ гэж бодсоор гарав
Labels:
Богино ташуур
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment